gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Асгатыг 50:50 хувиар эзэмшихийг АН зөвшөөрөхгүй байна

Улс төр
2008-01-17
0
Twitter logo

Далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт, мөнх цэвдэгтэй нутагт мөнгөний нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдох Асгатын орд оршдог. 20 гаруй жилийн тэртээ хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд тус  ордод геологи хайгуулын  судалгаа хийсэн  ч одоо болтол ашиглаагүй байна. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байх уг ордын баялгийг ашиглах нөхцөл хүнд гэдэг ч өгч авалцах тухай маргаан өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө.

Өчигдөр энэхүү ордын 50 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэв. Манай улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэр ТӨХ тус улсын "Полиметал" хэмээх хувийн компанид Асгатын ордыг ашиглах эрх олгосон гэрээ хийсэн тухай маргаан нэг хэсэг дэгдэж, сүүлдээ гэрээг

Засгийн газар цуцалсан. Астатын мөнгөний ордын лицензийг олон жил эзэмшиж, бас хадгалсан хувь нийлүүлсэн "Монросцветмет" нэгдэл манай талыг төлөөлөн "Полиметал" компанитай дээрх гэрээг хийж, Монгол Улс ердөө л 25 хувь эзэмшихээр болоод байсан юм.

Энэхүү алдааг залруулж, Монголд ашигтай гэрээ хийхийн тулд Асгатын лицензийг "Монросцветмет" нэгдлээс Засгийн газар татан авч, 100 хувь төрийн мэдлийн "Эрдэнэс" компани байгуулсан. Тус ордыг хамтран ашиглах гэрээ байгуулах санал боловсруулахдаа Засгийн газар дахин "Полиметал" компанийг сонгожээ. Үүнийгээ "Асгат ОХУ-ын хилд ойр, тэр талаасаа дэд бүтэц хөгжсөн. Геологи, хайгуулын ажлыг ч ОХУ хийсэн. Бас тус компани энэ талаар туршлагатай. Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд аль болох хурдан оруулъя гэвэл энэ нь хамгийн зөв хувилбар" гэж тайлбарлаж байна. Ингээд "Эрдэнэс" компани төрийг төлөөлөн "Полиметал" компанитай гэрээ хийх замаар эзэмших хувиа тэнцүүлжээ. Гэрээний төсөлд Асгатад нийт 32 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тусгасан аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын тал 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ нь гишүүдийн дургүйцлийг нэлээд хүргэв. Тэд "Бид нэг төсөлд л өдий хэмжээний хөрөнгө зардаг хэрнээ 16 сая ам.долларын төлөө Асгатын ордыг ОХУ-д өгөх нь. Үүнийг Монгол Улс өөрөө гаргах боломжтой" гэж байлаа. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг бэлнээр хөрөнгө оруулахаас гадна хайгуулын ажил хийж, туршилтын үйлдвэр, далд уурхайн барилга байгууламж, дэд бүтэц барих зэрэгт шаардагдах хөрөнгийг ОХУ-ын компани гаргахаар тохирсон юм байна.

Хамтарсан компани жилд 46.9 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 16.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийжээ. Мөн Монголын талд орох орлого 20925.0 мянган ам доллар болж, энэ нь жилийн нийт борлуулалтын орлогынх нь 45 хувьтай тэнцэх аж. Энэ талаарх танилцуулгыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү хийсний дараа гишүүд асуулт тавив. Тэд уг ордыг элдэв сонгон шалгаруулалт хийлгүйгээр ОХУ-ын талд өгөх сонирхолтой байна хэмээн дургүйцэж байлаа.

