Энэ он гарсаар Монголын эдийн засагт түүхэн гэж хэлэхүйц үйл явдал тохиосон нь Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал(ЭЗТХ) юм. Манай судлаачид хэдэн жилийн өмнөөс судалгаа хийн, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг зургаан орны алинтай нь хамгийн түрүүнд ЭЗТХ байгуулах нь ашигтайг тогтоожээ. Ингээд юуны өмнө Япон улстай хийх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байдаг.
ЭЗТХ байгуулснаар манай экспортын бүх бараа ямар ч татваргүй Японы зах зээлд гарах нь гэсэн нийтлэг ойлголт газар авлаа. Үнэн хэрэгтээ тийм биш юм.
Гурван жил үргэлжилсэн хэлэлцээний явцад манай тал оёмол сүлжмэл эдлэлийн гаалийн татварыг хангалттай буулгаж чадсан.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсаас Японд экспортолсон нийт барааны 57 хувь нь гаалийн 0 татвар, 10.9 хувь нь л тодорхой хэмжээний татвар төлдөг байжээ. Тэгэхээр бидэнд өмнө нь ч томоохон боломжууд байж. Мөн хэлэлцээрийг баталснаар Монгол Улс бүх үүдээ Япон бараанд цэлийтэл нээчихээгүй аж. Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа японы автомашинуудаар жишээ авч, манай улс насжилтаас нь хамааран харилцан адилгүй татвар тогтоосон гэсэн юм. Тодруулбал, цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, цоо шинэ машиныг л импортын татвараас бүрэн чөлөөлжээ.
Гурван жил үргэлжилсэн хэлэлцээний явцад манай тал оёмол сүлжмэл эдлэлийн гаалийн татварыг хангалттай буулгаж чадсан. Үүнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох хивс, ноосон хувцас зэрэг багтаж байгаа юм.
17 бүлэг, 23 хавсралттай ЭЗТХ-ийн агуулгыг дэлгэрэнгүй танилцуулахаас өмнө өнгөрсөн хугацаанд Япон-Монгол улсууд ямар хэмжээний гадаад худалдаа хийснийг ОХУ болон БНХАУ-тай харьцуулан харъя.

ЭЗТХ байгуулах сургаар үүнтэй холбоотой буруу ойлголтууд газар авлаа. Иймд эдгээрт хариулт өгье.
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР ЯЛГАА ЮУ ВЭ?
Чөлөөт худалдааны гэрээгээр зөвхөн бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлэх асуудлыг зохицуулдаг бол ЭЗТХ нь илүү өргөн хүрээг хамарсан иж бүрэн хэлэлцээр юм.
Орон бүрийн онцлогоос хамааран хэлэлцээрийн агуулга өөр өөр. Япон улс Филиппинээс олон тооны сувилагчийг гэрээгээр түр ажиллуулах хүсэлтэй байсан тул энэ хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт Хувь хүний шилжилт хөдөлгөөн гэсэн бүлэг нэмжээ. Манай улстай байгуулсан хэлэлцээрт Монголын бизнесмэн Японы аль нэг хөрөнгө оруулагчтай урт хугацаагаар хамтран ажиллах гэрээ байгуулсан бол тухайн хүнд тэр хугацааны виз олгох асуудлыг багтаасан аж.
ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАРЧМУУД
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) гишүүн орнууд өөр хоорондоо ЭЗТХ байгуулах бүрэн эрхтэй байдаг байна. Манай улс энэ байгууллагын гишүүн атлаа ЭЗТХ байгуулаагүй цорын ганц улс хэмээн “цоллуулж” байв. Дэлхийн худалдааны байгууллагаас олгодог нэн тааламжтай нөхцөлөөс илүү сайн нөхцөлийг ЭЗТХ олгодог онцлогтой.
Энд зааснаар хоёр орон дийлэнх худалдааныхаа 90-ээс доошгүй хувийг 10 жилийн хугацаатай гаалийн тарифаас чөлөөлөх үүргийг харилцан хүлээдэг. Дийлэнх хувь гэхээр 90-ээс доошгүй хувь гэсэн ойлголт олон улсын хүрээнд нэгэнт тогтсон жишиг. Мөн энэ хугацаанд талууд бие биедээ нэмэлтээр шинэ хориг тавихгүй хэмээн тохиролцдог байна. Гэхдээ хорио цээр, гаалийн бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн зэрэг асуудлыг заавал хамруулдаг.
ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМ ЭЗТХ-ЭЭС ЯЛГААТАЙ
Манай улсын зарим бараа бүтээгдэхүүн АНУ, ЕХ, Японд тодорхой хөнгөлөлттэй гардаг. ЕХ-нд 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгэдхүүүн гаргах боломжийг өмнө нь бүрдүүлж байсан. Хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад татвар, тарифын хөнгөлөлтийг тодорхой хугацаанд олгодог бөгөөд өргөн хүрээний хэлэлцээ биш юм. Гэтэл зарим хүмүүс ЭЗТХ-ийг хөнгөлөлтийн ерөнхий системтэй андуурч ойлгох нь элбэг байна.
ЯМАР НӨХЦӨЛД ЭЗТХ БАЙГУУЛДАГ ВЭ?
Дэлхий даяар 2001 оноос хойш ЭЗТХ байгуулах үйл явц зогсонги байдалд оржээ. Харин сүүлийн жилүүдэд эрчимжсэн 6айна. Одоогоор дэлхий даяар нийт 500 хэлэлцээр байгуулжээ. Үүний 80 хувийг 2000 оноос хойш байгуулжээ. Бидний хувьд анхдагч улс болох Япон улс энэ хэлэлцээрийг 2002 оноос байгуулж эхэлсэн юм.
Ирэх хоёр жилд Японоос манайд оруулдаг хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар болж өснө.
АНУ, Япон, ЕХ-ны улсуудад ЭЗТХ-ийг бизнес эрхлэгчдийн шахалтаар байгуулж байжээ. Тэд гуравдагч орны зах зээлд нэвтрэх гэхэд тарифын болон тарифын бус саад тулгарсан тул ийм гэрээ хийхээр эрх баригчдадаа шахалт үзүүлсэн байдаг. АНУ-ын хувьд хамгийн том ЭЗТХ нь НАФТА буюу АНУ-Мексик-Канадын хооронд байгуулсан гэрээ юм.
Харин манай улсын хувьд байдал өөр буюу эрх баригчдын санаачилгаар хийсэн гэдгийг МУИС-ийн багш, эдийн засагч Н.Отгонсайхан онцлов.
ЭЗТХ-ИЙГ БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС
Тухайн улс ДХБ-ын гишүүн бол энэ хэлэлцээриг байгуулах эрх нээлттэй.
- ДХБ-ын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн 24 дүгээр зүйл
- ДХБ-ын Үйлчилгээ худалдааны ерөнхий хэлэлцээрийн 5 дугаар зүйл
24 дүгээр зүйлд зааснаар хоёр орон дийлэнх худалдааныхаа 90-ээс доошгүй хувийг 10 жилийн хугацаатай гаалийн тарифаас чөлөөлөх үүргийг харилцан хүлээдэг. Дийлэнх хувь гэхээр 90-ээс доошгүй хувь гэсэн ойлголт олон улсын хүрээнд нэгэнт тогтсон жишиг. Мөн энэ хугацаанд талууд бие биедээ нэмэлтээр шинэ хориг тавихгүй хэмээн тохиролцдог байна. Гэхдээ хорио цээр, гаалийн бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн зэрэг асуудлыг заавал хамруулдаг.
ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭЗТХ БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ ЧАДАХ УУ?
ЭЗТХ-ийн хамгийн чухал чухал хэсэг нь Хөрөнгө оруулалтын бүлэг. Энэ бүлгийг оруулснаар хоёр орны хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаатай орчин бүрдүүлэхийг зорьжээ. ЭЗТХ-ийг байгуулснаар манай улсын 2001 онд Япон улстай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болно. Энэ гэрээ үйлчилж байх үед хөрөнгө оруулалттай холбоотой маргаан их гардаг байсныг харгалзан Хөрөнгө оруулалтын бүлгийг дэлгэрэнгүй буюу олон заалттай байгуулсныг Хөрөнгө оруулалтын газрын мэргжилтэн Э.Соёл-Эрдэнэ онцолж байв.
Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурна.
