Хоёр дахь өдрийн чуулганыг нээж Ерөнхийлөгч үг хэлж байна.

Эдийн засгийн чуулганд нийт 1600 орчим хүн оролцож байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

БААСАН ГАРАГ, 2015 оны 4-р сарын 3 ХӨТӨЛБӨР
8:00-9:00 Бүртгэл, мандат олголт
9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
НЭГДСЭН ХУРАЛДААН
9:30-11:00
Их танхим: Монгол Улсын хөгжлийн стратеги, бодлого ( vision)
11:00-11:30 Цайны завсарлага

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж дууслаа. Бид та бүхэнд тун удахгүй түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.
Харин одоо "Монгол Улсын хөгжлийн стратеги, бодлого" хуралдаан эхэлнэ. Энэ хуралдааныг Д.Энхбат хөтлөн явуулах юм.

Маргаан таслах мэргэжлийн байгууллага ба бизнесийн харилцаа салбар хуралдаан Төрийн ордны А танхимд 11.30 цагаас эхэлнэ. Салбар хуралдаанд
• Ж.Баярцэцэг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга
• Т.Мэндсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
• Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн асан, Хуульч
• Efrain Laureano USAID Business Plus intiative төслийн дарга
• Syrus Benson Gibson Dunn and Crutcher хуулийн партнер
• С.Оргодол ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч
• Б.Баяр Өмгөөлөгч нар оролцоно.

С.Баярцогт: Туркууд Ататуркээ Солонгосчууд Пак Жэн Хиг Сингапурчууд Ли Куан Юуг хүндлэн дээдэлдэг эдгээр хүмүүс алсын харааг маш амжилттай боловсруулжээ.

"Монгол Улсын хөгжлийн стратеги, бодлого" алсын хараа салбар хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Энхбат хөтлөн явуулж байна.
Хуралдааны оролцогчоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн соёрхолт жүжигчин Б.Сосорбарам, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын МАН бүлгийн дарга С.Бямбацогт оролцон хуралдааныг удирдан явуулж байна.
П.Очирбат: Монгол улсыг Азийн бар болгоно гэж хэлэхдээ би зүүдээ яриагүй юм шүү.
Д.Сосорбарам: Монгол улсын алсын хараа ойрын хараанаас эхлэх хэрэгтэй. Монгол улс тоглоомын улсын тоглоомын дарга нартай боллоо. УИХ гишүүд байхгүй болохоор би ингэж хэлж байна. Сүүлийн үед Авилгатай тэмцэх газрын араншин хэрээс хэтэрлээ. Хүмүүсийг айлгаж ичээхээ болих хэрэгтэй.

Монголын Эдийн засгийн форумын үеэр Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Монгол Улсын Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Тус форумын үеэр Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Н.Энхтайвантай хийсэн ярилцлагыг хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай GoGo Mongolia англи хэл дээрх сайтад ярилцлага өгчээ. Бид тун удахгүй англи хэл дээрх сайтаараа дамжуулан ярилцлагын видеог хүргэх болно. Та бүхэн Эдийн засгийн форум 2015-ын мэдээ мэдээллүүдийг англи хэл дээр хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ GoGo Mongolia цэсэнд нэвтрэх боломжтой.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаатай хийсэн видео ярилцлагыг хүлээн авна уу.

Чуулган яг одоо цайны завсарлага аваад байна. Цайны завсарлагааны дараа дараах салбар хуралдаанууд болно.
14:00-15:30
Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
А танхим: Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
Б танхим: МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30
Их танхим: Найрсаг Улаанбаатар
А танхим: МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
Б танхим: Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?
НЭГДСЭН ХУРАЛДААН
17:30-18:00 Их танхим: Нэгдсэн хуралдаан

Эдийн засгийн чуулган үргэлжилж байна.
Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан 17.30 цагт эхлэх бөгөөд хуралдааныг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлнэ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улс худалдааны үзүүлэлтээр 189 орноос 181 дүгээрт оржээ гэж Чөлөөт хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь салбар хуралдаанд хэллээ. Харин Эдийн засагч Дөлгөөн "Бид сүүлийн 5 жилд Японоос 2 тэрбум ам.долларын бараа авчээ" гэв.

