Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил салбар хуралдаанд Б.Батжав зочноор оролцсон. Монголын Ногоон хөгжил байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Б.Батжавтай ногоон барилгын салбарын талаар ярилцлаа. “АПУ” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Гэхдээ түүний хувьд архитектур мэргэжилтэй. Монголын Архитектурын холбооны хүндэт ерөнхийлөгч.
-Дэлхий даяар ногоон эдийн засаг, ногоон барилга хэмээн ярих боллоо. Гэтэл манай улсад ногоон байгууламжгүй орон сууцнууд баригдсаар байна?
-Ногоон хөгжлийн асуудлыг дэлхий даяар гол асуудал болчихоод байгаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчин ахуй нөхцөлийг хангахын тулд барилгын салбар чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр хөгжилтэй орон Азийн хөгжингүй орнууд барилгын салбарыг ногоон болгох чиглэлд түлхүү ажиллаж байна. Барилгын үндсэн норм стандартыг ногоон хөгжилтэй уялдуулж шинэчилж эхэллээ. Бид үүнээс хоцрохгүйн тулд идэвхтэй ажиллаж байгаа нь мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн. Гэтэл бидэнд хамгийн гол чухал хамтрагч маань хэрэгтэй байна.
-Төр?
- Тийм. Харамсалтай нь гарсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Гарч буй зөрчлийг зогсоох тогтолцоо маш сул байна. Хариуцлагын тогтолцоо алга. Энэ бүхнээс шалтгаалаад нэг цул болж зангидаж чадахгүй байна.
-Манайх төр засгийн төвшинд Ногоон хөгжлийн бодлогоо зарлачихсан, салбарын яамаа хүртэл байгуулчихсан шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ салбар бүрт амьдрал дээр буулгаж байж хэрэгжүүлнэ шүү дээ. Барилгын салбар, байгаль орчин, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн гээд салбарт бүрт хэрэгжих бодлоготой уялдах ёстой ч байхгүй. Банкууд зээл өгөхдөө ногоон байгууламж ихээр тарих зураг төсөлтэйд нь өгнө гээд байвал барилга бүр ногоон болох сонирхолтой болно.
-Монголын Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа арилжааны банкууд барилгынхны санхүүжилтийн гол шалгуурыг ногоон байгууламж болгож байгаа гэдгийг мэдэгдсэн?
- Харин энэ форумын нэг таатай мэдээ энэ байлаа. Салбар хоорондын уялдаа холбоо байхгүйгээс хурал зөвлөгөөнөөр л уулзаж нэгнээсээ мэдээлэл авлаа.
-Дэлхийн улс орнууд ногоон байгууламжаа хэрхэн үнэлж дэмжиж байгаа юм бол?
-Англи улс 2016 он дулаан алдагдалгүй, сэргээгдэх эрчим хүчээр хангах “Zero energy house” төлөвлөлт бүхий орон сууцанд шилжихээр болсон. Дани гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 50 хувь бууруулна гээд тодорхой он зааж зарлалаа. Хугацаа тодохой байх тусам тэр болтол үе шаттайгаар, төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ шүү дээ. Францын Засгийн газар ногоон барилгын салбарт 1,4 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Германд гэхэд нэг өрхөд ногоон стандарт бүхий орон сууц барихаар бол 30 мянган евро хүүгүй зээлээр олгож байна.
-Монголын Арилжааны банкууд хэн бүхний хүсч буй ногоон байгууламж бүхий барилыг салбарыг цогцлоохоор санхүүгээр хөшүүрэг хийж өөрсдийн чадах хэмжээнд үүнийг эхлүүлж байх шиг байна?
-Энэ бол нэг салбарын хөгжлийн асуудал биш шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн асуудлын суурь энэ болчихоод байна. Жинхэнэ хариуцах ёстой асуудалд Засгийн газар хүссэн хүсээгүй хамтарч орох л ёстой. Төр мөнгөгүй, эдийн засаг хүнд байна гээд хойшоо тавиад байвал ухраад л байна гэсэн.
-Эдийн засгийн форумд оролцогчийн хувьд ямар үр дүн хүлээж байна?
-Жил бүр зохион байгуулж байна. Цаг үеийн хувьд энэ форум маш тодорхой зорилт дэвшүүлээд төр засаг, хувийн хэвшлийн зүгээс санал нэгдэж хэрэгжүүлэхийн тулд хурдан ажиллах шаардлага цаг үе тулчихаад байна. Тэрнээс биш форум болоод л өнгөрдөг, үр дүн нөлөө багатай байвал дэмий. Цаг үеийн хувьд тодорхой шийдэлд хүрэх нэг жилийн дотор үр дүн гарах зүйлийг ярих ёстой, хийх ёстой. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гэж байдаг. Заагдсан хугацаанаас өмнө хийх ёстой ажлаа гүйцэтгэх шаардлагатай.