Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой, Задгай сансарт хүн анх гарсны 50 жилийн ой, Союз-Аполлон хамтарсан хөтөлбөрийн 40 жилийн ой давхар тохиосон онцлогтой жил болж байна. Үүнтэй холбогдуулан эдгээр ойг тохиолдуулан зохиогдох ажлуудын талаар ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тиймээс энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс энэ сарын 20-ны өдөр “Сансарт тэмүүлсэн монгол залуус” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Тус өдөрлөгийн хүрээнд Монгол Улс сансрын нислэгт хэрхэн бэлтгэж байсан, зохион байгуулагчид мөн тэр үеийн залуусаас хэд нь сонгогдсон, ямар шалгуураар сонгож байсан, сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтад хэн хэн тунаж үлдсэн гэх зэрэг түүхийг өгүүлсэн хүндэтгэлийн зурагт самбарын нээлт “Сансар” танхимд болох аж.
Түүнчлэн 20, 21, 22-ны өдрүүдэд сансрын нислэгийн тухай зураг, плакат, тэмдэг, марк, дугтуйн цуглуулгын үзэсгэлэн гаргаж нээлттэй өдөрлөг хэлбэрээр иргэдэд үзүүлэх юм.
“Дүдү” боловсрол сангаас “Дараагийн сансрын нисгэгч” хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд зориулсан пуужин угсрах, пуужин хөөргөх зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.
Түүх сөхвөл Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.