gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурилын үнэ дахин нэмэгдэж эхэллээ

Эдийн засаг
2008-01-18
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-01-18
Гурилын үнэ дахин нэмэгдэж эхэллээ

Хортой архи илэрч шуугиан дэгдэх үест удтал анхаарлын төвд байсан гурилын үнийн зохицуулалтыг хаана хаанаа мартаж эхэлсэн. Өмнөхөн нь Импортын гурил, улаан буудайн гааль болон НӨАТ-ыг тэглэх тухай хуулийг баталсантай холбоотойгоор тэнгэрт хадаад байсан гурилын үнэ буурах нөхцөл бүрдээд байв.

Засгийн газраас гурилын үнэ буурлаа гэж нэг бус удаа мэдээлсэн ч иргэдийн дунд үнэ буурсан, буураагүй гэсэн яриа өрнөж, амар итгэхгүй л байлаа. Өнгөрсөн сарын 26-ны байдлаар "Алтан тариа" компани өмнө нь 595-600 төгрөг байсан нэгдүгээр гурилынхаа бөөний үнийг 550, ОХУ-ын дээд гурил 510-520 төгрөг болж 80-90 төгрөгөөр ялимгүй хямдарсан. Тэр үед "Бөмбөгөр" худалдааны төв дэх наймаачид импортын гурилын дийлэнх хувийг эзэлдэг "Алейко" компани болон "Алтан тариа" компанийнхан өнөөдрөөс л үнэ хямдарсныг дуулгаж байна хэмээн сонирхуулж байсан. Гурилын үнэ буурсанд иргэд эргэлзэхээс аргагүй байсан. Хямдрал зөвхөн нэгдүгээр гурилын бөөний үнэ буюу 25 кг-аар савласан бүтээгдэхүүн дээр мэдрэгдэж байсан хэрэг. "Алтан тариа"-н тусгайлан савласан нэгдүгээр гурилын үнэ задгай гурилынхаас даруй 100 төгрөгөөр илүү буюу 650 төгрөг байв. 50 төгрөгөөр буурчихаад байгаа нь энэ гэдгийг наймаачид тодотгож байсан. Импортын гурилыг татвараас чөлөөлсөн болохоор 80-90 төгрөгөөр буурсан гэх. Гэхдээ дээдийн дээд, дээд гурилын алиных нь, хэдээр хямдраад байгааг мэдэхэд төвөгтэй байв.

Энэ үеэр ХХААЯ-ны Хүнсний хэлтсийнхэн хэрэглэгчдэд гурилын үнэд хяналт тавихыг анхааруулмаар байна. Цаад "Алтан тариа", "Улаанбаатар" гурил компаниуд чинь сайдтай хоёрдугаар сарын дунд хүртэл нэгдүгээр гурилыг 550 төгрөгт барихаар гэрээ хийсэн. Шуугианыг далимдуулаад яаж ч магадгүй байх шүү. Бид хяналт тавихыг хичээж л байна. Гэхдээ энэ олон зах, сүлжээ дэлгүүрийн хаана нь ямар үнээр зарж байгааг мэдэхэд бэрх. Дээр нь архины асуудал боссон болохоор манайхан гурилтай манатай байна. Тийм болохоор хамгийн найдвартай арга нь хэрэглэгчид үнэд хяналт тавих хэрэгтэй гэсэн хүсэлтийг хэвлэлийнхэнд учирласан.

Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг мэргэжилтнүүдийн амнаас дээрх болгоомжлол дуулаад удаагүй байтал гурилын үнэ дахин өсч эхлэв. Өнөөдөр аль ч хүнсний зах, дэлгүүрээс 550 төгрөгийн үнэтэй дотоодын нэгдүгээр гурил, 520 төгрөгийн үнэтэй импортын гурил олж харахгүй л болов уу. 650-850 төгрөгийн хооронд ханштай байна.

Үнийн зохицуулалтыг хийхэд үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ илүү ойр, тэднийг дэмжиж ажиллах нь зөв гэж ХХААЯ-ны удирдлага үзсэн. Тиймээс ч гурил үйлдвэрлэгчидтэй Ц.Ганхуяг сайд уулзаж, цагаан сар хүртэл бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх гэрээг үзэглэж. Яам гурил импортлогчдыг илүү дэмжлээ гэж гоншигносон үндэсний үйлдвэрлэгчдэд өнгөрсөн намрын ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд нөөцөлсөн 10 орчим мянган тонн улаан буудайг нэг тонныг нь 312 мянган төгрөгөөр тооцож олгожээ. Үйлдвэрлэгчид ч хоёрдугаар сарын дунд хүртэл үнийг барихаар тохиролцжээ. Гэтэл гэрээнд туссан хоёрдугаар сарын дунд үе битгий хэл, нэгдүгээр сар дөнгөж талдаа орж байхад гурилын үнэ дахин өсөх болов. "Алтан тариа" компанийн ажилтан "Гадуур тийм яриа гарсан байна лээ. Бид үнээ нэмээгүй. Ирэх сарын дунд хүртэл хямдарсан үнээрээ зарна. Нэгдүгээр гурил 550, дээд нь 640 төгрөг байгаа" гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ. Гэрээ байгуулсан салбарын сайддаа ч үнийн өсөлт биднээс болоогүй, жижиглэн худалдаанд л тийм болж байна хэмээн ярьж сэнхрүүлсэн бололтой. ХХАА-н сайд ч жижиглэнгийн үнэ дээр л асуудал гараад байна гэсэн ойлголттой сууна. Ц.Ганхуяг сайдыг буруутгах аргагүй. Тэрбээр нүүр нүүрээ харж суугаад гэрээ хийсэн үндэсний томоохон компанийн удирдлагуудынхаа хэлсэн ярьсан, өгч буй мэдээлэлд итгэж байгаа.

