Жигүүртэн ертөнцийн 10 мянга орчим зүйл шувуудын дундаас маш сонирхолтой, өвөрмөц шөнийн махчин шувуудын талаар хэдэн зургийг толилуулья. Монгол оронд 12 зүйлийн уультан багийн шувуу суурин болон хол ойр нүүдэллэн, ой мод, уул, хээр талын янз бүрийн орчинд амьдардаг бөгөөд шар шувуу, ууль, орволго, бүгээхэй, гуйванга гэх зэргийн тус бүрийн монгол нэршилтэй. Ихэнх нь харуй бүрий, үдэш шөнийн цагаар ангуучлан нисэх учир тэр бүр хүний нүдэнд өртөх нь ховор ба гэрэл зурагчны хувьд олж харах, зургийг нь буулгахад нэн бэрх боловч маш сонин. Уульны нүүр хүнийх шиг гэлтэй, дугуй нүүртэй, тод том шар, улбар ягаан хоёр нүд нь эгц урд зэрэгцэн байх учраас хөдөлгөөнгүй суугаад, юм хэлэх гээд өөдөөс ширтээд байх шиг хачин санагддаг шүү.
Олон сая мянган жилийн байгалийн шалгарлаар ихэнхи ууль голчлон үдшийн бүрийд буюу шөнийн цагаар ангуучлан, бусад олон зүйлийн махчин шувуудтай өрсөлдөлгүй амьдрах өөрийн орон зайг нэгэнт эзлэн авсан байх нь нэн сонин. Аж амьдралын ийм өвөрмөц нөхцөлд жижиг мэрэгч, шувуу, шавьжны шөнийн эрлэг нь болсон ууль, шар шувуу хачин гайхалтай зохицжээ.
Шар шувуу их нууцлаг, хүнд тэр болгон харагдаад байдаггүй нь амьдрах орчиндаа зохицуулан биеэ далдлах түүний онцгой зөн совинтой холбоотой. Эгэл шаршувуу хээр талд хад асганы хавцал нүхэнд ороод огт хөдлөлгүй суухад түүнийг олж харна гэдэг туршлагатай шувуу судлаач, сонирхогчдын л барах ажил юм билээ.
Эсвэл цав цагаан цасан дээр хөдлөлгүй суусан цагаан өнгө зүстэй Цэвдгийн уулийг ялгаж харах нэн бэрх бөгөөд түүнийг хэд хоног хайхдаа бид хажуугаар нь ойрхон олон өнгөрсөн байж болох юм. Энэ бол ховорхон харагддаг, үзэсгэлэнтэй шувуу юм билээ.
Ойн уульнууд бол шигүү модны дунд биеэ далдаад суучихна. Бидний чимээгээр толгой нь хөдлөөгүй бол манай судлаач найз анзаарахгүй байсан биз ээ.
Шөнийн харуй бүрийд ямар нэг анир чимээ их хол сонсогдох учраас ууль чимээ гаргалгүй нисэх хосгүй чадвартай бөгөөд үүнийг далавч өргөн, дэвүүрний үзүүр дугуй, дотогш мурийсан, сэвсгэр өд сөдтэй холбон тайлбарладаг ажээ. Судлаачид өндөр мэдрэмжтэй дуу хураагуураар уульны нислэгийн чимээг хэмжих туршилт хийснийг эндээс үзээрэй.
Хүн амьтан ойртвол үргээд их холдохгүй бөгөөд харин их нам доогуур нисэх юм билээ. Энэ нь биеэ газрын өнгөнд далдлахын зэрэгцээ харуй бүрийд өөрийн дуртай идэш болох гол төлөв жижиг мэрэгч ангуучилдагтай холбоотой дадал биз ээ. Харин хүн амьтнаас холдохоор шийдвэл агаарт өндрөө аваад алсхан нисээд төдөлгүй бараа алдрах юм билээ.
Чимээ аниргүй нисэхийн сацуу ууль өөрөө хосгүй сонор сайтай шувуу бөгөөд хүнээс 50 дахин илүү анир авч чаддаг ажээ. Соотон гуйванга хэмээн нэрийдсэн нь тэрхүү босоо туг өдийг чих хэмээн ташаарсантай холбоотой гэнэ. Тэр нь чих бус, модны мөчрийн дунд биеэ далдлах өвөрмөц зохицол юмсанж. Бусад ууль, шар шувууны нэгэн адил, дууны долгион хүлээн авч өсгөх “таваг” нь болсон дугуй, хавтгайдуу нүүртэй, хоёр шанаанд нь, дээр доор түвшинд байрлах чихтэй. Соотон гуйванга тээр дор газрын хөрсөн дээр идээшлэн гүйлдэх мэрэгчдийн хөлийн чимээний тэр бага чимээ өөр өөр түвшинд байрлах чихэнд яльгүй хэдий ч завсар заагтай хүрэх тэр зөрүүгээр өнөөх хулгана гуайн байршлыг алдалгүй сонордон байршлыг олох хосгүй чадвартай ажээ.
Шөнийн амьдралтай холбоотойгоор толгойн ястай нь харьцуулахад уульны нүд их том учраас сунасан хэлбэртэй, ухархайтайгаа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байдаг тул бид нар шиг дээш доош, хажуу тийшээ харах чадваргүй. Дуран авайтай адилхан гэмээр юм. Нүдний торлог бас их өндөр мэдрэмжтэй болохоор бага гэрэлд ч гөрөөлөх чадвартай ажээ. Тийм учраас орчин тойрноо ажиглахад толгойгоо чөлөөтэй 270 градус хүртэлх эргүүлж, тонгойж хардаг байна. Толгойгоо эргүүлэхэд хүзүү нь 14 хэсэг яснаас бүрдэх бөгөөд өргөн ховилтой учраас түүгээр дамжих артерийн судсыг боож дарах аюулгүй зэрэг анатомийн сонин бүтэц зохицлыг судлаачид олж тогтоосон байна. Ууль өдрийн гэрэлд юм хардаггүй гэсэн ташаа ойлголт байдаг ч ялангуяа холын хараа их сайн гэнэ. Ууль, шар шувуу ганцхан шөнө гэлтгүй, тухайлбал Цэвдгийн ууль өдрийн цагаар идээшлэх юм билээ. Харин хамрын үзүүрт тулсан ойрын жижиг юмсыг сайтар ялгаж хардаггүй гэх бөгөөд амны эргэн тойрны ширүүн үсэндээ базсан идшээ хүргэж шалгасны үзсэний дараа залгидаг зуршилтай гэнэ.
Хув ууль (Strix uralensis) шөнийн ан гөрөөнөөс буугаад, нойрмоглоод биднийг хурдан холдохыг тэсэн ядан хүлээсэн бололтой, бид ч зургийг буулгаад явсан юм. Ууль хэмээх энэ сонин шувууны бусад мэдээлийг сонирхвол латин нэрээр нь интернетэд хайлт хийгээд уншиж сонирхоорой хэмээн Танаас хүсээд энэ тэмдэглэлийг өндөрлөе.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы шувуудын гайхалтай ертөнцөөр аялахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.