gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Mongolian Mining Corporation-ний 2014 оны тайланг зарлалаа

Б.Чимэг
Эдийн засаг
2015-03-24
0
Twitter logo
 
Mongolian Mining Corporation 2014 онд нийт 5.4 сая тн нүүрс борлуулж, 328.3 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх онд 5.7 сая тн нүүрс борлуулж, 437.3 сая ам.долларын орлого олсонтой харьцуулахад мөнгөн дүнгээр 24.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нүүрсний борлуулалтын биет хэмжээ болон үнэ буурчээ. 2013 онд нэг тонн нүүрсийг дунджаар 92.1 ам.доллараар борлуулсан бол 2014 онд 83.5 ам.доллараар борлуулж, борлуулалтын үнэ 9.3 хувиар буурсан байна.  Нийт орлогын

  • 60.2 хувь буюу 197.6 сая ам.долларыг “Ганц Мод”-ны боомтод хүргэж өгөх нөхцөлтөй нүүрсний борлуулалтаас бүрдүүлсэн бол
  • 39.8 хувийг Free-on-Transport , Cost-and-Freight нөхцөлөөр борлуулжээ.

Ингэснээр Хятадын эх газрын хэрэглэгчдэд борлуулсан нүүрсний орлого өмнөх жилээс өссөн байна. Нийт орлогын 85.3 хувь буюу 280.1 сая ам.долларыг хатуу коскжих нүүрснээс бүрдүүлжээ.

2014 оны алдагдал 282.8 сая ам.доллар, үүнээс 190 сая ам.доллар нь биет бус хөрөнгийн хорогдуулга буюу Баруун Нарангийн ордын үнэлгээ буурсантай холбоотой. Уул уурхайн ашигт малтмал болох нүүрс, алт зэргийг биет бус хөрөнгөд тооцдог. 

Тус компани Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандарт /IFRS/ ашигладаг бөгөөд уг стандартын дагуу жил бүр хөрөнгийн үнэлгээнд хорогдуулга хийх эсэхийг шалгаж үздэг. Өөрөөр хэлбэл энэ стандартын дагуу хөрөнгийн үнэлгээг элэгдэл хорогдол зэргийг нь харгалзан жил бүр бууруулахыг шаарддаг байна.

Нэг хувьцаанд ногдох алдагдал 2013 онд 1.26 цент байсан бол 2014 онд 5.95 цент болж өсчээ. Үүнд төгрөгийн ханшийн сулрал нөлөөлсөн байна.

ММС өнгөрсөн онд 5.4 сая тонн баяжуулсан нүүрс зах зээлд борлуулжээ. Үүнийг хэмжээгээр нь түүхий нүүрсэнд шилжүүлж үзвэл ойролцоогоор 7 сая тоннтой дүйнэ.

Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан Mongolian Mining Corporation буюу ММС өнгөрсөн оны ажлын үр дүнгээ өнөөдөр танилцууллаа. Нүүрсний үнийн хямрал үргэлжилж, салбар бүхэлдээ хүндхэн нөхцөлд байна.

Гэвч ММС өнгөрсөн онд 5.4 сая тонн баяжуулсан нүүрс зах зээлд борлуулсныг хэмжээгээр нь түүхий нүүрсэнд шилжүүлж үзвэл ойролцоогоор 7 сая тоннтой дүйнэ. Ингэснээр ММС Монгол Улсын 2014 оны нүүрсний нийт экспортын гуравны нэг орчмыг дангаар бүрдүүлжээ. Мөн дотооддоо нүүрс угааж, баяжуулан экспортолдог ганц аж ахуйн нэгж гэдэг утгаараа нүүрсний тонн тутмын үнийг Ганцмодны боомтын нөхцлөөр 70 орчим ам.долларт барьсан нь өнөөгийн нөхцөлд хамгийн боломжит өндөр үнэлгээ юм.

Дотоодын нүүрс экспортлогчид голцуу уурхайнхаа амнаас юмуу Цагаан хаднаас нүүрсээ борлуулж байгаа. Харин ММС-ийн хувьд зах зээлийнхээ гүнд нэвтэрч, эцсийн хэрэглэгчдэд хүргэх алхмыг хийжээ.

Тодруулбал, нүүрс борлуулалтын 60 орчим хувь нь DAP нөхцлөөр (нүүрсийг БНХАУ-ын Ганцмодны боомтод хүргэх нөхцөл), харин үлдсэн 40 орчим хувь нь FOT ба C&F нөхцлөөр (зах зээл дэх эцсийн хэрэглэгчдэд хүргэх) хийгдсэн. Түүнчлэн өнгөрсөн онд тус компани зүгээс нэмэлт хувьцаа гаргах зэргээр санхүүжилт татах боломжит хувилбаруудыг эрэлхийлж ажилласан байна.

Нүүрсний үнийн уналт, валютын ханшийн нөлөө зэргээс шалтгаалан 2014 онд компанийн зарим хөрөнгийн үнэлгээг бууруулж, мөнгөн бус дүнгээр санхүүгийн тайланд тохиргоо оруулсан бөгөөд энэ нь 190 орчим сая ам.доллартай дүйж байна. Гэхдээ энэ нь мөнгөн бус дүн учраас компанийн мөнгөн урсгалд нөлөөлдөггүй, зөвхөн тайлангийн шинжтэй тохиргоо юм.

Зах зээлийн хямралаас шалтгаалж, зөвхөн 2013-2014 онд л гэхэд дэлхий даяар уул уурхайн салбарын хэмжээнд нийт 70 тэрбум ам.долларын тохиргоо хийгдсэн бөгөөд энэ нь тэр хэрээр орд газруудын үнэлгээ буурч байгааг илтгэдэг. Мөн элэгдлийн зардал 46 орчим сая доллар, санхүүжилтийн зардал болон ханшийн зөрүүний алдагдал 90 орчим сая доллар болсон нь санхүүгийн гүйцэтгэлд ихээхэн нөлөөлсөн байна. Ийнхүү тооцож үвэл компанийн үйл ажиллагаанд хамааралтай нийт алдагдал ойролцоогоор 7 сая ам.долларт хүрчээ.

Нүүрсний зах зээлийн таагүй байдал 2015 онд хэвээр үргэлжлэх төлөвтэй бөгөөд дэлхийн хэмжээнд нүүрсний зах зээлийн олон компани алдагдал хүлээн, үүдээ барихад хүрсэн. Иймд ММС зардлаа бууруулах, тээвэрлэлтийн бүтээмжийг дээшлүүлэх алхмуудаа энэ онд үргэлжлүүлэх юм байна.

Төгсгөлд нь хэлэхэд Mongolian Mining Corporation-ий зорилго, алсын хараа олон улсад өрсөлдөх чадвар бүхий бизнесийг бий болгох юм. Энэ зорилгынхоо хүрээнд тэд Таван толгойн хэлэлцээнд Хятадын Шинхуа Энержи, Японы Сумитомо корпорацитай хамтран консерциум байгуулсан.

Mongolian Mining Corporation уг консерциумыг ахалж байгаа бөгөөд консерциумд оролцогч бүрт давуу тал байгаа учир хэлэлцээ амжилттай болно гэж итгэж байгаа аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан