Байгалийн баялгийн орлоготой хэрнээ өрийн таазтай улс гэвэл зөвхөн Малайз байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь олборлох салбараасаа хүчтэй хамаардаг олон улс өрийн таазгүй байгааг харж болно. Байгалийн баялгаас олж буй орлогыг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад төр, иргэд, компаниудын хариуцлагыг өндөржүүлэхэд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын түншлэл” гэж байдгийг та бүхэн сайн мэднэ. Монгол Улс 2006 онд энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхээ тунхагласан. Манайд үйл ажиллагаа явуулдаг Сентьерра Гоулд, Рио Тинто, Сумитомо зэрэг дэлхийн томоохон компаниуд энэ санаачлагад бас нэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хууль батлагдсан. Ингэснээр уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, мэдээллийг нээлттэй байлгах, нэг цэгт төвлөрүүлэх боломж гарсан. Мөн уул уурхайн компаниудын талаар үнэн бодитой мэдээлэл авахад хялбар болсон. Манай эдийн засагт үүсээд байгаа бас нэг шинэ боломж бол манай хоёр хөрштэй холбоотой гарч ирсэн. Өнгөрсөн намар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол, Хятад, Оросыг холбосон эдийн засгийн хонгил, коридор үүсгэх саналыг дэвшүүлсэн. Энэ нь Монгол, Орос, Хятадын хоорондын зам тээврийн уялдааг сайжруулах, ачаа тээврийг хөнгөвчлөх боломжийг олгоно. Мөн цахилгаан эрчим хүчний шугам байгуулахыг зорьж байгаа.
Энэ шугамыг ашиглан бид Хятад улс руу эрчим хүч экспортлох боломж бас гарна. Хятадын хотуудын хурдтай хөгжлөөс үүдэн эрчим хүчний эрэлт хэрэгцээ хурдтай өсч байгааг та бид мэднэ. Манай улсын хувьд АНУ, Япон, Герман, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй гуравдагч хөршгүйгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх нь амар биш. Сар гаруйн өмнө Монголын эдийн засагт болсон нэг онцлох үйл явдал бол Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Монгол УИХ уг түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэн баталсан. Ойрын хугацаанд Япон улсын парламент батална гэдгээ илэрхийлээд байгаа. Тус улс 14 оронтой ийм гэрээг байгуулсан. Манай улсын хувьд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан анхны улс болж таарсан. Чөлөөт худалдаа нь Монголчуудын хувьд цоо шинэ ойлголт биш. 13-15 зуунд Торгоны замын аюулгүй бүс нутгийг бий болгож байсан.
Японтой байгуулсан түншлэлийн гэрээ нь торгоны замын нэгэн адил манай гадаад худалдааны эргэлтийг сайжруулах нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү түншлэлийн цар хүрээ нь дан ганц гадаад худалдаагаар хэмжигдэхгүй.
Энэ хэлэлцээр байгуулагдсантай холбоотой манай улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч, Японы аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орохыг зорьж байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон улстай хамтран ажиллаж, боловсруулах үйлдвэрийн салбарт японы компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч хууль эрх зүй, дэд бүтцийн орчинг бүрдүүлэх талаар цаашид анхаарч ажиллана.
Японы хөрөнгө оруулалттай технологийн чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдан амжилттай ажиллаж байгаа нь сайшаалтай. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь өндөр хөгжилтэй аж үйлдвэрийг амжилттай нутагшуулахын үндэс, монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Монголын эдийн засаг олон талтай, баялаг динамиктай. Энэ бүхнийг жилдээ ганц удаа цугласнаар хэлэлцэж дуусахгүй. Энэ чуулганаар хөндөж амжаагүй олон чухал сэдвийг бид тогтмол хэлэлцэж, үр дүнг нь монголын нийгэм эдийн засагт бүтээлчээр тусгах нь зүйтэй юм.
Энэ чуулганыг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсч байна.