Богд уулын арын замаар зорчсон бол “Скай резорт”-ын баруун талд барилгын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлснийг та бүхэн харсан байх.
Богд уулын хормойн хэсэгт шороон далан босгож, машин техник нааш цааш сүлжилдэж, ажиллах хүч ёстой л оволзож байгаа. Томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил эхэлсэн нь илт.
Төрийн тусгай хамгаалалттай газар ямар учиртай бүтээн байгуулалт явагдаж байгааг сонирхож, бид салбарын яамнаас нь тодрууллаа.
Байгаль орчны яамны Төрийн тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар:
-АСЕМ-ийн уулзалтад зориулж хотхон барьж байгаа. Хоёр давхраас дээш барилга байгууламж барихгүй гэсэн. Яамны зүгээс зөвшөөрлийг нь тав, таван жилээр сунгаад явдаг. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа зэргийг хийсэн. Газар шорооны ажил хийгдэж байгаа ч манай зүгээс хариуцсан гэсэн хариултыг өглөө.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхийлөгч нарын тухлах “АСЕМ виллаж” хотхоныг “MCS” групп бариулж байгаа юм байна. Тус компаниас энэхүү бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах хүсэлт тавихад "Хэвлэл мэдээллийнхэнд зориулж нэгдсэн мэдээлэл өгнө" гэсэн хариултыг өглөө.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс албан ёсоор зохион байгуулах эрхийг хүлээж аваад байгаа билээ. Дэлхий дахинд өндөр нэр хүндтэй энэхүү дээд хэмжээний уулзалт түрүүнд нь аль аль улсад болж байсан талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Хамгийн сүүлд, 2014 онд Италийн Миланд болсон АСЕМ-ын уулзалтад дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд нар, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээлэл зэрэг 5000 гаруй хүн оролцож байсан юм.
Харин манай улсад болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажиллаж байгаа.
Энэ хүрээнд таван дэд ажлын хэсэг гарч чиглэл, чиглэлээр тус уулзалтад бэлтгэж байна. Дээд хэмжээний энэхүү уулзалтыг эх орондоо зохиох болсон нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах маш том боломж болох юм.
Зочид буудал, хурлын заалыг хариуцаж буй ажлын хэсгийг ахалж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаас дараахь тодруулгыг авлаа.
-“АСЕМ виллаж” хотхон баригдаж эхэлсэн байна. Хэчнээн хэмжээний барилга байгууламж баригдах юм бэ. Хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэх юм бол?
-“АСЕМ виллаж” бол төрийн тэргүүнүүдэд зориулагдсан барилга байгууламж. Нийт 53 улс орны төрийн өндөрлөгийн асуудал яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдал, тав тухыг хангах ёстой. Миний ойлгосноор бол Эко хаус баригдах юм билээ. Нарны гэрлээр буюу сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг, байгаль орчинд ээлтэй барилга юм шиг байна лээ. Хувийн компани хариуцан ажиллаж байгаа учраас нарийн мэдээлэл надад алга. Миний хувьд зочид буудал, хурлын заал хариуцаж байгаа.
-Зочид буудлуудаа хэрхэн зохицуулж байгаа вэ. Манай улсад байгаа зочид буудлууд шаардлага хангахгүй учраас Ерөнхийлөгч нарт зориулж хотхон барьж байгаа гэж сонссон?
-Урьдчилсан байдлаар 30 гаруй зочид буудлыг сонгож авсан байгаа. III, IV хорооллоос Жуковын хөшөө хүртэл, Хүнсний IV дэлгүүр, Зайсан, Их тэнгэр гээд гэр хэлбэртэйгээр зочид буудлуудыг сонгож зочдыг байршуулна. Зарим нь шинээр ашиглалтад орох зочид буудлууд. Энэ жилийн зургадугаар сард “Шангрилла” ашиглалтад орно. Томоохон хурлын заал тус зочид буудалд ашиглалтад орж байгаа. Нэг талаараа АСЕМ-ийн зочдыг хүлээж авч, нөгөө талаар аялал жуулчлал хөгжих үндсэн нөхцөл болсон зочид буудлын үйлчилгээ сайжрах болов уу. Ингэснээр зочид буудлын үйлчилгээ, материаллаг бааз нь сайжрах болно. Тогооч нар болон үйлчилгээний ажилтнуудыг сургалтанд хамруулж, ур чадварыг нь дээшлүүлнэ. Зочид буудлуудыг байгаа материаллаг баазад тулгуурлаж дээшээ татна. Ингэснээр зочид буудлуудын үйлчилгээний түвшин 1-2 одоор дээшлээсэй гэж төлөвлөж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудахаар. 25 жил хуулиар хориотой байсан хувийн хэвшлийг төр нь түшдэг цаг ирж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг харуулж буй том дэвшил энэ юм.
-Зочид буудлуудын үйл ажиллагааг сайжруулахад хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ?
-Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Зочид буудлуудын цагаан хэрэглэл, эд хогшил гээд материаллаг баазыг нь сайжруулна. Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх юм.
-АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр хэчнээн хүн ирнэ гэж тооцоолж байгаа вэ. Миланд гэхэд 5000 гаруй хүн оролцсон байсан?
-2016 оны чуулга уулзалтын өмнө цувралаар 7-8 арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ намраас эхлээд 2016 оны долдугаар сар хүртэл цуврал хурлууд болох юм. Нэг арга хэмжээнд 400-4000 албаны хүн оролцоно. Хамгийн оргил үе болох “АСЕМ-2016” чуулга уулзалтаар 7000 гаруй албаны төлөөлөгчийг манай улс хүлээж авна гэдэг томоохон үүрэг даалгавар хариуцлага оногдож байгаа.