gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Coal Mongolia: 2015” чуулганыг шууд дамжуулж байна

Р.Адъяасүрэн
2015-04-10
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
2015-04-10
“Coal Mongolia: 2015” чуулганыг шууд дамжуулж байна Гэрэл зургийг: Coal Mongolia пэйжээс
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 12 минут
2015.04.10

"GoGo News Agency" “Coal Mongolia: 2015” чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Өнөөдөр чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

  10 цаг 15 минут
2015.04.10

"Coal Mongolia: 2015" чуулганы хоёр дахь өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригтын "Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд-Экпортын боломж ба сорилт" илтгэлээр эхэллээ.

Д.Зоригт сайд эрчим хүч үйлдвэрлэгч компаниудыг нэгдэн холбоо байгуулахыг уриаллаа.

Та Эрчим хүчний сайдын "Coal Mongolia 2015"-д тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Эрчим хүчний сайд Д.Зоригттой манай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг ярилцлаа.

  10 цаг 28 минут
2015.04.10

Азийн хөгжлийн банк Азийн супер сүлжээ санаачилгын суурь судалгааг санхүүжүүлэхээр болжээ. Энэ санаачилга нь Азийн орнуудад эрчим хүч экспортлох боломж маш их бий гэж үздэг салбарын мэргэжилтнүүдээс дэвшүүлсэн санал юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарын  илтгэл эхэллээ.

С.Жавхланбаатар: "Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор манай улс 189 орноос 72 дугаарт байна" гэлээ.

Мөн Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор манай улс 189 орноос 72 дугаарт байна. Үүнд хуулийг төрийн байгууллагууд өөр өөрөөр уншдаг тайлбарладаг явдал ихээхэн нөлөөлжээ. Мөн манай бизнесмэнүүд гэрээндээ захирагддаггүй гэрээгээ мөрддөггүй зэрэг бизнесийн соёлгүй байдал ч нөлөөлсөн болохыг тэрээр хэллээ.

С.Жавхланбаатарын илтгэлийг СОНСОХ ХУВИЛБАРААР хүлээн авна уу.

  10 цаг 31 минут
2015.04.10

"Хятадын эрчим хүчний зах зээлийн судалгаа урт болон дунд хугацаанд гарах өөрчлөлт" сэдвээр Ли Рүн Пинь илтгэл эхэллээ. Тэрбээр Фэнвэй Энержи консалтинг компанийн ахлах судлаачаар ажилладаг юм байна.

БНХАУ болон зүүн хойд Хятадын цахилгаан эрчим хүчний зах зээл, үнийн судалгаа, БНХАУ-д эрчим хүч болон хий нийлүүлэхэд тавих шаардлага, хууль эрхзүй, татварын орчны тухай танилцуулгыг тэрээр хийлээ.

  10 цаг 49 минут
2015.04.10

"Женерал Электрик" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт "Монгол Улсад том чадлын эрчим хүчний үйлдвэрлэлийн боломж, асуудлууд" сэдвээр илтгэл тавьж эхэллээ.

Тэрээр "Миний илтгэл өнөөдрийн бодит байдалтай нийцэхгүй амбицтай байж болно. Эрчим хүчний буюу хүрэн нүүрсний асар их нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж бий учраас алсыг харах хэрэгтэй болов уу" гэдгийг хэлсэн юм.

  11 цаг 06 минут
2015.04.10

Таван толгой цахилгаан станц төслийн нэгжийн захирал Б.Түвшин илтгэл тавьж эхэллээ.

Тэрээр "Тавантолгой цахилгаан станц төсөл" сэдвээр илтгэл тавих бөгөөд станц төслийн явц, анхаарах зүйлс, хаягдалгүй иж бүрэн олборлоход төслөөс үзүүлэх нөлөө, Мегатөсөл Хөгжлийн хүрээлэнгийн талаар танилцуулах юм.

Илтгэлийг Таван толгой болон Эгийн голын цахилгаан станцын хувьд төслийн нэгж анх удаа байгуулан ажиллаж байгаа. Таван толгой цахилгаан станц төслийн явц анхаарах зүйлсийн талаар яръя хэмээн эхэллээ.

Засгийн газар Таван толгойн нүүрснй орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, байгуулахаар шийдвэрлэсэн. Цахилгаан станц 450МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 40 литр/секунд хүчин чадалтай бүхий ус хангамжийн системийн хүчин чадалтай бөгөөд үндсэн худалдаг авагч нь Оюутолгой төсөл байхыг тэрээр хэллээ.

  11 цаг 21 минут
2015.04.10

Чуулганы дөрөвдүгээр хэсгийн илтгэлүүд дууслаа. Сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг эхэлж байна.

С.Жавхланбаатар: 100-гаас доошгүй төсөл ТЭЗҮ хийгдээд бэлэн болчихсон

“Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар оролцогчдын асуултуудад дараах хариултыг өглөө.

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ дахин өсөхгүй гэсэн баталгаа бий юу?
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 7.1 тэрбум гэж ярьж байгаа ч нэмүү өртгийн татвар, хүүгээ хасвал 6.1 тэрбум ам.доллар гэж байгаа. Миний хувьд хэлэлцээрийн албан ёсны бүрэлдэхүүнд байхгүй. Хөндлөнгийн шинжээчийн төвшинд хариулахад хоёр тал анхны хөрөнгө оруулалтын хэмжээг тохирсон. Хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа гэж ойлгож байгаа. Анхаарал татаж буй зүйл гэвэл Монголын тал 34 хувьдаа хөрөнгө оруулсан уу үгүй юу гэдэг. Татварын урсгалаа аваад үзэхээр миний санаж байгаагаар 900 сая орчим ам.доллар цэвэр татварт очсон.

-Уул уурхайн салбар дахь нийт хөрөнгө оруулалтын Хятадын эзлэх хувь хэд вэ. Гуравны нэг хүрсэн гэдэгт санал нэгдэх үү?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсын хөрөнгийн оруулалтын хэмжээ гуравны нэг гэж яригддаг. Би ойлгохдоо бодлогын хэмжээний асуудал болохоос биш яг өдөр тутмын зүйл шиг гуравны нэг хүрчихлээ одоо зогсоо гэх ёсгүй. 2013 оны нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Нидерланд улс ордог. Яагаад гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулагч нь Нидерланд улсад бүртгэлтэй. Үүнийг тооцоолоод үзэхээр 29 хувьтай нэгдүгээрт явж байгаа. Нидерланд хүмүүс Монголд байгаад байна уу эсвэл хөрөнгө оруулаад байгаа банкууд хэний гаралтай юм гээд бодоод үзэхээр ерөнхий асуудал. Цаашид үүнийг салгаж ялгаж үзэхгүй бол олон улсын харилцааны асуудал үүснэ. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ороод ирвэл Нидерланд улс гуравны нэгээс давах болно.

-2015 оны байдлаар ТЭЗҮ бэлэн хэчнээн төсөл байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?
-Энэ тоог гаргачихсан байгууллага байхгүй байх. Санхүүжүүлэх боломжтой төслийг банк шалгаруулна, хөрөнгө оруулагч шийднэ. Миний сонссоноор 100-гаас доошгүй төсөл ТЭЗҮ нь хийгдчихсэн, гадагшаа гаргаад ярих боломжтой болсон гэсэн. Бид тоо, ТЭЗҮ ярихаас илүүтэй санхүүжүүлэгч талын эрх ашиг талаас харвал ирэх дөрвөн жилийн дотор 10 орчим тэрбум ам.доллар Монголд орж боломж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

  11 цаг 22 минут
2015.04.10

  11 цаг 57 минут
2015.04.10

"Coal Mongolia 2015" чуулганы дөрөвдүгээр хэсэг Эрчим хүч ба хийн зах зээл - Монголд боломж бий юу сэдвийн дор болж, илтгэл, хэлэлцүүлэг дууслаа.

Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхэлнэ.

  13 цаг 05 минут
2015.04.10

Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтансүх "Монгол Улс жилд 22,5  тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт байв. Өнгөрсөн онд бид 19 сая тонныг олборлолоо. Энэ жилийн төлөвлөгөө 15 сая тонн. Одоогоор нийт компаниудын 70 хувь нь уулын ажлын төлөвлөгөөгөө бидэнд ирүүлсэн. Хэрэв Таван толгойн гэрээг зурчихвал 15 сая тоннын төлөвлөгөө"  хэрэгжих бүрэн боломжтой" гэв.
 
  13 цаг 16 минут
2015.04.10

Таван толгой цахилгаан станцын төслийн захирал Б.Түвшин "2016 оны хавраас станцын барилгын ажил эхэлнэ. Бид энэ ондоо багтаан хөрөнгө оруулагчаа шалгаруулна. Одоогоор олон улсад нэр хүндтэй 4 компани шалгараад байна. Эдгээрийн дотор Японы Марубени гэх мэт нэр хүндтэй компани багтаж байгаа. Бид тэдэнд ажлын даалгавраа өгсөн. Хариу хүлээж байна. Цахилгаан станцын нийт санхүүжилт 1 тэрбум ам.доллар. Таван толгойн төсөл 30 жил үргэлжлэх тул станцын насжилт мөн л 30 жил байна. Барилга угсралтын үед 2000 хүнийг ажлын байраар хангана. Харин станцын хэвийн ажиллагааны үед 200 хүнийг тогтмол ажлын байраар хангана" гэв.  

  14 цаг 20 минут
2015.04.10

"Шивээ-Овоо" ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Отгонбаатарын "Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн бэлэн байдал ба төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа" илтгэл эхэллээ.

Тэрээр хэлэхдээ Шивээ-Овоогийн уурхай энэ жил 25 жилийн ой болж байна. Уламжлалт технологио хойш тавьж сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглах шаардлага тулгараад байна гэв.

Мөн Шивээ-Овоо уурхайд сүүлийн 17 жил техникийн шинэчлэлт хийгээгүй, энэ уурхай жилд 4-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэлээ.

Ш.Отгонбаатарын илтгэлийг СОНСОХ ХУВИЛБАРААР хүлээн авна уу.

  14 цаг 39 минут
2015.04.10

"Оол минералс" компанийн Монголыг хариуцсан ерөнхий захирал Ж.Мядагмаа "Нүүрсийг хуурай аргаар баяжуулах ALLAIR - тунаах технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн үр дүн" сэдвээр илтгэл тавьж байна.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах нь усанд хэмнэлттэйн сацуу нүүрсний чанар илчлэгийг нэмэгдүүлдэг, битүүмжлэл сайтай учир тоосжилт үүсгэхгүй зэрэг олон давуу талтай юм байна. Дэлхийн хамгийн том хуурай аргаар нүүрс баяжуулдаг үйлдвэр Испанид байдаг бөгөөд цагт 600 тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэдгийг тэрээр хэлж байна.

  15 цаг 16 минут
2015.04.10

"Хера Экуйпмент" нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч компани бөгөөд шинж тоног төхөөрөмжөө танилцуулж байна.

"Хера Экуйпмент" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга Ч.Төгөлдөр "Нүүрсийг ангилан олборлох технологи Монголд ба 30000 хонь" илтгэлийг тавьж байна.

  15 цаг 34 минут
2015.04.10

Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж – техник технологийн дэвшил сэдвээр хуралдаан үргэлжилсээр байна. Хуралдааныг “Монголын алт” ХХК-ийн эрчим хүч-химийн албаны дарга Ж.Золжаргал удирдаж байна.

