Байгалийн түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан учир 2013 оны зургадугаар сараас музейг хааж, үзмэрүүдийг нь нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Хаалгаа барьснаас хойш хоёр дахь зунтайгаа золгох гэж буй тус музейн шинэ барилгыг хэзээ барих талаар музейн захирал Н.Зоригтбаатараас тодрууллаа.
-Музейн үзмэрүүдийг фондод нүүлгэж дууссан уу?
-Манай музей үзмэр хадгалах зориулалтын фондтой. Үзмэрүүдээ 2014 оны турш нүүлгэж дууссан. 1989 онд музейн өргөтгөл болгож барьсан фондын барилгыг 50-60 жил ашиглах боломжтой. Фондод музейн эд хогшлоос бусад үзмэрүүд багтсан. Бид үзмэрүүдээ ангилж, хаягжуулж, гэрэл зургаар баримтжуулан, данс тооцоог нь хөтлөөд зориулалтын хайрцаг саванд хийж хадгалсан.
Долоон давхар, 15500 ам.метр буюу хуучин барилгаас гурав дахин том талбайтай барилгын зураг төслийг “Балдан-с” компани хийж, бэлэн болгосон. Музейн барилгын ажлын төсөвт өртөг 24 тэрбум төгрөг болж байгаа.
-Музейн шинэ барилгын зураг төслийн ажил ямар шатандаа яваа бол?
-Барилгын зураг төслийн ажил хуучин ССАЖЯ-ны үед бэлэн болсон. Долоон давхар, 15500 ам.метр буюу хуучин барилгаас гурав дахин том талбайтай барилгын зураг төслийг “Балдан-с” компани хийж, бэлэн болгосон.
Музейн барилгын ажлын төсөвт өртөг 24 тэрбум төгрөг болж байгаа. Бид барилгын зураг төслөө БСШУ-ы яаманд хүлээлгэн өгсөн. Мөн барилга барихад шаардлагатай хамгийн чухал дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбооны зөшөөрлийг зохих байгууллагаас нь авсан.
-Шинэ барилгыг хуучин байрандаа барина гэж байгаа. Хуучин цагаан байшингаа хэзээ буулгаж газраа чөлөөлөх вэ?
-Хуучин байрныхаа суурин дээр барих учир газрын ямар нэг маргаан байхгүй. Хуучин ССАЖЯ байхдаа музейн барилгын төсвийн 15 тэрбум төгрөгийг нь 2015 оны Улсын төсөвт суулгуулах гэтэл тухайн үеийн ЭЗХЯ хассан юм билээ.
Байгалийн түүхийн музей Монгол Улсын 21 аймаг, бүх сумын төвийн музей, танхимуудыг байгалийн чиглэлийг чихмэл, хатаасан ургамал, шавьж, эрдэс баялгийн үзмэрүүдээр тасралтгүй хангах дөрвөн лаборатори байгуулахаар төлөвлөсөн. Музейн нийт талбайн 10 орчим хувьд Палеонтологийн үзмэр дэлгэнэ. Мөн олон үндэстний хоолоор үйлчлэх зоогийн газар, 4D кинотеатр, 250 хүний суудалтай хурлын танхим байгуулах юм.
-Нэгэнт 2015 оны улсын төсөвт барилгын ажлын хөрөнгө оруулалтыг тусгаагүй учир дараа жил хүртэл юу ч хийхгүй сул зогсоно гэсэн үг үү?
-Бид он гарснаас хойш Л.Гантөмөр сайдад хоёр удаа албан бичиг хүргүүлээд байна. Нэгдүгээрт, музейн барилгын санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт тусгуулах, хоёрдугаарт, Концессийн гэрээгээр хувийн компанийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг гүйцэтгүүлж өгөөч гэсэн хүсэлтээ гаргасан.
Яамны мэргэжилтнүүд Концессийн гэрээгээр гүйцэтгэх барилгын жагсаалтад оруулах нь илүү оновчтой гэж үзээд, энэ асуудал яамд хоорондын санал авах түвшинд явж байна. Яамдын саналыг авсны дараа Засгийн газрын хуралдаанаар оруулж асуудлыг шийдүүлэх юм.
-Тэгэхээр шинэ музей хэзээ хаалгаа нээх боломжтой гэж Та үзэж байна вэ?
-Санхүүжилтийг энэ оны төсөвт тусгасан бол ондоо багтаан хуучин барилгаа буулгаад, 2016 оноос үндсэн барилгын ажилдаа орно гэж тооцоолж байсан. Харин 2016 оны төсөвт санхүүжилтийг нь тусгавал 2018 оны эцсээр шинэ музейгээ нээх боломж байна.
-Энэ хугацаанд музейн ажилтнууд юу хийж байх вэ?
-Шинэ музей хуучнаас гурав дахин том талбайтай болох учир үзмэрээ төдий чинээгээр нэмэх шаардлагатай. Байгалийн түүхийн музейн онцлог нь Монгол орныхоо бүхий л газар нутгаар явж эрэл хайгуул хийдэг.
Амьтан агнах, төрөл бүрийн ховор сонин тогтоцтой чулуу хайж олох зэргээр үзмэрийн 30 хувийг шинэчилнэ. Манай эрдэм шинжилгээний ажилтнууд энэ ажилдаа гарцгаасан. Нэг хэсэг нь ОХУ-д музейн үзмэр сэргээн засварлах, чихмэл хийх сургалтад сууж байна гэлээ.