Хүний хобби гэдэг хүчтэй юм. Үндэсний бөхийн зураг авах хоббидоо хөтлөгдөж хашаа, байшингаа зарж зургийн аппарат авч явсан гэрэл зурагчин эмэгтэйтэй Канон кафе буландаа ярилцлаа.
Эмэгтэй хүний хувьд цэцэг навч, байгалийн сайханд дурлаж болох ч хүдэр бадар эрчүүдийн зургийг авч, монгол бөхийн түүхийг гэрэл зурагт мөнхөлж үлдээхийг илүүд үзжээ. Бөхийн зураг авдаг эмэгтэй зурагчин гэхээр гэрэл зураг сонирхогчид андахгүй биз. Насыг нь бодоход ахмад зурагчин гэж болох ч ярьж суун илүү танилцахад залуухан эмэгтэй гэж дүгнэмээр гэгээлэг энэ хүн бол гэрэл зураг сонирхогч, хүндэт Канончин Х.Хашиймаа.
-Үндэсний бөхийн зураг авдаг эмэгтэй зурагчин гэдгээр нь таныг олон хүн мэддэг байх. Ер нь яагаад заавал бөх сонирхох болов?
- Манай гэр бүлийн хүн бөх их үздэг хүн л дээ. Архи ер уухгүй, ганц бөх л үзнэ. Битүүний барилдаан болохоос өмнө хамаг ажлаа амжуулчихаад бөхөө үзэж, миний альбомыг дэлгэж яриа өрнүүлэн суух дуртай хүн. Анх бөхийн зураг авч эхэлсэн минь гэвэл 1996 онд манай охин аавтайгаа хамт цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж сууж байгаад зураг авсан юм. Тэгэхэд л би зургийг нь сонирхож, охиноо хүнтэй суугаад явахад нь энэ хоббиг нь үргэлжлүүлэн авч үлдсэн юм.
Аппаратныхаа хүчин чадлаас хамаарч янз бүрийн л зураг авна. Нарийн агшин, торгон мөчөө байг гэхэд бөхчүүдийн залуу сайхан, ид хавтай зургийг авч хадгалдаг байлаа. Цаашлаад бөхчүүдэд зургаа өгдөг болсон. Тэд зургаа хараад өөрсддөө дүгнэлт хийж, бие галбираа хөгжүүлэх, дээл хувцсаа солих гээд анхаарал хандуулдаг болсон шиг санагддаг. Би ч уг нь нягтлан бодох мэргэжилтэй хүн шүү дээ. Олон жил энэ мэргэжлээрээ ажилласан, одоо харин зурагчин боллоо.
- Спортын гэрэл зураг гэдэг өвөрмөц төрөл зүйл. Мэх хийх торгон мөчийг алдалгүй харж кадраа дарна гэдэг бас нарийн мэдрэмж байх.
- Бөхөө сайн мэддэг байх хэрэгтэй. Бөхийн нэр цолыг мэдэхээс гадна, хэнээс ямар торгон агшин гарахыг хүлээгээд сууна шүү дээ. Аппаратны хүчин чадал их чухал даа. Заримдаа зурагны чанар тааруухан байсан ч тэр үеийн дурсамж болоод л үлддэг.
-Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээнд эмэгтэй хүн гарах эрхгүй байдаг. Тийм үед та яаж бөхчүүдийн зургийг авдаг вэ?
-Үзэгчдийн суудлаас л авна шүү дээ. Хүнд хобби байхад сэтгэхүй үргэлж ажиллана. Нүд байнга ийш тийш эргэлдэж, хэн хэнтэй ярьж зөвлөж байгааг ажиглана, хаана юу болж байгааг харна. Энэ бүхэн л өөрөө түүх болон үлддэг юм даа.
-Та өөрөө зургаа аваад зогсохгүй, монгол бөхийн түүхэн гэрэл зургийн нандин цуглуулгатай гэсэн. Танд байгаа ховор нандин зургаасаа хуваалцаач.
-Олон сайхан зураг байна. Хүнээс, номоос авч цуглуулгадаа нэмдэг. Энэ зураг гэхэд Их Монгол Шаравжамц аваргыг бүр 70 гарсан байхад Маршалыг урилгаар улсын наадамд барилдуулсан гэдэг. Тэр үед аваргад хүндэтгэл үзүүлж, Буур Жамьян аварга засуул хийж байсан үеийн зураг байна. Энэ мэт түүхэн зураг олон бий. Одоо ч бөхчүүд надтай тааралдахаараа миний цуглуулгаар хийморио сэргээе гэдэг юм. Энд миний авсан зураг, түүхэн ховор зургууд ч бий.
-Та бөхөөс өөр төрөл зүйлээр зураг авч байна уу. Эмэгтэй хүн байна даа, цэцэг навчны зураг дарна л биз дээ.
-Авнаа, бөхөөс гадна байгалийн зураг авах дуртай. Дэгээ Баяраагийн 50 насны ойн арга хэмжээ, арслан цолоо угаах үеэр Хэнтий аймгийн Батширээт суманд очиж зураг авсан. Тэр нутгийн өнгө, үзэмж үнэхээр гайхалтай. Олон өнгийн цэцэгтэй. Ягаан өнгө гэхэд өчнөөн төрөл, шар өнгө гэхэд өчнөөн янзаараа байдаг. Жинхэнэ байгалийн гоо сайхныг тэнд гэрэл зурагтаа буулгасан даа. Бас Дэмчигийн хийд, Аглаг бүтээлийн хийд гээд сайхан газруудын зургийг авч, тайлбар түүхийг мэдэрч л байлаа. Олон хүүхдийн эмээгийн хувьд тэднийхээ өсч торниж байгааг зурагт үлдээж авах ч бас сайхан шүү дээ.
-Гэрэл зурагчны хувьд ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ? Энэ жилийн наадмаар зургаа авна биз дээ.
- 4 сарын 23-нд манай эмэгтэй зурагчдын хамтарсан үзэсгэлэн гарах гэж байна. Тэнд би өөрийнхөө бүтээлээс дэлгэнэ. Энэ наадмаар зургаа авалгүй яахав. Саяхан зохион байгуулагдсан “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ын үеэр “Хүндэт Канончин” өргөмжлөл хүртэж, Canon дэлгүүрээс бараа авах эрхийн бичигтэй болсон. Үүн дээрээ мөнгө нэмээд Канон аппаратны боди авч байгаад сайхан зураг авна даа.
-Та хашаа байшингаа зарж байж аппарат авч байсан гэсэн. Их л хүчтэй хоббитой хүн байна даа.
-Би одоо ч тэр аппаратаараа зураг авдаг. Каноны хальсны аппарат авсан байсан юм.
-Одоо хүртэл хальсны аппаратаар зураг авдаг гэж үү. Ямар давуу талтай байдаг юм бэ?
-Хадгалалт сайтай, хэчнээн зурагдсан ч сайхан хэвээрээ байдаг. Зургаа угаагаад нэр хаягтай нь хадгалахад маш сайхан. Анх зураг авч эхэлснээс хойш хальсны болон дижитал тав зургаан аппарат авсан. Канон, Фүжигийн аппаратууд, дуран хэрэглэл гээд олон зүйл байгаа.
-Зургийн аппарат таны хувьд их үнэ цэнэтэй зүйл бололтой.
-Тэгэлгүй яахав. Нэг наадмын үеэр гэнэт их хүчтэй бороо орж билээ. Хүмүүс шүхэр барьж гүйлдэж байхад би аппаратаа гэдсэндээ хийчихээд өөрөө норж даарахыг ч тоолгүй гүйж байсныг олон хүн харчихаад шоолж байлаа. Нялх хүүхэд шиг л хайрлана шүү дээ. Хөдөө гадаа явахдаа байнга тэвэрч, шөнө унтахдаа өвөртөлж хононо. Хүмүүс зураг үзэх гэж оролдоод авсан зургуудаас маань устгаад хаячихдаг болохоор өөр хүнд өгөх дургүй.
- Канон брэндийн албан ёсны www.facebook.com/CanonMGL хуудаснаас шилдэг гэрэл зургийн уралдааныг тогтмол зарладаг. Энэ удаад “Ажлын амт” сэдвээр уралдаан зарлаад байгаа. Гэрэл зурагчин хүний хувьд таны ажлын амт ямар байдаг вэ?
- Амттай байлгүй яахав. Зураг бүхэн түүх өгүүлнэ шүү дээ. Байгаль, ахуй, бөх гээд бүх зураг тухайн үеийнхээ түүхийг хадгалж байдаг. Харсан үзсэн хүн бүхэн тэр сэдвээр яриа дэлгэж, дурсамж сэргээдэг, сайхан ажил шүү дээ.Инээд алдан сууж, авсан зургаа гайхууланхан ярих Х.Хашиймаа гуай 60 нас хэдийнэ давсан. Гэхдээ өдөр бүр өөрийнхөө альбом, аппаратаа үүрч явдаг гэх. Хүүхэд шиг ардаа үүрсэн цүнх нь 20-иод кг. Та ядрахгүй байна уу гэхэд “Хүнд зургаа үзүүлж суухдаа хамаг бие минь амарчихдаг юм” гэх. Хүмүүс түүнийг худлаа өвддөг гэж шоолдог гэсэн. Наадам болж бөхчүүдийн хойноос гүйх, морь барианаас гарах үед, навч цэцгийн зураг авахдаа залуу зурагчидтай эн зэрэгцээд гүйчихдэг гэнэлээ. Хобби гэдэг ийм хүчтэй эд байх нь.