Г.Батхүү: Энэ асуудлаар өөр бусад оронтой яриа хийж, тендер зарласан уу?
Х.Наранхүү: ОХУ-аас өөр албан ёсоор саналаа тавьсан улс байхгүй.
Б.Батбаяр: Асгат, Таван толгой хоёрт адилхан төрийн өмчөөр хайгуул хийсэн. Гэтэл Таван толгойг эзэмшиж байсан "Энержи ресурс" компаниас 14 хувийг нь шахаанд оруулж авчихаад Асгатын 50 хувийг ОХУ-д зүгээр л хадган дээр тавиад өгчихөж байна. Төр монгол бизнесмэнүүдээ алаг үзээд, ОХУ-ын олигархиудыг дэмжих бодлого барьж байна. "Энержи ресурс"-ээс хурааж авсан хувиа дараа нь бас нэг олигархад бэлэглэнэ, би ингэж хардаж байна. Асгатын ордыг 1992 онд 700 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшиж байсан. Төр тэднээс хувьцааг нь хурааж авчихаад одоо ОХУ-д өгч байна шүү дээ.
Х.Наранхүү: Таван толгойн хувьд "Энержи ресурс"-ийнхэнтэй уулзаж, тус ордод оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг нөхөн олгохоор тохирсон шүү дээ, хураасан юм биш. Тэгээд ч манай компаниудад санхүү, бодлого боловсруулж, гадаад зах зээлтэй харилцах потенциал, дэд бүтцийг нь хариуцан байгуулах санхүүгийн боломж байхгүй. Таван толгойд төрийн бодлого хэрэгтэй. "Полиметал" олон орд эзэмшдэг, энэ чиглэлээр ОХУ-даа томд тооцогдох компани.
Д.Одхүү: Асгатын ордын үндсэн үнэлгээ, нөөц хэд юм бэ?
Я.Содбаатар /Үйлдвэр, худалдааны дэд сайд/: Олон улсын С1 зэрэглэлээр бол Асгатын ордод 976 тонн мөнгө, 32.7 мянган тонн зэс, С2 зэрэглэлээр 1271 тонн мөнгө, 39.9 мянган тонн зэс, мөн висмут, сурьма, мышьяк зэрэг эрдэс бодисын агуулга бий гэсэн тооцоо гарсан.
Б.Мөнхтуяа: 1991-1992 оны үед "Асгат" компани уг ордын хувьцааг эзэмшиж байсан. Тэр үед төр 51 хувийг нь аваад, бусад нь тус компанийн хувьцаа эзэмшигчдэд үлдсэн. Одоо 50, 50 хувиар эзэмших гэж байгаа чинь төрийн мэдлийн 51 хувийн тухай ярьж байна уу, эсвэл Асгатыг 100 хувь төр авсан юм уу?
Я.Содбаатар: Асгатын ордын 51 хувийг төр аваад үлдсэнийг нь хөрөнгийн бирж дээр арилжаалсан. Хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь маргаан үүсгэдэг. Тэгээд ч бид "Асгат" гэдэг компани уг ордод хувьцаа эзэмшиж байгаагүйг тогтоосон. Энэ нь уг ордын биш зөвхөн тус компанийг эзэмших хувьцаа л юм билээ.
Д.Арвин: "Монросцветмет" нэгдлийн дарга байсан Х.Бада
мсүрэн энд иржээ. Өмнө нь ОХУ-аас өөр улстай уг ордыг хамтран ашиглах талаар яриа хэлэлцээр хийсэн эсэхийг түүнээс асууя.
Х.Бадамсүрэн: АНУ, Канад, Турк зэрэг оронтой ярьж байсан. Гэвч тэд газар зүйн байршил нь хүнд, дэд бүтэц байхгүй гэдэг. Тэгээд "Монгол дэд бүтцээ байгуулж өг" гэсэн шаардлага тавьсан. ОХУ-ын хувьд байршил, дэд бүтэц гээд олон талаасаа боломжтой байгаа. Мөн энэ нь нэг талаар цаашид ОХУ-ын хилийн ойролцоо орших "Полиметалл"-ын ордуудад манай улс хамтран ажиллах гарцыг нээнэ.
А.Мурат: Асгатын ордыг ашиглах асуудал удаашраад буйн шалтгаан юу вэ?
Х.Наранхүү: Төр шийдвэр гаргахыг хүлээгээд байна.
А.Бакей: "Эрдэнэт" үйлдвэрийн жишгээр Монгол 51, ОХУ 49 хувь эзэмших хувилбар боловсруулж болоогүй юм уу?
Х.Наранхүү: Монголын талаас нэг ч ам.доллар гаргахгүйгээр 50 хувиа эзэмших гэж байгаа юм. "Полиметал"-д нэг хувь чухал байсан, Аль аль талдаа ашигтай хувилбар нь энэ.

Үүний дараа гишүүн Б.Батбаяр АН-ын зөвлөл эл асуудлаар завсарлага авч буйг мэдэгдэв. Тэд стратегийн ач холбогдолтой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мөрдөх нэгдсэн журам гаргах, замбараагүй гэрээг цэгцэлж, ард түмэнд ашигтай хувилбар боловсруулах ёстой гэж үзжээ.

С.Туул 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан