gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Дэлхийн томоохон хотууд шиг өндөр барилга барихыг хүсвэл тэдэн шиг чанар стандарт хангасан бетон хэрэглэх хэрэгтэй"

Нийгэм
2012-04-23
0
Twitter logo

Улаанбаатар хот хүрээгээ тэлэн өргөжихийн зэрэгцээ тэнгэр баганадсан барилгууд их хотод сүндэрлэн, хотын өнгө үзэмжинд чимэг нэмж байна.

Газар хөдлөлт, бусад давагдашгүй хүчин зүйлийн өмнө тэсвэртэй өндөр барилга, орон сууц барихад амин чухал хэрэглээ нь олон улсын болон манай орны стандартыг хангасан, чанартай бетон зуурмаг байдаг. Барилгын чанар нь бетоны чанараас хамаардаг байхад бетоны чанар нь түүхий эд материал стандартын шаардлага хангасан байгаа эсэхээс мөн хамаардаг байна.

Тиймээс барилгын чанарт шууд нөлөөлдөг бетон зуурмагийн чанарын асуудлаар “Премиум Конкрит” компани, ШУТИС-ийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нар болон барилгын компаниуд оролцсон уулзалт, семинар 4 сарын 6-нд зохион байгуулагдлаа.

Семинарт оролцогчид бетон зуурмаг нь олон улсын болон манай орны стандартыг хангаж байгаа эсэх, олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх талаар болон бетоны чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд, түүнийг сайжруулах арга замын тухай ярилцаж, санал бодлоо солилцлоо. Мөн барилгын компани бетон үйлдвэрлэгчийн хоорондын ажлын уялдаа холбоо нь баригдах барилгын чанарт нөлөөлдөг тул хамтын ажиллагаандаа илүү анхаарч ажиллах талаар хэлцэв.

Семинарын үеэр барилга үйлдвэрлэгчид Премиум Конкрит ХХК-ийн 2011 онд ашиглалтанд оруулсан,  цагт 120 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай ZOOMLION—CIFA бүрэн автомат үйлдвэр, лаборатори, стандартын шаардлага хангасан түүхий эд, тээврийн хэрэгслүүдтэй танилцсан юм. Ер нь тус үйлдвэр лабораторийг барилгын компаниудад ямагт нээлтэй байна гэж семинарын үеэр мэдэгдсэн бөгөөд энэ нь барилгын компаниудад бетоны үйлдвэрлэлийн бүхий л процесст хяналт тавин ажиллах боломжийг олгож байгаа хэрэг юм.

1000 тонн цемент хадгалах хүчин чадалтай силос, 20 тонныг нөөцлөх нэмэлтийн банк, элс шигшиж угаах Terex Finlay брэндийн иж бүрэн тоног төхөөрөмж гээд Монголын барилгын салбартаа шинэлэг, шилдэг бүхэн энд байсан гэж хэлж болно.

Мөн тус компанийн судлаач, мэргэжилтнүүд орчин үеийн лабораторидоо өөрийн карьерийн болон нийлүүлэгчдээсээ авдаг элс, Дайрга, цемент, нэмэлт бодисуудад шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Түүхий эдийн агуулахаа тусгайлан барьснаар боловсруулагдсан түүхий эд материал дахин бохирдохгүйгээр үйлдвэрлэлд шилждэг байна.

Бусдаас давуу, шинэлэг бүхэн цогцолсон, 100 хувийн Монголын талын хөрөнгө оруулалттай энэ үйлдвэрээр зочлоод дэлхийн стандартад нийцсэн ийм том үйлдвэрийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан энэ хамт олноор, тэдний хийхээр тэмүүлж, зорьж байгаа бүхнээр бахархах сэтгэл төрсөн юм.

Ингээд “Премиум Конкрит” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Ц.Баяржаргалтай уулзаж, ярилцлаа.

-Бетон зуурмаг хийхэд шаардлагатай цемент, элс, хайрга, дайрга зэрэг түүхий эдийг орц нормоор нь хийхэд л хангалттай гэж  үзэх нь өрөөсгөл ойлголт бололтой. Түүхий эдийн сонголт,  тээвэрлэлт, тухайн байгууллагын ажлын зохион байгуулалт хүртэл бетоны дам утгаараа барилгын чанарт нөлөөлдөг гэж ойлгож болох уу?
-Cайн чанарын, өндөр маркын бетон зуурмаг үйлдвэрлэхэд бүтээгдэхүүний  түүхий эд материал нь МNS стандарт хангасан, бүрэн угаагдсан түүхий эд материалаар байх ёстой учраас түүхий эд нийлүүлэгчээ олон шалгуурын үндсэн дээр сонгодог. Хямд үнийг биш чанарыг харж сонгодог. Ингээд зогсохгүй үйлдвэрийн лаборатори, техник, тоног төхөөрөмж, машин механизм нь хамгийн орчин үеийнх байхаас гадна тэдгээрийн найдвартай ажиллагаа чухал.

Мөн мэргэшсэн хүний нөөц, захиалагч нийлүүлэгчдийн хоорондын ажлын уялдаа, холбоо, итгэлцэл гээд олон зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бид харилцагч байгууллагууддаа сэтгэл ханамжийн баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн тулд энэ бүхнийг маш нарийн тооцож, төлөвлөсний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Аливаа байгууллагын амжилт ололт нь мэргэшсэн, чадварлаг хүний нөөцдөө байдаг учраас АНУ-д ажилтнуудаасаа сурган, чадваржуулж байна. Мөн манай инженер, техникийн ажилтнуудад нь Герман улсын Trapobet, ASF компанийн болон Швейцарийн Кристоп Харинг зэрэг мэдлэг, чадвар, туршлагаараа дэлхийд үнэлэгддэг шилдэг мэргэжилтнүүд мэргэжлийн сургалт зөвлөгөө өгдөг.

