Удахгүй идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Мөн Монголын хөл бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн болох нийслэлийн лигийн тэмцээн болно. Тиймээс Монголын хөл бөмбөгийн холбоогоор орж, сүүлийн үеийн мэдээллийг сонирхов. Тус холбооны мэдээллийн ажилтан Ч.Солонготой ярилцлаа.
-Хөл бөмбөгийн холбоогоор сонин сайхан юутай байна вэ. Ерөнхийлөгчөө сонгоод удаагүй байгаа?
-Манай сонгууль өнгөрсөн сарын 27-нд болж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Удирдлага солигдсоныг дагаад бодлогын хүрээн дэх зүйлс өөрчлөгдөөд явж байна. Удирдлага солигдоод хийсэн эхний ажил бол Үндэсний болон залуучуудын шигшээ багууд тоглолоо. Үндэсний шигшээ багийнхан Зүүн Тимуртай, залуучуудын шигшээ баг Лаост Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Залуучуудын шигшээ багийн хангалт их өөрчлөгдсөн гэж тамирчид маань ярьж байсан. Саяхан манай “Шидэт бөмбөг” бүсийн тэмцээн дууслаа. Удахгүй идэрчүүдийн улсын аварга эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байна.
-Монголын хүүхэд, залуучуудыг хөлбөмбөгт “уруу татах”, амжилтад хүргэх зорилгоор “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл ямар шатандаа явж байна?
-Энэ төсөл өнгөрсөн оны есдүгээр сард дууссан. 21 аймагт хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор “5000 бөмбөг” төслийг хэрэгжүүлсэн юм. Мөн энэ үеэр гарын авлага, номыг тараасан. Энэ үеэр аймгийн Боловсролын төвүүдээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулиудад бөмбөг тараасан. Хөдөө орон нутгийн хувьд хөлбөмбөгт татан оролцуулах бодлогын хүрээнд манайх тэмцээнүүдээ орон нутагт бүсчлэн хийж байна. Урьдчилсан шат нь хөдөө орон нутагт, сүүлийн шигшээ тоглолтыг хотод хийж аваргаа шалгаруулж байна.
-Ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хөл бөмбөгийн холбооны хамгийн том Нийслэлийн лигийн тэмцээн тавдугаар сарын 8-наас есдүгээр сарын 15 хүртэл хоёр тойргоор явагдах юм. Есөн баг оролцоно. Азийн хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагчийн В зэрэглэл олгох сургалт өчигдрөөс эхэлсэн. Ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Сургагч багш нь Азийн хөл бөмбөгийн холбооноос томилогдсон Камбожи улсын иргэн байгаа. Азийн хөл бөмбөгийн холбооноос цаашид Азийн хөл бөмбөгийн холбооны ямар нэг тэмцээнд ороход дасгалжуулагч нь заавал В зэрэглэлтэй байна гэсэн шаардлага тавьж байгаа. Иймд бид дасгалжуулагчдаа чадваржуулахаар ажиллаж байна.
Р.Оюун