2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлөн, ачуулсан машинаа авсан иргэд гомдол гарган, мөнгөө буцаан авах боломжтойг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.
Ачих үйлчилгээний төлбөрийг хууль бусаар тогтоосон тул гомдол гаргахдаа зөрүүг бус бүтнээр нь нэхэмжлэх юм байна. Гомдлыг харьяа дүүргийнхээ шүүхэд гаргах юм байна.
Учир нь 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө машин ачих үйлчилгээний хөлсийг хууль бусаар тогтоосон байжээ.
ШӨХТГ-аас автомашин зөөж тээвэрлэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгааг шалган, энэ зөрчлийг илрүүлсэн байна.
Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээний төлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоох ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль бус захирамж гаргаж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад дээрх эрхийг шилжүүлсэн байжээ.
Үүний дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс хамааран ачих үйлчилгээний хөлс 70-80 мянган төгрөг болсон. 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж, 647 сая 710 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ хугацаанд хууль бус захирамжаар иргэдийн эрхийг зөрчсөнийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос машин ачих төлбөр 55 мянган төгрөг болсон нь хуульд нийцэж байгаа аж.
Мөн замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад тохиолдолд зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх эрх зөвхөн хяналтын улсын байцаагчид байдаг аж. Хяналтын улсын байцаагч байхгүй тохиолдолд ААН, байгууллагын ажилтан зөөж шилжүүлэх эрхгүй байдаг юм байна.