Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаарлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын шинэ бэлгэдэл, түүнийг хэрэглэх журмыг баталлаа.
Манай улсын нисэх хүчин үүсч байгуулагдсан цагаасаа алтан соёмбо, хос далавчийг бэлгэдэл болгосоор ирсэн түүхэн уламжлалтай. Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн түүхт ой тохиох гэж байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбарын цог хийморь, уламжлалыг хадгалсан шинэ бэлгэдлийг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Ц.Эрдэнэбилэг санал болгож, ИНЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталсан байна. Зохиогч энэхүү шинэ бэлгэдлээ 90 жилийн түүхэн хугацааны уламжлалыг илэрхийлсэн, олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын бэлгэдлийн ерөнхий чиг хандлагатай нийцсэн, агентлагийн эрхэлсэн ажлын онцлогийг шууд оновчтой илэрхийлсэн гэж үзжээ.
Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1-т “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн” гэж заасныг “Алтан соёмбо”-оор илэрхийлжээ. Мөн хуулийн 8.2-т “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ” гэж заасан байдаг. Энэхүү бэлгэдлийн тэгш хэмтэй байрласан хос далавч, хөх бөмбөрцөг дотор агаарын навигацийн хяналтын дэлгэц, цагаан өнгийн бадамлянхуа цэцгээр аэродром, нисэх буудлыг, нөгөө талаас аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдал, найдвартай ариун байхыг бэлгэджээ.
Хуулийн 8.4.1-т “Чикагогийг конвенцийн Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан байдаг. Тэгвэл агентлагийн шинэ бэлгэдлийн бөмбөрцгийг ороосон алтан түрүү нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бэлгэдэлтэй төстэй байгаа бөгөөд Олон улсын иргэний нисэхийн төрөлжсөн байгууллагын стандартыг Монгол Улсын иргэний нисэхийн салбарт нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, эдийн засгийн үр ашигтай иргэний нисэхийн үйлчилгээг бэлгэдсэн байна.
Агентлагийн бэлгэдлийн доод суурь нь гурвалжин хэлбэртэй ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн нь алсаас харагдаж байгаа агаарын хөлгийн буух зурвас, аэродром буюу нисэх буудлын үйлчилгээг төлөөлж байгаа бөгөөд нислэг бүхэн зөөлөн, аюулгүй газардахыг бэлгэджээ. Түүнчлэн бэлгэдэл нь алтан шар болон цэлмэг тэнгэрийн хөх өнгөтэй байгаа нь иргэний нисэхийн салбар нь мөнх цэлмэг тэнгэртээ алт мэт үргэлж гялалзаж, өөдлөн хөгжиж байхыг бэлгэдсэн байна.
Ийнхүү ИНЕГ тавдугаар сарын 25-нд тохиох Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт ойнхоо өмнө агентлагийн түүхэн уламжлалаа хадгалсан шинэ бэлгэдэлтэй боллоо.