Ирэх хоёр жилд Японоос манайд оруулдаг хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар болж өснө хэмээн тооцоолж байна. Бусад улсын түүхийг харвал Япон-Филиппин улсууд ЭЗТХ байгуулснаас хоёр жилийн дараа л Филиппинд хийх хөрөнгө оруулалт өссөн байна. 1992 онд Япон-Сингапур улсууд ЭЗТХ-ыг хамгийн анх байгуулснаар Сингапурт оруулах Японы хөрөнгө оруулалт 60 хувиар өссөн бол Мексикт гурав дахин өссөн байх жишээтэй.
Одоогоор Япон улс манайд хөрөнгө оруулсан компанийнхаа тоогоор дөрөвдүгээрт ордог, томоохон хөрөнгө оруулагч. 1990 оноос хойш Японы 550 ААН үүдээ нээн, банк санхүү, аялал жуулчлал, худалдаа, нийтийн хоол, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. 550 ААН гэдэг нь манайд үйл ажиллагаа явуулдаг гаднын нийт компанийн 91 хувь юм. Тэд нийт хөрөнгө оруулалтаараа манай улсад 12 дугаарт жагсаж, нийт хөрөнгө оруулалтын 1.46 хувийг эзэлж байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор аялал жуулчлал, технологи, аж үйлдвэрийн салбар дахь хөрөнгө оруулалт өсөх аж.
Дашрамд хэлэхэд манай улс нийт 42 улстай Хөрөнгө оруулалтын, хоёр талын гэрээ байгуулж, 39 орноос нь хөрөнгө оруулалт татаж чаджээ. Мөн нийт хөрөнгө оруулалтын 82 хувь нь гэрээтэй улсуудаас ордог тул гэрээ байгуулах нь үр дүнтэй.
ЭЗТХ-ИЙГ БАЙГУУЛСНААР БИД ГААЛИЙН АЛЬ ТАРИФАА ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
Энэ хэлэлцээрийг байгуулснаар манай улс гаалийн тарифыг 96 хувиар, Японы тал 100 хувь буулгах аж. Гэхдээ энэ нь бараа бүтээгдэхүүн бүрт харилцан адилгүй. Гаалийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг мэргэжилтнүүд тодорхой үсгээр тэмдэглэдэг юм байна.
А тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн тариф хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 0 болно.
В тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварын хувьд В3, В5, В7 гэсэн үе шатлалаар гаалийн тариф буурах аж.
S тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн тариф огт өөрчлөгдөхгүй, хэвээр үлдэнэ.
С тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хоёр орон тусгай зохицуулалтаар буюу тусгайлан хэлэлцэж тогтоодог.
ЭЗТХ БАЙГУУЛАХ ҮЕ ШАТУУД
- Тухайн улстай хэлэлцээр байгуулах бодит хэрэгцээгээ тодорхойлно.
- Судалгаа хийх багийг томилно. Энэ баг тухайн улсын хөгжлийн стратегид ЭЗТХ ямар нөлөө үзүүлэх, хэлэлцээр байгуулснаар урт болон дунд хугацаанд ямар өөрчлөлтүүд гарах, эдийн засгийн тодорхой салбар тус бүрт үзүүлэх нөлөөллийг судлах үүрэг хүлээдэг байна. Манай улсын хувьд Гадаад хэргийн яам, ЭЗХЯ-ны захиалгаар МУИС, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хамтарсан судалгааны багт ажилласан юм.
- Судалгааны бодлогын зөвлөмж гарна.
- Хамтарсан судалгааны баг хэлэлцээ хийх нь зөв гэсэн шийдвэрт хүрнэ.
- Талууд хэлэлцээний агуулгыг хэлэлцэж эхэлнэ. Энэ нь хамгийн багадаа 3 сар үргэлжилдэг. Зарим улс орон агуулгаа тохиролцоогүйн улмаас хэлэлцээр нь 7-8 жил хойшилсон тохиолдол ч бий.
- Хэлэлцээрийг эцэслэн хоёр тал гарын үсэг зурна. Монгол, Японы Ерөнхий сайд нар хэлэлцээрт гуравдугаар сарын 8-нд гарын үсэг зурсан юм.
- Хоёр улсын парламентаар соёрхон батална. Манай улсын парламент хэлэлцээрийг ямар ч саадгүй баталсан. Харин Японы парламент ирэх сард батлахаар төлөвлөж байна. Ингэснээр ЭЗТХ шууд хэрэгжиж эхлэх юм.
ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДСАН ЭХНИЙ ЖИЛД УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 9.8 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРНА
Олон улсын жишгийн дагуу бид Японы талтай тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттай чөлөөлөхөөр тохиролцчихлоо. Ингэснээр
- Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа,
- Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулна.
Энэ бүхэн хэрэгжихээс өмнө бид Япончуудтай дараах байдлаар худалдаа хийж байв.

/Инфографикийг О.Сүхбат/
Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмаса ЭЗТХ-ийн үр дүнг “Бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцаатай болно” хэмээн дүгнэсэн юм. Хэрэв бид ЭЗТХ-ийн бидэнд олгож буй боломжийг бүрэн ашиглаж чадвал дараах үр дүнг харах боломжтой.
Хэрэглэгчийн хувьд
- Японы зах зээлд манай бараа бүтээгдэхүүн маш таатай нөхцөлөөр нэвтэрнэ.
- Манай зах зээлд Японы өндөр техник технологи нэвтэрч, шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Ингэснээр манай компаниудын өрсөлдөх чадвар дээшилнэ.
- Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Макро түвшний хувьд
- Эдийн засгийн зохистой бүтэц бий болно.
- Гадаадын шуудхөрөнгө оруулалт өснө.
ЭЗТХ БАЙГУУЛСНААР ҮҮСЧ БОЛОХ СӨРӨГ ТАЛУУД
Өнөөдрийг хүртэл бидний төдийлөн дурдаагүй нэг асуудал нь Япон улстай ЭЗТХ байгуулснаар үүсч болох сөрөг талууд юм. Ямар ч зүйл хоёр талтай байдаг тул бид одооноос эдгээрт бэлтгэлтэй байх ёстой. МУИС-ийн багш Н.Отгонсайханы хэлж байгаагаар дараах уршиг үүсч болзошгүй гэнэ.
- Бид Япон улсын импортын бараанд ноогдуулж байсан гаалийн ихэнх татвараа тэглэнэ. Иймд төсвийн орлого буурах нь тодорхой. Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурна. Гэхдээ Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт өссөнөөр 9.8 сая ам.долларыг нөхөх бололцоотой гэнэ.
- Өрсөлдөх чадвар муутай салбарт дотоодын үйлдвэрлэл уналтад орж болзошгүй. Үүнээс үүдэн ажилгүйдэл өснө. Иймд дотоодын аж үйлдвэрлэлийг хамгаалах заалтуудыг Хөрөнгө оруулалтын хэсэгт багтаажээ. Үүнд Монголын талаас 18, Японы талаас 22 салбарыг нэрлэсэн байна. Ингэснээр гаднын хөрөнгө орулагчид тухайн салбарт огт хөрөнгө хийхгүй гэсэн үг биш. Харин дурдсан салбаруудад хөрөнгө оруулах бол нэмэлт материал бүрдүүлэх зэрэг шаардлага тусгажээ.
- Захиргааны зардал өснө. Жишээ нь гааль дээр зөвхөн Японоос оруулж ирж буй барааны гарал үүслийг шалгах тусгай журам шинэчлэн батлах гэх мэт бичиг цаасны бэлтгэл ажлууд хийх шаардлагатай.
- Ямартаа ч дэлхийн чанар, стандартын баталгаа болсон Японы зах зээлийг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тун удахгүй зорих нь ээ. Сүү ХК цөцгийн тосоо арлын оронд экспортлохоор боллоо гэх мэдээ саяхан гарсан.
Наран улсын иргэд Монголоос юуны өмнө эрүүл мэндийн шаардлага хангасан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байна.
Бид та бүхэнд ЭЗТХ-ийг хэрхэн байгуулдаг болон хэлэлцээр байгуулснаар үүсч болох эерэг болон сул талуудыг танилцууллаа. Дараагийн нийтлэлдээ Япон руу экспортлох бидний гол нэрийн бараанд чацаргана нэмэгдэх үү, дээр дурдсан А болон В ангилалд багтсан буюу гаалийн тарифын хөнгөлөлтөд хамгийн түрүүнд багтсан бараанууд чухам юу вэ гэсэн асуултад хариулт өгөх нийтлэл хүргэх болно.