gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Багануурын цахилгаан станц”-ын нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 10 сая ам.доллар

Б.Чимэг
Эдийн засаг
2015-04-01
0
Twitter logo
 
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо.

Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэ станц ашиглалтад орсноор  импортын цахилгаан эрчим хүчийг  бууруулна.

Концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан,  эрчим хүч худалдах, худалдан авах, санхүүжилтийн болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэн баталгаажуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Концессын гэрээнд өнөөдөр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компаний гүйцэтгэх захирал Ван Шөүхэ  нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг өнгөрсөн  2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан.

Улмаар  Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм. Концессын гэрээний хугацаа 25 жил.

Энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх аж.

Дашрамд дурдахад, төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар гэж хөрөнгө оруулагч тал мэдэгдлээ хэмээн Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан