Засгийн газрын 11 дүгээр байранд Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулжээ.
Өнгөрөгч долоо хоногт албан хаагчдад “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулан, “гамшиг осол, гал түймэр” гэсэн түгшүүрийн дохио өгч үйлчлүүлэгч, ажилчдыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, орон тооны бус штаб, мэргэжлийн анги учирсан гамшгийн хор уршгийг хэрхэн арилгах талаар үзүүлсэн байна.
Тэгвэл энэ сарын 8-ны өдөр гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, гал түймэртэй тэмцэх хэлтсийн албан хаагчид удирдлагаар ханган Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар анги, Улаан загалмайн хороо, Засгийн газрын 11 дүгээр байрны ажилтангууд нийт 250 гаруй албан хаагчид оролцсон дадлага сургалт зохион байгуулжээ.
Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр салааны бүрэлдэхүүн 5 давхарт гарсан гал түймрийг унтраах, хайгуулын үйл ажиллагааг явуулж, утаажилтын бүсээс гарч чадахгүй байсан 2 иргэнийг илрүүлж, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, тус барилгын 3 давхарт байсан 2 иргэнийг илрүүлж, утаажилтын бүсээс аврах олс ашиглан гаргаж эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, обьектод хуримтлагдсан утаа болон гал унтраах явцад хуримтлагдсан усыг зайлуулахад суурин болон зөөврийн гэрэлтүүлэгээр объектын зам гарцыг гэрэлтүүлэх зэргийг зохион байгуулан үзүүлэх сургуулийг олон нийтэд хүргэжээ.