Үнэндээ жижиглэн худалдаалагчид үйлдвэрийн үнэ дээр 10-20 төгрөг нэмдэг гэдэг. Том гарын ченж л биш бол үнэхээр тэдний хэлж байгаа үнэн байх магадлал өндөр. Харин хэдэн

арван чингэлгээр нь бөөндөж борлуулдаг том ченж, үйлдвэрлэгч хоёрын хооронд тохироо бийг үгүйсгэх аргагүй. ШБӨХЗГ-ынхан ч стратегийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ өсгөдгийг өнгөрсөн зун тогтоосон шүү дээ.

Тэгэхээр 40 мянган тонн гурил татваргүй импортолж, дотоодын томоохон үйлдвэрлэгчдэд улаан буудай олгож, төр, засгаас дэмжээд байхад бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь юутай холбоотой нь тодорхой биш үү?

ХХАА-н сайд гурилын үнэ өсч буйг дуулаад хоёр хөршид улаан буудайн татвараа нэмэгдүүлсэн. Харин манайх гурилын үнийг барьж чадаж байна. Бид цаашид их хэмжээний улаан буудай импортлох учраас гурилын үнэ нэг их өсөхгүй гэж үзэж байна. Янз янзын арга хэмжээ авах л байх. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийг хэлсэн ярьсандаа байж сурах, ченжүүдийг хянах механизмыг бий болгож, гол нэрийн хүнсний дотоодын зах зээлд байх ёстой үнийн дээд хязгаарын жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарлах зэрэг ажлыг хийхгүй бол төр, засаг хэчнээн зүтгээд, үйлдвэрлэгчид сэтгэл гаргахгүй бол нэмэргүй бололтой.

Эцэст нь хэрэглэгчдэд хандаж хэлэхэд, гурилын үнийн өсөлт хэвийн боовны үнэд нөлөөлөхгүй гэнэ. "Өгөөж" компанийн захирал С.Түмэнгэрэл "Гурилын үнэ дахин өссөн ч хэвийн боовонд нөлөөлөхгүй. Манайх гурилаа хангалттай нөөцөлсөн. Тэгээд ч би ХХАА-н сайдтай цагаан сар болтол бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй буюу 990 төгрөгт барина гэж тохирсноо хэрэгжүүлж байгаа" гэж чихэнд чимэгтэй хариулт өгөв.

Харин сар шинийн буузны өртөг нэмэгдэх нь бололтой. Эзэгтэй нар мах, шүүснээс илүү буузны гурилд их анхаардаг. Буузны гурилыг бөөний үнээр их хэмжээтэй авах шаардлагагүй учраас ёстой нөгөө 720-850 төгрөгийн үнэтэй Монгол, Оросын сайн чанарын гурил авах болно.

Татварын хөнгөлөлт эдэлсэн 40 мянган тонн гурил энэ сарын дунд гэхэд орж ирж дуусна гэж мэргэжилтнүүд тооцсон. Харин дээрх хэмжээний гурил мэргэжилтнүүдийн тооцоолж байсан хугацаанаас харьцангуй эрт орж ирсэн бололтой.

Гэтэл өнөөдөр аль ч хүнсний захаар явсан 550 төгрөгийн үнэтэй гурил олж харахгүй. 25 кг-ийн гурил 14000 төгрөгийн үнэтэй байна. 550 төгрөгөөр тооцох юм бол 13000 байх ёстой. Жижиглэн худалдаалагчид 10-20 төгрөг нэмдэг гэж ярьдаг. Угаасаа жижиг наймаачдад түүнээс илүү нэмэх боломжгүй. Дээд гурил нь 720-750 төгрөгийн үнэтэй байна. Үйлдвэрийн үнэ болон жижиглэн худалдаалах үнэ зөрүүтэй байж болно, гэхдээ ийм тэмээ ямаа шиг зөрүүтэй байж болох уу.

И.Отгонжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан