gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлээс ШӨХТГ-ыг буруутгав

Р.Адъяасүрэн
Нийгэм
2015-03-26
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Нийгэм
2015-03-26
Нийслэлээс ШӨХТГ-ыг буруутгав

-Дугуй түгжих үйл ажиллагаа зогсохгүй-

2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлөн, ачуулсан машинаа авсан иргэд гомдол гарган, мөнгөө буцаан авах боломжтой, дугуй түгжих үйл ажиллагаа хууль бус учраас зогсооно гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудал дээр журам гаргасан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газраас тайлбар өглөө.

“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” хууль зөрчөөгүй болохыг тэд мэдээлж байна.

НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо: ШӨХТГ НИТХ ямар шийдвэр гаргах эрхтэй үгүйг ярих эрх бүхий байгууллага биш

НИТХ-аас 2014 онд батлан гаргасан 98-р тогтоол хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргасан, Өрсөлдөөний тухай хуулийг энэ журамд зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн. Судалж үзэхэд ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.

Тухайн нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хэм хэмжээний актыг батлан гаргах бүрэн эрх нь байдаг. Иргэдийн хурлаар баталж буй актууд бусад хууль тогтоомжид нийцэж хуулийн нэг адил үйлчлэх хуультай. Үүгээрээ ч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, бусдын эдлэх эрхэд ноцтой хохирол учруулахаар хэсэгт зориулсан акт.

Нийслэлийн хэмжээний хууль тогтоомжийг мөрдүүлэх, сахилга дэг журмыг хангуулах үүргийг ИТХ-д байдаг. Олонхийн эрх ашгийн хүрээнд шийдсэн асуудал. Үүнд ШӨХТГ НИТХ-ээс ийм асуудлыг шийдэх эрхтэй үгүйг ярих эрх бүхий байгууллага биш.

“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” бол хууль эрхзүйн үндэслэлтэй захирамж, мөн хүчингүй болгох эрх нь дээд шатны байгууллага болон Захиргааны хэргийг шүүхэд байдаг гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл хэллээ.

Харин Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан: Хууль зөрчиж буй иргэдийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж байна

Улаанбаатар хотод сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр 480 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Замын түгжрэл, осол Улаанбаатарт тулгамдсан асуудал болсон. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр НИТХ, Засаг даргын гаргасан захирамжийг хууль зөрчлөө гэсэн шийдвэр гаргаж, үүнийг хэрэгжүүлэх шатандаа дүгнэлт гаргаж байгаа нь буруу.

Зогсоолын дүрэм гэдэг асуудал өнөөдрийг хүртэл хүнд байсан. Замын цагдаагийн газар аргаа бараад улсын дугаарыг нь тайлж авдаг байсан. Хууль дүрэм хэрэгжүүлэхэд хүнд болсон. Хууль дүрэм биелүүлэх тал дээр ЗЦГ хүн хүч хүрэлцэхгүй байна.

Аливаа шийдвэрийг хууль бус гэж хэлэхийнхээ өмнө сайн нягталж үзэх ёстой. Нийгмийн хэрэгцээ гэж юу вэ, түр зогсохыг хориглосон байтал зогсож буй иргэд 1-2 хувь байна. 480 мянган машинаас маш бага хувь нь ачигдаж байна. Ингэхээр тэд нарын ашиг илүү юу эсвэл дүрмээрээ явж байгаа иргэдийн ашиг чухал уу? Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж болдог, тэр улсуудын эрх ашгийг хамгаална гэж ярьж байгаа нь буруу. Хууль дүрэм зөрчдөг хүмүүсийг болиулахыг иргэд хүсч байна.

ШӨХТГ-аас дугуй түгжих үйл ажиллагаа хууль бус учраас зогсооно гэсэн байр суурьтай байсан. Тэгвэл НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэдгийг хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан