Хүүхэд байхдаа бид өөрсдийн төсөөллийн ертөнцдөө амьдрах дуртай байлаа. Том өрөөний шал цөмрөх гэж байгаа ч юм шиг, магадгүй зарим газарт нь гишгэж болохгүй учир хол хол үсэрч явах гээд л.
Тэгвэл зарим нэг хүмүүс яг энэ төсөөллийг биежүүлсэн Lumo гэх төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь ямар ч гадаргууг “Интерактив” тоглоомын дэлгэц болгох юм.
1,2 метрийг харьцах нь 1,8 метрийн хэмжээтэй хавтгай гадаргууг дэлгэц болгох энэ проекторыг бүтээгчид Indiegogo дээр өөрсдийн хуудсыг нээж, олон ч хүний сонирхлыг татаад байна.
Цаанаасаа хэд хэдэн төрлийн тоглоомтой зарагдах ч хүүхдүүд, томчууд өөрсдийн хүссэн загвараа бүтээж энэхүү проектороор гаргаж болно. Lumo-гийн өөрсдийнх нь цахим хуудсан дээрх тоглоомын загваруудыг 2-12 насны хүүхдүүд өөрсдөө өөрчлөхөд тун хялбар аж.
Компани эхний ээлжид 100 гаруй тоглоомтойгоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бөгөөд цоо шинэ тоглоом бүтээхийг хүссэн хөгжүүлэгч нарт нээлттэй гэжээ. Андроид үйлдлийн систем дээр ажилладаг ч гэсэн iOS үйлдлийн системтэй аливаа төхөөрөмжтэй холбогдож болох энэхүү тоглоом ирэх арван хоёрдугаар сард 549 ам. долларын үнэтэй худалдаанд гарна.