Хэнтий аймгийн Баян овоо сумаас 30 км Дэлгэр хаан I багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай хээрийн түймрийн голомтод ажиллаж байна.
Харин Нийслэлийн Налайх дүүргийн III хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа “Даржингийн” аманд гарсан ой хээрийн түймрийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 29 албан хаагч, дөрвөн автомашинтай, нутгийн 12 иргэн, гурван техниктэйгээр шуурхай ажиллаж 900 га орчим талбай шатаж байсныг бүрэн унтраасан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.