Нэг төгрөгөөр Та юу худалдаж авч чадах вэ?
-Нэг литр ус. Халаасны ёроолд, эсвэл хаа нэгтээ хийсэж ч харагдах нэг төгрөг гэр хорооллын нэгэнд бол амны цангаа тайлах нэг литр усны мөнгө. Амьдрал хэдий ядуу байвч нэг төгрөг бариад нэг литр ус авъя гээд явах хүн өнөөдөр ховор болов уу.
Эндээс үүдэн сануулахад бид ер нь бага мөнгөн дэвсгэртийг юман чинээ санадаг бил үү. Худалдагчаас хариултад авах 10, 20 төгрөгөө хаяад гарна, эзгүй хээр уул овоонд өргөчихнө, буян, шашны зан үйлд зориулан өргөөд “булшилна”.
Ам.долларын ханш огцом өссөн нь монгол төгрөгийн үнэ цэнийг улам бүр унагаав. Тэр хэрээр нэг, тав, аравтын дэвсгэртийг хөсрийн цаас лугаа үзэх болжээ, бид. Нэгэн танил минь нэг, тавтын дэвсгэрт гүйлгээнээс гарсан хэмээн мэдэмхийрсэн билээ. Дэлгүүрт ороод энэ бага мөнгөн дэвсгэртээр арилжих зүйл үгүй учир нэг, тав, арван төгрөг гүйлгээнээс гарсан гээд бат нот итгэчихсэн хүн явна.
Монгол Улсад ашиглагдаж буй нэг, тав, арав, хорин төгрөгийг гүйлгээнээс хасаагүй, эдийн засгийн эргэлтэд байгаа. Мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах, эсэхийг Монголбанк дангаараа шийдэхгүй, УИХ-аар танилцуулж эцсийн шийдвэр гардаг.
Монгол Улсад ашиглагдаж буй нэг, тав, арав, хорин төгрөгийг гүйлгээнээс хасаагүй, эдийн засгийн эргэлтэд байгаа. Мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах, эсэхийг Монголбанк дангаараа шийдэхгүй, УИХ-аар танилцуулж эцсийн шийдвэр гардаг юм .
Манай улс мөнгөн дэвсгэртээ Франц, Герман, Их Британи зэрэг улсад захиалан хэвлүүлдэг. Мөнгөн тэмдэгтийн нууцлал маш өндөр, цаасны чанар нь эдэлгээ даахуйц сайн байх учиртай тул төгрөг хэвлүүлэхэд маш их зардал гаргадаг байна.
Гадаадад хэвлүүлж буй учир 2000 төгрөгтэй тэнцэхэд ойрхон байгаа ам.долларын ханшийн өсөлт зардлыг улам нэмж таарна. Ийн тооцоход “Хамгийн бага дэвсгэрт болох нэг төгрөгийг хэвлүүлэх зардал нь дунджаар 70-80 төгрөгтэй тэнцэж байна” гэж Монголбанкны Мөнгөн тэмдэг, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар ярилаа.
Нэг литр ус авдаг нэг төгрөгийн үйлдвэрлэлийн зардал нь 80 төгрөг болдгийг та анх удаа сонсож байна уу. Нэг төгрөг хэмжээний хувьд хамгийн жижиг, том мөнгөн дэвсгэрттэй харьцуулахад нууцлал багатай учир хамгийн бага зардлаар гарч байна. Дэвсгэртийн тоо томрох тусам зардал өснө. Манайхан мөнгөн тэмдэгтийг халаас, цүнх савныхаа ёроолд үрчийлгэн авч явах биш, зориулалтын хэтэвчинд зөв цэвэр хадгалбал эдэлгээ уртасна.
Төгрөгийн насжилт дунджаар 3-4 жил байгаа бөгөөд ийм давтамжтайгаар Төвбанк төгрөг захиалан хэвлүүлдэг байна. Ер нь бол манай мөнгөн тэмдэгтүүд гурван жил гаруй хэрэглээд л бэлэн мөнгөний машинд гологдоод эхэлдэг аж. Энэ үед Төвбанк хуучин мөнгийг шинэчилдэг. Гэхдээ хэдтийн дэвсгэртийг хэдий тоогоор хэвлүүлснээ нийтэд мэдээлдэггүй.