  15 цаг 35 минут
2015.04.10

“Монголын алт” ХХК”-ийн ажилтан М.Базаррагчаа илтгэл тавьж байна.

Нүүрсний уурхайнуудын нийт зардлын 30 хувь нь дизель түлшинд зарцуулагддаг. Энэ зардлыг метан хийн генератор ашиглан бууруулах боломжтой. Өмноговь, Тамсанёгт метан хийн хамгийн их нөөц бий гэдгийг тэрээр хэлж байна.

Түүний тавьсан илтгэлийг СОНСОХ ХУВИЛБАРААР хүлээн авна уу.

  15 цаг 44 минут
2015.04.10

"Нүүрсийг шингэнээр урсган тээвэрлэх шинэ технологи, хэрэгжүүлэх арга зам" сэдвээр "Э-Транс" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Энхболд илтгэл тавьж байна. 

Ч.Энхболд нүүрсийг хоолойн тээврээр тээвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тэрээр энэ аргаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

"Нүүрсийг шингэнээр урсган тээвэрлэх шинэ технологи, хэрэгжүүлэх арга зам" илтгэлийг СОНСОХ ХУВИЛБАРААР хүлээн авна уу.

  16 цаг 19 минут
2015.04.10

"Coal Mongolia 2015" чуулганы зургадугаар хэсэг болох "Засгийн газрын цаг - Асуудлаас шийдэл рүү" хуралдаан 16.30 цагт эхэлнэ.

Хуралдаанаар нүүрсний салбарыг хөгжүүлэх асуудлаар төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг болох бөгөөд Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын хүмүүс оролцох юм.

  16 цаг 36 минут
2015.04.10

"Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж – техник технологийн дэвшил" сэдвийн илтгэлүүд дуусч, хэлэлцүүлэг эхэллээ.

  16 цаг 43 минут
2015.04.10

Засгийн газрын цаг эхэллээ.

Хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монгол Улсын далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Түлшний бодлогын газрын дарга Л.Раднаасүрэн, нар оролцож байна.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг Уул уурхайн яам 2015 оныг "Боломж" гэсэн уриаг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч аль болох компаниуд ашигтай зөв гэрээ хийж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэлээ.

Л.Раднаасүрэн дарга хэлэхдээ, 
-Хоёр өдрийн турш тависан илтгэл хэлэлцүүлгээс өртөг зардлыг бууруулах арга зам тодорхой болсон гэдгийг ойлгосон байх. Аль болох хурдан хугацаанд хийх талаар Засгийн газар чиглүүлэх байх. Манй улс дэлхийд байхгүй чанартай нүүрстэй хэдий ч тохирсон үнэд нь хүргэж борлуулж чадахгүй байна гэлээ.

Монгол Улсын далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар:
ОХУ-ын ихэнх боомтууд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Үүнтэй холбогдуулан ОХУ Монголын хооронд байгуулсан 1992 оны хэлэлцээрийг шинэчлэхээр яригдаж байгаа. Удахгүй шийдвэрлэгдэнэ.

Монгол Улсын сайд М.Энхсайхан:

Төсөл бүр Монголчууд бидний хувьд мега төсөл. Энэ олон төслийг эрэмбэлж сурах хэрэгтэй. Аль нь эхэлж алин зүүгдэж явахыг эрэмбэлж чаддаггүй. Надад нэг жилийн хугацаа байгаа учраас цөөхөн төсөл урагшлуулах байх.

Тавантолгойн төслийн гэрээг УИХ-д өргөн бариагүй. 76 гишүүн эмх замбараагүй хэлэлцэнэ гэж эмээж байна.

  18 цаг 06 минут
2015.04.10

"Coal Mongolia 2015" чуулга уулзалт өндөрлөлөө. Уул уурхайн яамнаас ирэх жилийн "Coal Mongolia"-д нүүрсээ хийжүүлэх болон шингэрүүлэх үйлдвэрийг барьсан байх амжилттай оролцох уриалгыг дэвшүүллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан