Манай улсын нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт, үзэсгэлэн болох “Coal Mongolia 2015” чуулган эхэлж байна. Өнөөдөр хөрөнгө оруулагчдын төлөөлөл Ухаа худгийн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцах аялал хийж байгаа бол Ramada зочид буудлын хурлын танхимд нүүрсний уурхайн инженер, удирдлагуудад зориулсан мэргэжлийн сургалтууд эхэллээ.
Харин маргааш өглөө SS клубт 09.00 цагаас техник технологийн үзэсгэлэн болон чуулганы үндсэн хуралдаанууд эхлэх юм. Чуулган хоёр хоног үргэлжлэх бөгөөд гадаад, дотоодын 600 орчим төлөөлөгч оролцож, 2000 орчим хүн үзэсгэлэнг үзэх бүртгэл гарчээ. Ингээд тус чуулганыг санаачлагч, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.
НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХУВЬ ЗАЯА УЛСТӨРЧДИЙН ГАРТ БАЙНА
-“Coal Mongolia” чуулган энэ жил 5 дахь жилдээ болно. Чуулганы зорилго нь нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, олон улсын нүүрсний зах зээл дээр Монгол Улсын байр суурийг баттай бэхжүүлэх явдал байдаг. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд та бүхэн энэ зорилгодоо хүрэв үү. Хөрөнгө оруулагчдыг татаж чадсан уу?
-Нүүрсний хайгуул болон олборлох салбартаа хангалттай сайн хөрөнгө оруулалт татаж чадсан. Сүүлийн дөрвөн жилд Монгол улсын нүүрсний нөөц 20 орчим тэрбум тонноор нэмэгдлээ. Анх тавьсан зорилтуудаас биелсэн зорилт ч байна, биелээгүй нь ч байна. Хамгийн гол зорилт нь гуравдагч зах зээлд гарч, нүүрсээ өндөр үнэтэй борлуулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал. Гэвч өнөөг хүртэл энэ зорилт биелсэнгүй. Экспорт сайн нэмэгдсэнгүй, гуравдагч зах зээлд гарч чадсангүй. Энэ зорилтыг биелүүлэхэд Монгол улс томоохон сорилтуудтай тулгарч байгаа. Зах зээлийн хүндрэл, улстөржилт, төмөр замын гацаа гэх мэт.
Таван толгой урагшилснаар Монгол улс Азийн коксжих нүүрсний зах зээл дээр номер нэг тоглогч болно гэсэн үг.
-Жил болгон л сайд дарга нар Coal Mongolia –д ирж илтгэл тавьдаг. Тэд амласандаа хүрдэггүй учраас чуулганаар тавьсан зорилтууд биелэхгүй байна уу?
-Тийм биш. Сайд нар ажлаа хийж чадахгүй ч юмуу эсвэл худал амлалт өгөөд байгаа зүйл байхгүй. Тэд илтгэл тавьж байгаа нь Засгийн газраас чуулганд өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулдгийн илрэл. Уул уурхайн сайд гэхэд жил бүр чуулганд оролцож, өмнөх жилийн дэвшүүлсэн зорилтоо дараагийн чуулганд тайлагнан, асуудлаа хөрөнгө оруулагчидтай нээлттэй ярилцдаг болсон байгаа.
Улсын хэмжээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилт хангалттай биелэхгүй байгаа нь нэгдүгээрт зах зээл сайнгүй байгаа, хоёрдугаарт төмөр замын бүтээн байгуулалт урагшлахгүй гацсантай холбоотой. Хятад улс төмөр замын сүлжээгээрээ Монголын нүүрсийг хямд тарифаар тээвэрлэж, далайд гарах гарц нээж өгсөн нь Таван толгойн ордын үр ашгийг дээшлүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх боломж олгосон.
Үүнийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь одоо УИХ-ын эрхэм гишүүдийн гарт байна. Таван толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах асуудалд улстөрчдийн элдэв сонирхол ороод Их хурал дээр гацаачихгүй бол 4 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт орж ирж, шууд болон шууд бусаар 12 орчим мянган хүн ажилтай болох боломж бий. Нүүрсний экспортын орлого жил бүр 1,5-2 тэрбум ам доллароор нэмэгдэнэ.
Таван толгой урагшилснаар Монгол улс Азийн коксжих нүүрсний зах зээл дээр номер нэг тоглогч болнk гэсэн үг. Нүүрсний салбарын хувь заяа улстөрчдийн гарт байна.
-Зарим улстөрчид, эдийн засагчид нүүрсний үнэ сайнгүй байгаа үед Таван толгойн гэрээг хийх нь утгагүй. Зах зээл сайжрахыг хүлээе гэж ярьж байгаа. Бид хүлээх ёстой юм биш үү?
-Нүүрсний үнэ буурч, өсөх нь мөчлөгийн л асуудал. “Coal Mongolia” чуулган анх болж байхад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш өндөр буюу супер циклийн оргил үе дээрээ байсан юм. Энэ үед нь бид дэд бүтцээ хурдан барья, авто болон төмөр замаа хурдавчилъя, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн нэг бодлогоор Хятад болон гурав дахь зэх зээлд нүүрсээ гаргая хэмээн ярилцаж байлаа. Цаг хугацаа их алдсан.
Төмөр замаа барих хугацаан дээрээ алдлаа. Барихдаа ямар санхүүжилтээр шийдэх дээрээ алдсан. Өргөн нарийн царигийн алинийг сонгох дээрэээ мөн л хугацаа алдсан. Энэ алдсан хугацаанд харин бидний өрсөлдөгчид хожсон. Жишээ нь биднийг дэмий талцаж гео-эдийн засаг ярьж суух зуур ОХУ Зүүн Сибирээр Хятадтай төмөр замаар холбогдсон. Оросын Эльгасын нүүрсний ордын бүтээн байгуулалтын ажил дуусч, одоо бидний бодит өрсөлдөгч болчихлоо.
Манай гол зах зээл болох Хятадын нүүрсний зах зээлийн төлөө ОХУ-аас гадна Индонез, Австрали улсууд өрсөлдөж, хүчин чадлаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж байна. Өрсөлдөгч нарын маань бяр тэнхээ, чадал чансаа жилээс жилд томорч байна. Харин манайхан асуудлаа шийдвэрлэж чадахгүй удааширч, боломжуудаа алдсаар байгаа нь харамсалтай. “Coal Mongolia” чуулган энэ алдаануудыг засахад чиглэгдэж байна.
-Энэ жилийн “Coal Mongolia” чуулганы онцлог юу вэ. Ямар асуудлууд голлон хөндөгдөх вэ?
-Энэ жилийн чуулганы гол сэдэв нь нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг олон улсад хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал. Мөн нүүрснээс цахилгаан, хий үйлдвэрлэж экспортод гаргах боломж байгааг хайна. Нүүрсний томоохон төслүүдэд санхүүжилт хийхэд ямар эрсдлүүдийг Монгол улс анхаарах ёстой вэ? гэдэгт энэ удаагийн чуулган анхаарал хандуулна. Коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдал, Хятадын цахилгаан болон хийн зах зээлийн төлөв байдал ямар байх талаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчдийг урьж илтгэл тавиулахаар болсон. Мөн нүүрс олборлолтын зардлыг бууруулах Виртгений комбайн, нүүрсийг хуурайгаар баяжуулах технологи, нүүрсийг усан хоолойгоор тээвэрлэх зэрэг нэн сонирхолтой дэвшилтэд техник, технологийн илтгэлүүд тавигдана.
Төмөр замаа барих хугацаан дээрээ алдлаа. Барихдаа ямар санхүүжилтээр шийдэх дээрээ алдсан. Өргөн нарийн царигийн алинийг сонгох дээрэээ мөн л хугацаа алдсан.
-“Coal Mongolia” чуулганд гадаадын томоохон байгууллагууд оролцх уу. Ямар аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бол?
-Гадаадаас BNP Paribas, ING, EBRD зэрэг банкууд, Anglo American, Posco, Peabody, Shinhua, Sumitomo, Мицуи зэрэг томоохон компаниудын удирдлагууд ирсэн байгаа. Монголын нүүрсний компаниудын бүх захирлууд оролцоно. Хуралд оролцогсдын 85 хувь нь компанийн ерөнхий захирал удирдлагууд, засгийн газрын сайд нар гээд шийдвэр гаргах түвшний хүмүүс учир ажил хэрэгч болж чадах байх. Тэд олон гэрээ хэлцлүүд хийнэ.
Ихэвчлэн төсөлдөө санхүүжилт олох сонирхолтой ААН-үүд оролцоно. Мөн төсөл худалдаж авах, шинэ техник технологи нийлүүлэх сонирхолтой компаниуд ч бий. Олон улсын нүүрсний зах зээлийг ажиглаж байдаг, зөвлөгөө өгдөг, нэр хүнд бүхий судалгаа шинжилгээний байгууллагууд оролцоно. Монголд суугаа гадаад улсын бүх элчин сайдууд өөрийн биеэр оролцон, зарим нь илтгэл тавьж, санал бодлоо илэрхийлэн, их идэвхитэй оролцдог.
Нэг зүйл сонирхуулахад хөрөнгө оруулалт татах, хууль эрхзүйн орчноо сурталчлах зорилгоор төрийн албан хаагчид гадаад улсад томилолтоор ажиллаж зардал гаргадаг. Тэгвэл чуулган Монголд зохиогдсоноор энэ зардал хэмнэгддэг. Бас шинэ техник, технологи судлах, хөрөнгө санхүү хайх зорилгоор манай улсын төсөл эзэмшигч нар гадаадыг зорих зардал, цаг хугацааг нь давхар хэмнэдэг. Түүнчлэн Coal Mongolia чуулганд оролцохоор ирсэн гадныхан зочид буудал, үзвэр үйлчилгээнд багагүй мөнгө зарцуулж, хотын эдийн засагт хувь нэмэр оруулдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.