Том мөнгөн дэвсгэртүүд эдийн засгийн эргэлтэд явсаар навсарч хуучран орж ирдэг бол жижиг мөнгөн дэвгэртүүд ер орж ирдэггүй аж. Энэ нь манайхан бага мөнгөн дэвсгэртийг хэрэглэдэггүй, шашны зан үйлд их хэмжээгээр хэрэглэн эдийн засгийн эргэлтээс бүр мөсөн гаргадагтай холбоотой хэмээн мэргэжлийн хүн дүгнэж байна. Иргэд мөнгийг зөв хадгалж заншвал эдэлгээ уртасна, гаднын үйлдвэрт өндөр үнэ төлж, хэвлүүлэх зардлаа хэмнэх нөхцөл бүрдэх юм.
Монголчууд бид үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг юман чинээ санахгүй хэр нь нэг ам.долларын өнцгийг нь ч нугалахгүй нандигнан хадгалдаг. Ханшийн хувьд тэнгэр, газар мэт зөрүүтэй ч аль аль нь улс орны үндэсний мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл. Үнэ цэнэгүй ч өртөг шингэсэн төгрөгөө зөв хэрэглэж сурах нь эдийн засагт ч ээлтэй бөгөөд хэрэглээний соёлын хэмжүүр болох юм.
П.СҮХБААТАР: БАГА МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮДИЙН ЗАРИМ НУУЦЛАЛЫГ ХАССАН
Монголбанк эдийн засгийн эргэлтэд хамгийн бага оролцоотой жижиг мөнгөн дэвсгэртийн зарим нууцлалыг хасаж, хэвлэлтийн зардлаа тодорхой хэмжээгээр бууруулжээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэг, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас тодрууллаа.
-Бага мөнгөн дэвсгэртийн хэдэн нууцлалыг хассан бэ?
-Мөнгө хэвлэх үйлдвэрүүдээс бидэнд жижиг дэвсгэртүүдийнхээ зарим нууцлалыг хасаач ээ, төгрөгийн өртөг өндөр гарч байна гэж санал тавьсан. Бага мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэх магадлал бараг үгүй учир бид энэ саналыг хүлээж авсан л даа.
Үүний дагуу 2014 оны сүүлчээр шинэ дэвсгэрт хэвлүүлэхдээ нэг, тав, арав, хорьтын дэвсгэртийн усан хээ буюу Чингис хааны далд хөрөг, товгор хээ, ялтсан утас зэрэг нууцлалыг хассан. Ингэснээр хэвлэлтийн зардлыг хэмнэхээс гадна хэвлүүлэх хугацааг богиносгосон. Жишээлбэл, Нэг төгрөгийн дэвсгэртийн хэв хийхэд л хоёр сар зарцуулдаг.
Нэг төгрөг үйлдвэрлэх зардал нь дунджаар 70-80 төгрөг бол нэг ширхэг 5000 төгрөг үйлдвэрлэх өртөг нь 150 төгрөг байх жишээтэй. Гэхдээ нэрлэсэн өртгөөс шалгаалан бага дэвсгэртэд үйлдвэрлэлийн зардал илүү мэдрэгддэг.
Хэвээ гаргаад мөнгө үйлдвэрлэхэд 4-5 сарын хугацаа шаардана. Харин зарим нууцлалыг хассанаар 3-4 сар зарцуулж байна. Цаашдаа том дэвсгэртүүдээ олон улсын жишгээр илүү боловсронгуй болгох тал дээр нэлээд анхаарч байгаа. Олон улсад шинэ нууцлалууд гарвал бид мөн л оруулж, нэвтрүүлж байхгүй бол хуурамч мөнгөн тэмдэгт их гардаг.
-Хуурамч мөнгө ойрд гарч байна уу?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад хуурамч мөнгөн дэвсгэрт багасаж байна. Хууль, хяналтынхантай хамтран ажилласнаар хуурамчаар мөнгө хийж байсан 2-3 бүлэг хүнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Хүмүүс бэлэн мөнгөтэй харьцах, бэлэг дурсгал их өгдөг учир хуурамч мөнгөн тэмдэгт цагаан сарын үеэр хамгийн их гардаг.
