Манай улсын санаачилгаар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г энэ бүсэд оршдог 6 улсыг оролцуулан 2 жилийн өмнөөс хийж эхэлсэн юм. Энэ хүрээнд “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо" уулзалтыг Гадаад явдлын яаманд зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уулзалт өнөөдөр өндөрлөлөө. Энэ уулзалтад Зүүн хойд Азийн орнуудын төлөөллөөс гадна Азийн хөгжлийн банк, Олон улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үр дүнг нэгтгэн, “Улаанбаатарын мэдэгдэл” гаргах юм. Одоогоор энэ баримт бичиг төслийн шатанд буюу боловсруулалтын шатанд байна. Энэ мэдэгдэлд бүс нутгийн орнууд дунд итгэлцэл бий болгох, эрчим хүчний хэлхээ холбоогоор дамжуулан эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, интеграцчиллыг идэвхжүүлэх зэргийг тусгах аж.
Ямартаа ч уулзалтад оролцсон талууд эрчим хүчний судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Мөн цаашид эрчим хүчний шинжээчдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.
Шинжээчдийн түвшинд болсон энэ уулзалтын үеэр 3 салбар хуралдаан болж, нийт 20 орчим илтгэл хэлэлцжээ. Япон улсаас ирж оролцсон эрдэмтэн “Фукушимагийн ослоос хойш бид одоог хүртэл эрчим хүчний хямралтай хэвээр байна. Иймд энэ хурал бидний хувьд маш чухал” гэсэн юм.
Эрчим хүч бол эдийн засгийн төдийгүй улс төрийн, аюулгүй байдлын чухал сэдэв. Иймд оролцогчид уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, цагаа олсон алхам гэцгээж байв.
Зүүн хойд Азийн орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улс, БНАСАУ, Япон улсууд нь эрчим хүчний арвин их нөөцтэй орнуудад тооцогддогийн сацуу дэлхийн эрчим хүчний томоохон хэрэглэгчид орнууд ч багтаж байна. Иймд эдгээр орнуудыг хамарсан эрчим хүчний сүлжээ байгуулахыг зорьж байна. Үүний тулд эхний ээлжинд Зүүн хойд Азийн эрчим хүчний хороо хэмээх цоо шинэ байгууллагыг үүсгэн байгуулах талаар өнөөдөр өндөрлөсөн уулзалтын үеэр ярилцжээ.
Эрчим хүчний яамнаас баримталж байгаа бодлого нь сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц, байгалийн хий болон нүүрсний давхаргын метан хийгээ эргэлтэд оруулах юм байна.