Чөлөөтт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь салбар хуралдаанд Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэл илтгэл тавьж байна.

Чуулган 16.00 цагт "Улаанбаатар хотын хөгжлийн стратеги" салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Энэ салбар хуралдаанд Хотын захирагч Э.Бат-Үүл оролцоно. Энэ салбар хуралдааныг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөтөлнө.

Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн хөгжил салбар хуралдаан Төрийн ордны Б танхимд боллоо.
ХБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золтуяа “Худалдааны эрхзүйн орчинг бүрдүүлэх замаар аж үйлдвэрийг дэмжих нь”, СБТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох “Аж үйлдвэрийн салбарын дунд хугацааны стратеги ба зураглал” гэсэн хоёр илтгэлийг оролцогчдод зориулан тавьсан юм.
Салбар хуралдаанд оролцогчдын хувьд аж үйлдвэрийн газрын зураг байршлыг гаргаж өгсөн нь үнэхээр зөв алхам болсон гэдгийг онцолж байлаа.
Зөвхөн төмрийн хүдрийн чиглэлээр 6-7 том үйлдвэр барихаар холбогдох байгууллагууд саналаа ирүүлээд байгаа юм байна. Гэтэл нэг орд газарт түшиглээд 2-3 үйлдвэр барихаар саналаа өгсөн байна.
Иймд энэ бүх өрсөлдөөнийг зохицуулах зөв шийдэхэд үйлдвэрлэлийн байршлын зураг чухал ач холбогдолтойг хэллээ. Худалдааны тухай хуулийн төсөл бэлэн болж байгаа талаар мөн яригдлаа. Монгол, Японы худалдааны механизм, экспортод суурилсан эдийн засгийн бүтэц зэрэг асуудлуудыг хөндлөө.

Найрсаг Улаанбаатар салбар хуралдаан Төрийн ордны Их танхимд эхэллээ.

Найрсаг Улаанбаатар салбар хуралдаанд Хотын захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үгнээс:
-Итгэлцэл. Тун цаг үеэ олсон уриа үг байлаа. Би бол итгэлийг хамгийн их хөсөрдүүлдэгчдийн төлөөлөл юм. Төрд хүмүүсийн итгэл хамгийн их алдардаг болохоор тэр шүү дээ. Энэ танхимд итгэлцэл төрүүлэх зорилгоор тэгш эрхтэйгээр түншлэх итгэл олох зүйлсийг би дурьдъя. Итгэл гэдэг үгийг хэлэх амархан. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө хууль болсон. Засгийн газар нийслэл яам агентлагт үүнийг хэрэгжүүлэх үүрэг ноогдсон. Зургаан стратеги төлөвлөгөө хийсэн. Улаанбаатар хотод өнөөдөр түүхэн шийдвэр гаргасан үйл явдал боллоо. Бид Багануур Налайх дүүргийн дагуул хот болгох шийдвэр гаргалаа. Уулчид гарч болдоггүй оргил гэж байдаггүй гэж ярьдаг шиг бидэнд хүрч болохгүй зорилго гэж байхгүй. Зургаан зорилтоо бид "эдийн засгийн хөгжил", "нийгмийн хөгжил", "байгаль орчны хөгжил" гэсэн гурван зүйлд тулгуурлаж хөгжүүлнэ.