-Барилгын компани болон бетон зуурмаг үйлдвэрлэгч компаниудын хооронд бүтээгдэхүүний хэмжээ, нягт, нийлүүлэлтийн хэмжээндээ санал нийлэхгүй байх тохиолдол багагүй гардаг гэсэн. Энэ юунаас үүдэлтэйг, шийдвэрлэх арга замыг судалж үзсэн үү?
-Бид үйлдвэрээ ашиглалтанд оруулах явцдаа барилгын болон бетон зуурмагийн компанийнхантай уулзаж, ямар асуудлаас болж үйлдвэрлэгч, захиалагч нарын хооронд үл ойлголцол үүсдэгийг судалсан. Барилга угсралтын компаниуд авна гэсэн цагтаа зуурмагаа авахгүй байх, авч эхлээд дундаас нь хэв нь задрах, талбай дээрээ помп байрлах миксер орох талбайгаа бэлэн биш байлгадаг. Харин бетон зуурмагийн компанийн хувьд миксер помпны хүрэлцээгүй, техник, тоног төхөөрөмжийн саатал, түүхий эдийн нөөцгүй байх зэрэг олон шалтгаан байдаг нь байгууллага хоорондын итгэлцэл болон бетон зуурмагийн чанарт сөргөөр нөлөөлдөг нь ажиглагдсан.

Энэ бүхнийг зөв гольдролд нь оруулахын тулд бид үйл ажиллагаандаа АНУ-аас IBB багажийг хэрэглэж байна. Энэхүү багажийг миксер трак дээрээ байрлуулж, түүний тусламжтайгаар бетоны хэмжээ, нягт, конусын суулт зэргийг үнэн зөвөөр тодорхойлдог болсноор манай дээр үүнтэй холбоотой маргаан гардаггүй. Биднээс авч буй бетон зуурмагтаа сэтгэл хангалуун байдаг. Хэмжих хэрэгслийг стандарт хэмжил зүйн төвөөр цаг хугацаанд баталгаажуулалт хийлгэдэг учраас бетон зуурмагийн хэмжээн дээр баталгаа бүрэн өгч чадна.

-Бүтээгдэхүүний чанарын орчин үеийн техник хэрэгслээр баталгаажуулж болох ч худалдан авалтын дараах сэтгэл ханамжийн баталгааг харилцагч байгууллагууддаа амлаж чадах уу?
-Чанартай бетон зуурмаг байж л чанартай барилга сүндэрлэнэ. Тиймээс захиалагч байгууллагынхаа мэргэжилтнүүдэд захиалсан бетон зуурмагийнхаа үйлдвэрлэлийн явц, лабораторийн шинжилгээ, орц зэргийг онлайн холболттой дэлгэцээр шууд харах боломжийг олгоно. Орц нь  гэрээнд тусгагдсан орц хэмжээгээрээ байна уу, угаагдсан сайн түүхий эд ашиглаж байна уу гэдгээ зуурмаг барилгын талбайд очсоны дараа биш эхнээс нь мэдээд, хянана гэсэн үг.

Энэ нь бид харилцагч байгууллагууддаа гүйцэтгэлийн  эхнээс нь л баталгаат чанарыг амлаж чадаж байна гэж ойлгож болно. Бетоны арчилгаа сайн биш бол хичнээн сайн, өндөр маркын бетон байсан ч асуудал гардаг. Тиймээс бетоны арчилгааг хэрхэн хийх талаар үнэ төлбөргүй зөвлөмж өгч, зуурмагийнхаа цутгалт, бэхжилтэнд хяналт тавин, хамтран ажиллана. Зөвхөн захиалагчдадаа зориулсан бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай график гарган хамтран ажиллахад бид бэлэн байгаа. Товчоор хэлэхэд, чанартай бетон, чанартай барилга гэсэн зарчмын дагуу харилцагчдадаа бүрэн төгс үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамжийн баталгааг өгч ажиллаж чадна. гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Ажилдаа эзэн болсон байгууллагын итгэл төгс амлалт.

Хэрэглэгч танд зөвлөхөд, барилгын чанар нь бетон зуурмагаасаа шалтгаалдаг учраас барилгын компаниуд нийлүүлэгчээ сонгохдоо хэрхэн анхаарч, ач холбогдол өгсөнөөс таны сонгох барилгын чанар шууд хамааралтай гэж ойлгож болох нь.

Таны сонирхон худалдан авахыг хүсч байгаа барилгын компани бетон зуурмагаа хаанаас авдаг бол? Харагдах байдлын хувьд гоёмсог ч шороотой хайргаар цутгасан, чанар стандартад нийцэхгүй барилга биш биз? Тиймээс чанартай барилгын амин судас нь болсон бетон зуурмагт барилгын салбарынхан гэлтгүй хэрэглэгчид маань ч анхаарч байгаасай гэж бодож байна.

Энгийн жишээ дурдахад, гоо сайхны салон байлаа гэхэд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнх нь чанараас тухайн байгууллагын нэр хүнд, имидж, үнэ цэнэ тодорхойлогддог. Үүнтэй адил барилгын компаниудын чанарыг илэрхийлэх, онцлог давуу талаа тодорхойлох, нэр хүндээ өсгөх имидж нь “Премиум Конкрит” компанийн бетон зуурмаг байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Юу тарьсан, түүнийгээ л хураадаг билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан