-9 сар хүрээгүй хүүхдэд улаан бурхны вакцин хийж болохгүй-
Дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар улаан бурхан өвчний 419 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 121 нь лабораторын шинжилгээгээр баталгаажжээ.
Энэ сарын 1-нд 108 байсан өвчлөл хоёр хоногийн дотор 121 болон өссөн байна.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдсээр байна. Танайд хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Одоогийн байдлаар 92 хүн эмчлүүлж байна.
-Хүндэрсэн тохиолдол бий юу?
-Есөөс бага сартай хүүхдүүдийн өвчин хүндрэх тал ажиглагдаж байна.
-Вакцинжуулалт ямар түвшинд явж байгаа вэ?
-Голомтуудад вакцинжуулалт хийж байна. Нэмэлтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцин хүссэн. Удахгүй ирэх байх.
-Улаан бурхны вакциныг 9 сартайгаас эхэлж хийдэг гэсэн. Гэтэл өвдсөн хүүхдүүд дунд түүнээс бага сартай хүүхдүүд байгаа. Энэ тохиолдолд өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Улаан бурхан өвчний вакциныг 9 сартайгаас 5 настай хүүхдүүдэд хийдэг. Хүүхэд ээжээсээ дархлаатай төрдөг. Есөн сараас бага байхад нь тарьж болохгүй. Дархлааг дэмжих хэрэгтэй. Онцын шаардлагагүй бол олон хүн цугласан газраар явах хэрэггүй.
-9 сартай, хоёр настайд хамрагдах ёстой вакциндаа орсон ч өвчилсөн тохиолдол байгаа гэсэн?
-Тийм. Дархлаа маш сул тохиолдолд өвчлөх эрсдэлтэй. Товлолт хугацаандаа вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өрхийн эмнэлэг, дүүргийнхээ эмнэлэгт хандаж заавал хамрагдах хэрэгтэй.
-Эцэг эхчүүд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах ёстой вэ?
-Халуурсан, тууралт гарсан, ханиасан, нус гоожсон, нүд улайсан тохиолдолд клиник оношлогоонд үзүүлэх хэрэгтэй. Дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эмнэлэгт хандаарай.