gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нөөцийн мах үүцэндээ өмхийрөх вий

Э.Энхмаа
Нийтлэлчийн булан
2015-03-24
0
Twitter logo
 
Э.Энхмаа
0
Twitter logo
Нийтлэлчийн булан
2015-03-24
Нөөцийн мах үүцэндээ өмхийрөх вий

Махны үнэ энэ жил харьцангуй тогтвортой байна хэмээн мэдээлж байсан. Үнийн өсөлтөөс хамгаалж байдаг дархлаа нь нөөцийн мах. Нэгдүгээр сараас эхлэн худалдаанд гардаг нөөцийн мах өнөө хэр гараагүй бөгөөд хэзээ гарах нь ч тодорхойгүй байна.

Энэ жил нийслэлийн хэрэгцээнд 12 мянган тонн, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг жил бүр нэгдүгээр сараас эхлэн худалддаг. Гэтэл одоо дөрөвдүгээр сар гарах гэж байхад нөөцийн мах үүцэндээ хав дараастай хэвээр. 

Бэлтгэгч компаниуд найдвартай зооринд махаа хадгалсан учир долдугаар сар хүртэл хадгалсан ч муудахгүй. Төр мөнгөө өгөхөөс нааш махаа гаргахгүй. Харин нөөцийн мах гаргаагүйгээс махны үнэ өсвөл бид хариуцлага хүлээхгүй хэмээж байна.

Өнгөрсөн өвөл дөрвөн компани нөөцийн мах бэлтгэх үүрэг хүлээж, Хүнс хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай гэрээ хийсэн. Нөөцийн махыг зах зээлийн үнээс 1000 гаруй төгрөгөөр доогуур тогтоодог. Махны үнийн өсөлтөд ард иргэдээ нэрвүүлэхгүйн тулд төрөөс бэлтгэсэн нэг кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгохоор гэрээндээ тусгажээ.

Өнгөрсөн жилүүдэд өгсөөр ирсэн энэ урамшууллаа Засгийн газар хэмнэж, 2015 оны төсвийн тодотголоор хасаж орхижээ. Мөн 2014 оны нөөцийн махны урамшууллын үлдэгдэл 4.5 тэрбум төгрөгийг өнөөг хүртэл өгөхгүй луу унжсаар байгаа аж. Нөөцийн махыг худалдахгүй зооринд дарсаар байгаагийн шалтгаан энэ.

Урамшууллаа авч чадаагүй мах бэлтгэгч компаниуд “Мөнгөө өгөхгүй бол махаа худалдахгүй” хэмээн гэдийж, үр дүнд нь махны үнэ өсөж байна.

ХҮЧИТ ШОНХОР /24-ний өглөө/ ХАРХОРИН /21-ний бямба/
Үхрийн цул мах /жижиглэн/ 8000-8500 төг Үхрийн цул мах 8500 төг
Үхрийн гуяны мах 9500 төг    
Хонины мах 7000-7500 төг Хонины ястай мах 7500 төг
Адууны мах 6000-6500 төг Адууны мах 7000 төг

Махны үнэ өмнөх долоо хоногоос кг тутамд 500 төгрөгөөр нэмэгджээ.  Төр мөнгөө өгөхгүй, компаниуд махаа гаргахгүй гэдийсээр байтал махны үнэ өсөж, нөөцөлсөн мах нь зоориндоо өмхийрөх вий. Бэлтгэгч компаниуд найдвартай зооринд махаа хадгалсан учир долдугаар сар хүртэл хадгалсан ч муудахгүй. Төр мөнгөө өгөхөөс нааш махаа гаргахгүй./Инфографикийг О.Сүхбат//Инфографикийг О.Сүхбат/

Харин нөөцийн мах гаргаагүйгээс махны үнэ өсвөл бид хариуцлага хүлээхгүй хэмээж байна. Компаниуд нэг талдаа банкны зээлд барьцаалагджээ. Тэд 40-80 тэрбум төгрөгийн мах хадгалж байгаа бөгөөд үүний 60 хувь нь Монголбанкны зээл, үлдсэн 40 хувь нь арилжааны банкны зээл аж.

Мах бэлтгэгч компаниуд эхний удаад өнгөрсөн жилийн үлдэгдэл 4.5 тэрбум төгрөгөө авбал махаа гаргая гэв. Гэсэн ч Засгийн газарт гаргаад өгөх бэлэн мөнгө алга. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мах бэлтгэгч компаниудад баталгаа гаргах шийдвэрт хүрлээ. Гэвч энэ талаар төр, компани хоёр албан ёсны шийдэлд хараахан хүрээгүй байгаа аж.

Энэ асуудлаар Хүнс хөдөө аж ахуйн яам болон мах бэлтгэгч компаниудын төлөөлөл өнөөдөр уулзаж ярилцах юм байна. Намар нөөцөлсөн махаа өвөл, адаглаад хавар гаргаж чадахгүй бол мах дараад юу хийнэ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан