Оросын Эрүүл мэнд, хөгжилд нь хор учруулахуйц мэдээллээс хүүхдийг хамгаалах хуулийн дагуу Эрхүү мужийн Харбатово суурингийн номын сангаас хэд хэдэн алдартай зохиолуудыг хураан авсан тухай “Москвагийн дуу хоолой” радиостанц мэдээлжээ.
Эрхүү мужийн Ардын боловсролын дүүргийн хэлтэст боловсруулсан баримт бичиг өгүүлснээр “Дээвэр дээр суудаг Карлсон” зохиол гэр бүлийн үнэ цэнийг үгүйсгэж, эцэг эхээ үл хайхрах байдлыг бий болгодог хэмээсэн бол “Том Сойерын адал явдал” ном хүүхдүүдийг тэнэмэл амьдралд уруу татаж болзошгүй гэжээ.
Түүнчлэн бага насны хүүхдүүдэд зориулсан үлгэрүүд ч төрийн албан тушаалтнуудын таалалд нийцсэнгүй. Жишээлэхэд “хөх чоно хөлөглөсөн ханхүү Иван” үлгэрт морь болон сайхан Еленаг хулгайлдаг нь хулгайг сурталчилсан, “Өнхрүүш” үлгэрт биеийн хүчирхийлэлтэй хэсэг гарсан гэсэн бол “Ямх охин” үлгэрт хүчээр гэрлүүлж байгаа баримт байдаг гэжээ.
Ийм хачирхалтай шийдвэр гарсны дараа эмээ өвөө, эцэг эх нь уншиж хүмүүжиж ирсэн үлгэр зохиолыг хориглож байгаа нь буруу гэж үзэх хүмүүс олон байна. Түүнчлэн Оросын номын зөвлөлийн ерөнхийлөгч Сергей Степашин үүнтэй холбоотойгоор хууль тогтоогчдод хандан үйл ажиллагаандаа анхааралтай хандаж, хууль тогтоомж гаргахдаа сайтар бодож байхыг зөвлөжээ.
Энд дуулгахад 2012 оны есдүгээр сард Орост “Эрүүл мэнд, хөгжилд нь хор нөлөө учруулахуйц мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай” холбооны хууль хүчин төгөлдөр болсон юм. Энэ хуулийн дагуу утга зохиол, кино, жүжигт насны хязгаар тавих болжээ.
Эх сурвалж: “Эхо Москвы”