Эдийн засгийн чуулганд оролцож байгаа Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурьтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:
-Улаанбаатар бол онцгой үүрэг хот гэдгийг та бүхэнд сануулмаар байна. Статистикаас харахад хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байгаа. Дэлхийн аль ч улс оронд ийм хэмжээний хот байхгүй. Энэ байдлаараа бид өрсөлдөгчгүй монополь гэж хэлж болохуйц. Бид аялал жуулчлалын хот болох лоозонгоо 2030 оноор хугацаа тавьж амбицтай зорилт тавьсан. 2030 онд таван сая жуулчин авдаг олон улсын жишигт хүрсэн хот болохоор төлөвлөсөн. Японы хот төлөвлөлтийн мэргэжилтний хийсэн судалгаагаар 2030 он хүртэлх хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг шаардлагад нийцсэн дэд бүтэц нийлүүлэлтийг хангахад 9.8 тэрбум а.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Гэхдээ энэ бол 2009 оны судалгаа. Харин БХБЯ-тай хамтарч хийсэн судалгаагаар дахин төлөвлөлт, дэд бүтцээ оруулаад 17 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн.
Нийслэлийн Засаг даргын тамгын газарт энэ хэмжээний санхүү мөнгө байхгүй. Ийм учраар үүнийг шийдэхийн тулд хувийн хэвшилтэй хамтрая. Төрийн хувийн хэвшлийн түншлэл хамтраад зорилтыг хэрэгжүүлье.
Бидэнтэй хамтарч ажиллаач гэж хувийн хэвшлийнхнээс гуйж байна. Өнгөрсөн 15 жилд Улаанбаатар хотын барилга байгууламж хоёр дахин их өссөн. Энэхүү бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хийж асар их нөөц байгаагаа харуулсан. Хувийн хэвшил, ТББ-уудтай хамтарч эдийн засгийн стратеги гаргасан. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилтэй хамтрах төслийн суурь болсон стратегийг бэлэн болгосон. Урт, дунд, богино хугацааны маш чухал зорилт тавьсан. Төрийн хөрөнгө оруулалт бодлого жилээр хэмжигддэг хэрнээ ямар тогтворгүй байдгийг та бүхэн мэднэ. Эх үүсвэрээ тооцож чадаагүй, жилээр төлөвлөчихдөг, жилээр худалдан авдаг нь хөрөнгө оруулагч нарт асар том эрсдэл гэсэн үг.
Хөрөнгө оруулагч нар аль болох урт хугацааны тогтвортой орчин, төсөл хөтөлбөрийг нэхдэг. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж ажиллах корпораци байгуулахаар зорьж байгаа. Корпораци байгуулах их амархан. Гэхдээ энэ корпорацийг нэг төгрөгний эрсдэл хүлээдэггүй улс төрчид удирдаад эхлэх юм бол хувийн хэвшлийнхэн оролцохгүй гэсэн. Тийм учраас корпорацийг Удирдах зөвлөлтэй есөн хүнтэй байхаар урьдчилсан төсөл хийсэн.
Есөн хүний зургаа нь хувийн хэвшлийнх. Гурав нь захиргааг төлөөлнө. Нэг зүйлд баяр хүргэхийг хүсч байна. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нар хамтраад нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байгуулагдсан. Удирдах зөвлөлийн хувийн хэвшлийн зургаан хүний саналыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлнэ томилно гэж бодож байгаа. Итгэлцэх нэгдүгээр алхам энэ.
Хувийн хэвшлийн чадавх, эх үүсвэрийг Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд дайчлая гэж байгаа юм. Э.Бат-Үүл гэж хүн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахдаа өөрийнхөө нэг ч төгрөгөөр эрсдэл хариуцдаггүй. Хувийн хэвшил дандаа өөрсдөө эрсдлээ хариуцдаг. Би өөрийнхөө нэг ч төгрөгөөр тоглодоггүй учраас хариуцлагагүй шийдвэр гаргаж болно, фантазлана, аймаар, аймаар төсөл ярина, ийм маягтай. Татвар төлөгчдийн мөнгийг маш үр ашиггүй зардаг аюултай. Яагаад гэхээр би нэг ч төгрөгний эрсдэл хүлээдэггүй учраас. Одоо харин эрсдлээ хүлээдэг хувийн хэвшил манлайлагч нь бай, бид дэмжигч нь байя.
Олон улсын банк санхүүгийн байгууллагууд төр хувийн хэвшлийн түншлэл орж ирээд өгөөжтэй үр ашигтай төслийг бид санхүүжүүлэхэд бэлэн байна гэдэг. Ялангуяа байгаль орчинд ээлтэй бол бүр ч бэлэн гээд байгаа. Бидэнд хамтраад их хэмжээний хөрөнгө мөнгө босгох боломжтой. Эдийн засгийн хямрал бидэнд төр хувийн хэвшил хамтраад хөтлөлцөөд яваач гэдгийг ойлгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн Эдийн засгийн чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Түүнийг үг хэлсний дараа Халуун элгэн нутаг дууг Ньюанс хамтлаг дуулж байна.

Байгалийн баялгийн орлоготой хэрнээ өрийн таазтай улс гэвэл зөвхөн Малайз байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь олборлох салбараасаа хүчтэй хамаардаг олон улс өрийн таазгүй байгааг харж болно. Байгалийн баялгаас олж буй орлогыг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад төр, иргэд, компаниудын хариуцлагыг өндөржүүлэхэд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын түншлэл” гэж байдгийг та бүхэн сайн мэднэ. Монгол Улс 2006 онд энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхээ тунхагласан. Манайд үйл ажиллагаа явуулдаг Сентьерра Гоулд, Рио Тинто, Сумитомо зэрэг дэлхийн томоохон компаниуд энэ санаачлагад бас нэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хууль батлагдсан. Ингэснээр уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, мэдээллийг нээлттэй байлгах, нэг цэгт төвлөрүүлэх боломж гарсан. Мөн уул уурхайн компаниудын талаар үнэн бодитой мэдээлэл авахад хялбар болсон. Манай эдийн засагт үүсээд байгаа бас нэг шинэ боломж бол манай хоёр хөрштэй холбоотой гарч ирсэн. Өнгөрсөн намар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол, Хятад, Оросыг холбосон эдийн засгийн хонгил, коридор үүсгэх саналыг дэвшүүлсэн. Энэ нь Монгол, Орос, Хятадын хоорондын зам тээврийн уялдааг сайжруулах, ачаа тээврийг хөнгөвчлөх боломжийг олгоно. Мөн цахилгаан эрчим хүчний шугам байгуулахыг зорьж байгаа.
Энэ шугамыг ашиглан бид Хятад улс руу эрчим хүч экспортлох боломж бас гарна. Хятадын хотуудын хурдтай хөгжлөөс үүдэн эрчим хүчний эрэлт хэрэгцээ хурдтай өсч байгааг та бид мэднэ. Манай улсын хувьд АНУ, Япон, Герман, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй гуравдагч хөршгүйгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх нь амар биш. Сар гаруйн өмнө Монголын эдийн засагт болсон нэг онцлох үйл явдал бол Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Монгол УИХ уг түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэн баталсан. Ойрын хугацаанд Япон улсын парламент батална гэдгээ илэрхийлээд байгаа. Тус улс 14 оронтой ийм гэрээг байгуулсан. Манай улсын хувьд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан анхны улс болж таарсан. Чөлөөт худалдаа нь Монголчуудын хувьд цоо шинэ ойлголт биш. 13-15 зуунд Торгоны замын аюулгүй бүс нутгийг бий болгож байсан.
Японтой байгуулсан түншлэлийн гэрээ нь торгоны замын нэгэн адил манай гадаад худалдааны эргэлтийг сайжруулах нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү түншлэлийн цар хүрээ нь дан ганц гадаад худалдаагаар хэмжигдэхгүй.
Энэ хэлэлцээр байгуулагдсантай холбоотой манай улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч, Японы аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орохыг зорьж байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон улстай хамтран ажиллаж, боловсруулах үйлдвэрийн салбарт японы компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч хууль эрх зүй, дэд бүтцийн орчинг бүрдүүлэх талаар цаашид анхаарч ажиллана.
Японы хөрөнгө оруулалттай технологийн чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдан амжилттай ажиллаж байгаа нь сайшаалтай. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь өндөр хөгжилтэй аж үйлдвэрийг амжилттай нутагшуулахын үндэс, монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Монголын эдийн засаг олон талтай, баялаг динамиктай. Энэ бүхнийг жилдээ ганц удаа цугласнаар хэлэлцэж дуусахгүй. Энэ чуулганаар хөндөж амжаагүй олон чухал сэдвийг бид тогтмол хэлэлцэж, үр дүнг нь монголын нийгэм эдийн засагт бүтээлчээр тусгах нь зүйтэй юм.
Энэ чуулганыг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсч байна.