Хуурамч мөнгийг энгийн нүдээр харахад мэдэгдэнэ. Хайхрамжгүйгээс эсвэл боодол мөнгөний завсарт нэгийг хавчуулах, шатахуун түгээгүүрийн газарт мэр сэр орж ирж байна. Харин жижиг дэвсгэртийг хуурамчаар үйлддэггүй. Тийм учраас жижиг дэвсгэртийн нууцлалыг багасгаж байгаа нь зөв юм. Нууцлал хэдий их байна, төдий чинээ өртөг өндөр байдаг.
-Манай улс өөрөө төгрөгөө хэвлэдэг үйлдвэртэй болж болохгүй юу?
-Мөнгөө өөрөө үйлдвэрлэх боломж манайд байхгүй. Цааснаасаа эхлээд нарийн. Цаасыг нь хөвөнгөөр, эсвэл наргил модноос гаргадаг. Тэд нь манайд байхгүй. Цаасаа худалдаж авна, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь ч маш өндөр өртөгтэй. Энэ бүхнийг тооцоод үзэхэд Монголдоо үйлдвэрлэснээс гадаадад захиалан хэвлүүлэх нь зөв сонголт болно.
Манайд янз бүрийн үнэт цаас, бэлэн мөнгөний чек хэвлэдэг. Төгрөг хэвлүүлэх нь үүнтэй адилгүй л дээ. Япон, Энэтхэг, БНСУ өөрсдөө мөнгөн тэмдэгтээ үйлдвэрлэдэг. Ер нь олон улсын жишигт, хүн амаасаа шалтгаалаад тухайлбал 30-50 сая-аас дээш хүн амтай томоохон улс орон мөнгөн тэмдэгтээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Манай улс сонгон шалгаруулалт явуулж, Франц, Герман, Их Британий үйлдвэрт төгрөгөө захиалан хэвлүүлж байна.
-Төгрөг хэвлэх үйлдвэрийн бодит өртөг нь ямар байдаг вэ?
-Нэг төгрөг хэвлэх зардал 500, 1000 төгрөг хэвлэхээс харьцангуй бага. Хэмжээ, нууцлалаар ч бага. Гэхдээ нэг төгрөг ч гэсэн өөрийн үнэ цэнэтэй. Манайхан жижиг мөнгөн дэвсгэртийг хэрэглэж сураагүй байна. Жижиг дэвсгэртийг цуглуулаад юм авч болно л доо. Хүмүүс цуглуулахаас түвэгшээдэг үү, үнэгүй, өртөггүй гэж боддог шиг байна.
Төгрөгийн үйлдвэрлэлийн өртөг өндөр гардаг. Нэг төгрөг үйлдвэрлэх зардал нь дунджаар 70-80 төгрөг бол нэг ширхэг 5000 төгрөг үйлдвэрлэх өртөг нь 150 төгрөг байх жишээтэй. Гэхдээ нэрлэсэн өртгөөс шалгаалан бага дэвсгэртэд үйлдвэрлэлийн зардал илүү мэдрэгддэг. Сүүлийн үед жижиг дэвсгэрт зах зээлд гараад буцаж орж ирэхгүй байна. Хүмүүс бага мөнгөн дэвсгэртийг шашны зан үйл, бэлэг дурсгалын зүйлд оруулж байна. Овоон дээр, бунхан бүтээхэд их хэмжээгээр дотор нь хийгээд битүүмжилж мөнгийг эргэлтээс бүр гаргаж байна.
Жижиг дэвсгэртийг гүйлгээнээс гаргаж болохгүй юү?
-УИХ-аар хэлэлцэж байж гүйлгээнээс гаргах, эсэхийг шийдэх ёстой. Жижиг дэвсгэртийг гүйлгээнээс албан ёсоор хасаагүй учир хэвлэхгүй байж болохгүй.
-Нэг хэсэг 50 мянгатын дэвсгэрт хэвлүүлэх гэж байгаа тухай яриа гарсан. Энэ юу болсон бэ?
-Манайх тийм мэдээлэл гаргаагүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл цацагдсан. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргахын тулд ард түмнээсээ санал асуулга авна. Эдийн засагт яаж нөлөөлөхийг судална. УИХ-аар оруулж, хэлэлцүүлнэ. Бид шийдээд л шинэ дэвсгэрт хэвлэчихдэг юм биш.