Мажоритар буюу олонхийн саналаар сонгох тогтолцоотой монголчууд танилцаад удаж байгаа. Ардчиллын гэх он жилүүдэд сонгогчид нийт дөрвөн удаа эл тогтолцоогоор удирдах дээд байгууллага буюу парламентаа сонгосон. Гэхдээ өгсөн санал, сонгосон засаглалдаа сэтгэл хангалуун үлдсэн нь үгүй. Тиймээс ч мажоритар тогтолцоог халах талаар ширүүхэн маргалдсан түүхтэй. Олонхийн саналаар сонгох энэ тогтолцоо хуульд үлдэхдээ томсгосон тойрог хэмээх шинэ ойлголтыг авчрав. Энэ "өгөгдөхүүнийг" тойрон улс төрийн намууд бүжиглэж эхэллээ.
Боломж болоод үгүйсгэл
Жишээ татъя. Говь-Алтай
аймаг гурван тойргоор саналаа өгч гурван төлөөлөгчийг УИХ-д илгээдэг. Харин
одоо нэг тойрог болон нэгдсэн саналаа өгч, УИХ-ын гурван гишүүнийг төлөөлөл
болгон сонгох юм. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт хэдэн намын хэдэн ч нэр дэвшигч
өрсөлдөж болно. Нэг тойргоос гарах учиртай хоёр юм уу гурван эрхийн төлөө тэд
уралдана. Гэхдээ хуульд зааснаар 25 хувиас дээш санал авсан байх шаардлагатай.
Ийнхүү тойрог томорсон нь улс төрийн намуудад боломж, бас үгүйсгэлийг авчирч
байна. Тухайн тойрогт оногдож байгаа суудлын тоогоор нэр дэвшигч сойх уу, эсвэл
зайлшгүй ялалт авчрах ганц хүн уях уу гэдэг нь асуулт хэвээр үлдэв. Томсгосон
тойрогт өрсөлдсөнөөр санал хуваагдах, нэг нь нөгөөдөө шавар хаах, улмаар хэн
нэг нь ялгаран оройлж чадалгүй, бүгд жигдхэн бага санал авч дахин сонгуульдах
гэсэн олон олон эрсдэл хүлээж байгааг тооцоолохгүй байх нь тэнэг хэрэг. Нэг
тойрогт өрсөлдсөн 20 гаруй нэр дэвшигч адилхан арав хүрэхгүй хувийн санал аваад
байхыг үгүйсгэх аргагүй. Ийм тохиолдолд яах вэ.
Буруу замаар будаа тээх үү?
Ардчилсан сонгуулийн
түүх сөхвөл нэг тойрогт улс төрийн намуудын нэр дэвшигчид, бие даагчид нийлээд
хамгийн олондоо ес хүртэл хүн өрсөлдөж байж. Нэг суудлын төлөө тэд урд хойноо
орсон гэсэн үг. Гэтэл томсгосон мажоритар тогтолцоогоор гурван суудалтай нэг
тойрогт суудлын тоогоор намууд нэр дэвшигчээ сойно. Зургаан намын 18 нэр
дэвшигч нэрсийн жагсаалтын дарааллаар санал өгөх хуудсанд бичигдэнэ гэсэн үг.
Хамгийн өндөр, 25 хувиас дээш санал авсан эхний гурван "дайчин" улаан
шугамаар алхаж УИХ-ын гишүүн болох учиртай.
Бие биенийхээ саналаас хуваалцаж, нэгнийгээ хүчгүйдүүлэх гурван нэр дэвшигчийг нэг тойрогт өрсөлдүүлэх нь улс төрийн намын хувьд буруу замаар будаа тээсэнтэй ялгаагүй. Нөгөө намын нэр дэвшигчдийн байдалтай энэхүү бодлогоо уялдуулах нь эхний нүүдэл. Нүүдэл оновчтой байж гэмээнэ ялалт ойртоно. Гэвч сонгуулийн явцад, хуулийн зарчмаар, сонгогчдын шалгаруулалтаар шийдэгдэх энэ асуудал яг одоо улс төрийн намуудын "сэтгэлийг чилээж" бэрхшээл болж хувираад байна. Сонгогчдын саналаар шийдэгдэх энэ бэрхшээлийг тэд тохиролцоо маягаар өөрсдийнхөөрөө найруулан тавьж, эргэлзээнээс гарахаар яарч эхэллээ. Тодруулбал, тойргоо хуваан авч, нэр дэвшигчдээ урьдчилан тохиролцоно гэсэн үг. Ийм тохиолдолд сонгууль ердөө урьчилан найруулсан жүжиг болон хувирах юм. Үүний үр дүнд зохиомол улстөрч төрж, УИХ-ын "хиймэл" гишүүн бий болох аюултай.
Элсэн чихэр, будаа, наймаа...
Өмнөх сонгуулиудын
өнгийг амлалт, арав таван төгрөг, орцны тохижилт, унааны мөнгө, сонгогчдод
тараасан элсэн чихэр, будаа, гурил тодорхойлж байв. Харин 2008 оны УИХ-ын
сонгуулийг улс төрийн намуудын давс хужрыг нь тааруулан найруулсан жүжиг,
тойргийн тохиролцоо урьдчилан тодорхойлох боломжтой. Одоогоор далд хэлбэрээр
өрнөж буй тойргийн тохиролцоо сонгууль хүртэл улам боловсрох янзтай. Хэнтийг МАХН-ын
гуравт үлдээе, Баян-Өлгийг АН-ынхан аваг, Хөвсгөлийн тойрогт Эх орон намын
Б.Эрдэнэбатыг АТН-ын Л.Гүндалайтай сөргөлдүүлж дундуур нь МАХН-ыг гүйлгэе гэсэн
агуулгатай тохиролцоо удирдлагуудын төвшинд яригдаж эхэлсэн сурагтай. Ийм
тохиолдолд намын дарга, сонгуулийн ерөнхий менежер наймаачны үүрэг гүйцэтгэх
юм. "Баянзүрхэд би өрсөлдөх гэтэл танай нэг гишүүн гарцаагүй гарчих гээд
шавар хаагаад байна. Тэр гишүүнээ хөдөө цөлөөд өгөөч" гэсэн аман хэлэлцээр
яригдаж, аваа өгөөгөө тохиролцож байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тойрог
өмчлөх, үе дамжуулан өвөртлөх оролдлогууд энэ удаа ч хүчтэй ноёрхох хандлага
эндээс харагдаж байна. Нөгөө талаар намын удирдлагын эрх мэдлийг далдуур
өөгшүүлж, нэр дэвшигчид хоорондоо наймаалцах, намууд энэ найраанд нь оролцох
боломжийг нээж буй.
Сонгогчдын эргэлзээ
Хэнийг хэнээр
"алуулах вэ", хэнийг ногоон гэрлээр гаргах вэ, хэний өмнө ямар намын
хэн гэдэг саадыг тавих вэ гэх маягаар тохиролцоо хийх боломжийг томсгосон
мажоритар тогтолцоо авчирч байгааг нуух утгагүй. Хэрэв намууд болон нэр
дэвшигчид энэ мэтийн тохиролцооноос зайлсхийж, урьдчилан дэглэсэн жүжиггүйгээр
сонгуульдаж гэмээнэ бидний сонгосон сонгуулийн эл тогтолцоо жинхэнэ мөн чанараа
таниулах учиртай. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд мажоритар тогтолцоогоор
дөрвөн ч удаа саналаа өгөн төрөө сонгож, үл итгэх байдлаар сэтгэлээ сэвтүүлж
үлдсэн сонгогчид энэ удаа өмнөхөөс илүү эргэлзээ тээн сонгуульд оролцож байгааг
мартаж болохгүй. Магадгүй сонгууль тэдний хувьд үр дүн нь тодорхойгүй айдас
мэтээр харагдаж байж болох юм. Уг нь сонгогчдын итгэл сохор тохиролцооноос илүү
үнэтэй билээ.
Р.Эмүжин