Та нисэхээс айдаг уу, би л лав айдаг. Гэхдээ “Чөлөөт нислэг” гэдэг зүйлийг үзээд миний бодол өөрчлөгдсөн шүү. Магадгүй амралтын өдрөөр юу хийхээ шийдэж чадаагүй бол Яармагийн Арцтын амыг зүглэх нь хамгийн зөв сонголт болох байх.
Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг бол Тандем дээрээс нар бүр ч ойрхон харагдах аж
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт Үндэсний Портал GoGo.mn-ийн сурвалжлах баг Арцтын аманд очлоо. Энгийнээр тайлбарлавал Яармагийн эмнэлгийн байгалийн зүгээр баруун талаар нь чанх урагш явахад байрлах аманд амралтын өдөр болгон “Монголын Параглайдрын клуб”-ийнхэн нисдэг аж.
Клубын Facebook хуудсаар дамжуулан холбогдож өглөөний 10 цагийн үед бид Арцтын аманд очлоо. Уулын энгэрт дөрөв таван машин харагдах бөгөөд холоос анзаарагдахгүй байсан ч ойртож очоод хүмүүс уулнаас “Далавч”-аар бууж байхыг харав.
Анх удаа нисэж үзэх гэж байгаа болоод ч тэр үү айдас, догдлол зэрэгцэж бушуухан л харьчихмаар санагдаж байлаа. Гэхдээ үгүй ээ, болохгүй нисэх гэж ирсэн юм чинь зорилгоо биелүүлнэ.
Ингэж өөртөө хэлээд уул өөд өгслөө. Тамирчид уулын уруу гүйж байгаад дээш агаарт хөөрөх энэ спортын үүсэл өнгөрсөн зууны 50-иад онд хамаатай аж. Хамгийн анх Домина Ялберт гэгч энгийн шүхрэнд олон тооны утас залгаж, агаарт залан, дээш доош явах боломжтой болгожээ.
Ерөнхийдөө Параглайдерчид хоёр үндсэн хэрэгсэлтэй байх шаардлагатай. Нэг нь далавч буюу 8-12 метрийн урттай, 3-7 килограмм жинтэй шүхэр, нөгөө нь сууж явах зориулалттай сандал бөгөөд энэ нь дотроо нөөц шүхэртэй байдаг аж.
Далавч нь дунджаар 20-75 километр цаг хүртэл хурдалдаг хэд хэдэн төрөл бий. Параглайдингийн спортын нэг давуу тал нь энэ бүх хэрэгсэл нийлээд ойролцоогоор 12-22 килограмм жин татах бөгөөд бүгд нэг том үүргэвчинд багтах учир авч явахад амар.
Үүнээс гадна Параглайдерчид Вариометр буюу “Босоо хурд хэмжигч”, Радио холбоо, GPS төхөөрөмж ашигладаг юм байна. Эдгээр зүйлсээс гадна “Тандем” буюу “Хоёр хүнд зориулсан далавч” бий.
Мэдээж хэрэг нисэж мэдэхгүй надад бол хамгийн их таалагдсан нь Тандем. Энэхүү даацын шүхэр нь үндсэндээ энгийн далавчтай адилхан хэдий ч мэргэжлийн тамирчин, зорчигчийн хамт нисдэг гэдгээрээ давуу талтай.
Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг бол Тандем дээрээс нар бүр ч ойрхон харагдах аж. Ер нь гүйж байх даа бодлоо. Онгоцноос шүхрээр үсэрнэ гэдэг аймшигтай санагдаж болох ч уулын уруу гүйж байгаад дээш хөөрнө гэдэг тийм ч айдас төрүүлэх зүйл биш.
Харин ч та тэнгэр өөд хөөрч эхлэхэд өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй тэр мэдрэмжийг амтална. Миний хувьд хамгийн анх Жин Тоник амталж байсантай адил нэг л тийм өөр мэдрэмж төрж билээ. Магадгүй таны хувьд өөр байх. Анхны дурсамжаа эргээд нэг санаад үзээрэй.
Өдөр болгон тааралдахгүй тийм л нэг мэдрэмж. Тэгээд хамгийн гоё нь нисэх болгонд төрдөг гээд боддоо.
Өнөөдрийн байдлаар Монголд энэ спортоор хичээллэдэг 50 гаруй хүн байдаг бөгөөд тэдний нэг нь та ч болж болох юм. Европын холбооны орнуудад энэ спорт өргөн тархсан учир зөвхөн Францад гэхэд албан ёсны бүртгэлтэй, нисэх эрх бүхий 25000 Параглайдерчид байдаг аж.
Хэрвээ та Параглайдерийн спортоор хичээллэж тэнгэрт дүүлэн нисэхийг хүсвэл хоёр сарын хугацаатай 90 цагийн сургалтад сууж болох юм байна. Сургалтын тухай дэлгэрэнгүйг энэ линкээр үзээрэй.
Харин бидний яриад байгаа Тандем нь нэг удаа нисэхэд 5-10 минут үргэлжлэх бөгөөд олон жилийн туршлагатай мэргэжлийн тамирчинтай нисэх учир санаа зовох зүйлгүй. Нислэгийн хувьд нэг удаад 50000 төгрөг аж.
Энэ өдрийн төгсгөлд би хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт энэ спортоор хичээллэнэ. Хоёрдугаарт дараа нь заавал онгоцноос шүхрээр бууна. Заавал.