gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яруу найрагч Загдын Түмэнжаргалын дууны шүлгийн уран чадварын зарим онцлог

Соёл урлаг
2007-07-30
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-07-30

Монголын орчин үеийн дууны яруу найргийн түүхэнд нэрт уран чадвартнууд олон төрсөн ба 1980-1990-ээд /эдүгээ хүртэл үе ч хамаарна/ оны дууны яруу найргийн цагийг эзэлсэн уран бүтээлч бол эдүгээ Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цол хүртсэн Загдын Түмэнжаргал авхай юм.

Нэрт яруу найрагч З.Тү­мэн­­­жаргалын эдүгээ зохиог­доод буй дуунуудын ноён оргил нь чухамхүү “Рондо” мөн бололтой. Хүн бол сэтгэ­лийн амьтан. Сэтгэлээрээ баян байхын учир үүнд орших ажээ. Амьдрал дээр хэрэгжих нь ээдрээ, орооцолдоотой асуудал байдаг нь нууц биш. Тэгвэл амьдрах хэмээн бэд­рэн яваа хэн бүхэнд аугаа их хайрын илч гэрэл хамгийн түрүүнд хэрэгтэй байдгийг нотолсноороо энэ дууны са­наа үнэхээр аугаа их гэж болно. Уг таван мөр бүхий гурван бадаг­лалт дуунд:

“Хэрвээ зүрхэнд чинь хайр дүүрэн байвал
Хилэн хар шөнө ч чамд нартай санагдана
Хилэнц нүглийн хорвоо ч чамд ариухан бодогдоно
Яруу тунгалаг хөгжмийн эгшиг сонсогдоно
Ямар сайхан гэж сананаа, амьдралыг
Хүн бүхэн, хүн бүхэн, хүн бүхэн
Хайраар амьдарнаа
Хэрвээ зүрх чинь хайраар цангаж байвал
Хээнцэр улаан нар ч чамд сүүдэртэй санагдана
Хэрээний өд шиг хар цас тэнгэрээс асгарч бодогдоно
Ягир догир чөтгөрийн инээд дуулдана
Ямар зэвүүн гэж сананаа, амьдралыг
Хэрвээ зүрхэнд чинь хайр бялхаж байвал
Хэлтгий цэнхэр бөм­ бөр­цөг ч чамд диваажин санагдана
Хээрийн бяцхан шувуу­хай ч чамд талархан жиргэнэ
Ялгуун саран гэрлээр үнсэж тормолзоно
Ямар бадрангуй гэж сана­наа, амьдралыг
хэмээн дуулдгаараа хү­- ний оршихуйн гүн утга санаа илэрдэг.

“Дууны хорвоо” дууны шүлгийн онцлог нь:
“Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход
Асгартал уйлмаар болдоггүй л билүү?
Алдаа онооны хатуухан үнэнийг
Атгахан зүрх дэнсэл­дэг­гүй л билүү?” зэргээр бич­сэн нь О.Сэрээнэн “Дуунд дуртай болов оо би”, Б.Явуу­хулан “Дуу минь дуу минь”, Ш.Ша­жин­бат “Бидний дуулах дур­тай дуу” зэрэг дууны ту­хай багцад нэгэн түрлэг бол­сон юм.
“Монголын тал нутаг” дууны шүлэгт:
“Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн уснаас амсах шиг
Цээж зүрх минь цэлмээд”
хэмээн мөнхийн усны ид шидтэй эх оронч сэтгэлгээг холбосноор онцлог бол цаа­шид Монголын тэнгэр доорх амгалан шөнө, эргээд бай­галийн байдал буюу уудам өргөн тал нутаг, монгол хүний сэтгэл санааны эерүү зэрэг шинж чухал гэдгийг өгүүлэн дүрсэлж бадаг бүрийн дахилтад:

“Ямар цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр”
хэмээн сануулан бичсэн уламжлалт хийгээд басхүү өөрийн залгамжлал бүхий зэрэгцээ мөрүүд монгол­чуудын загатнасан газар маажих шиг гойд сэтгэлийг хөглөхгүй байж эс чаднам биш үү.

“Ус мөрөн нь олон чиг” дууны шүлэг ч уламжлалыг өөрийн өвөрмөц гарцаар залгамжилсан шинж бий гэ­дэг­тэй маргах хэрэггүй нь тодорхой байна.

“Очоод золгоно доо” дуу нь манай эхийн тухай дур­самж дууны арвин цуваанд нэлээд содон нь болсныг дурдах нь зөв. “Дэгдээхэй нас” киноны дуунд хүүхдийн сэтгэлээр эхийн хайрыг ха­риулах хүслээ эрдэнэт бай­галийн амьд цогцос болсон цэцэгтэй холбон сэтгэж дүр­сэл­сэн нь арга, сэтгэлгээний хувьд үнэхээр содон болсон шинж бий.

“Халтар манан хөөрөг” дууны шүлэг нь дүрслэл задарч соёл урлагийн тө­дийгүй эд өлгийн зүйлсийг тусгайлан дүр дүрслэл бү­тээдэг болсны нэгэн тод гэрч билээ. Энэ дуунд ёс заншил төдийгүй “Хайртай аавын минь үнэр шингэсэн, Халтар манан хөөрөг юмаа хө” зэр­гээр дахилт хийснээрээ хүн­лэг сэтгэл, хайрлан дээдлэх ёс жудаг хавсран шингэсэн гэлтэй байна.

“Бага насаа би хайрлаж явна” дууны шүлэгт “Хүүхэд нас руу хүргэж өгдөг, Галт тэрэг хэрвээ байдаг бол Хүн бүхэн сууна даа гэж, Хааяа би боддог юм” зэргээр бичсэн бөгөөд цэцэглэн дэвжих сайн сайхан амьдрахын эх үндэс бол хүүхэд нас байдаг. Иймд хүн амьдралаа эргэн харж цэгнэн ухаарах нэгэн цагт эргээд хүүхэд наснаас “ая­лах­сан” гэсэн хэзээ ч бүтэх­гүй боловч гэнэн гэгээн хүсэл төрдгийг гаргасандаа олон түмний сэтгэлд шууд хүрд­гийн нууц буй гэж болно. “Гайхамшиг хүүхэд хоёр, Гар гараасаа хөтөлцөнөө гэж Нар­­­­­ны гэрлээр бичмээр үгийг, Найрагч ах нар хэлдэг юм” зэргээр хүүхэд насны гэнэн цайлган бүртийх ч үүл­гүй сэтгэлийг магтан дуулж, уран сайхнаар нээснээрээ үнэхээр чухал шийдэл бол­сон бөгөөд Магтуу дууны санд хүний тэр дундаа хүүхэд насны тухай дурсамж-дуулал болж цагийг эзлэн үлдсэн түүхтэй билээ…

“Могжоохон даагатай жог­жоо­хон хүү” дуунд үлгэрийн баатрыг эдүгээ цагт хүнчлэн амьдруулж өгсөн нь хүүхэд шуухад төдийгүй монгол хүн бүрийн сэтгэлд ойр шинж бүхий болсон ажээ... Харин “Тоглоомууд минь ядраа байл­­­­гүй” дууны шүлэг алдарт “Маамуу нааш ир” /Ч.Лхам­сүрэн/ дууны шүлгийн уламж­лал гэхээр боловч хүүхдийн нийгэм орчин, хүн байгаль, эд юмстай харьцах харьцааг хамгийн тод илэрхийлэх зүй­лээр нь оновчтой сонгон авс­наар дахин давтагдашгүй шинж бий гэж болох юм.

Түүнчлэн багш хүний ту­хай “Багш та” /”Ганцхан ми­ний ээжийнх гэмээр…” гэх мэт/ хэмээх өвөрмөц магтуу –дуулал бий нь Ж.Бадраа “Багшаа дуулъя”, С.Бодоош “Бага ангийн багшдаа баяр­лалаа” болон Ш.Сүрэнжав “Багш” найраглал зэргийн санд ховор үзэгдлийн нэг билээ…

Орчин үеийн дууны урын санд найз нөхдийн сэдэв шинээр дэлгэрч буй чиглэ­лийн нэг. Энд “Баярлалаа” хэмээх өвөрмөц содон дуу онцгой байр эзлэх ур увидас бий ажээ. Учир нь энэ дууны шүлэг бадаглал зүйн хэлбэр төдийгүй ерөнхий байгуу­ламж, зохиомжоор тун өвөр­мөцийн дээр агуулга утга санааны хувьд нягт чигч шинжтэй болсон. Уг дуунд:

“Эрээн хорвоогийн ээд­рээнд
Уйлан бүдэрч явахад
Элгэмсэг сэтгэлээр тү­шиж
Урам хайрласан найздаа
Баярлалаа
Баярлалаа
Над руу хараад чи минь инээгээч
Найз нь чамдаа баярлалаа
Алаг хорвоогийн нуга­чаанд
Хүний дайтай явахад
Атаархлын сүүдэр унага­саар
Зориг хурцалсан дайсан­даа ч
Баярлалаа
Баярлалаа
Цаашаа хараад чи уйлаач
Чамд би бас баярлалаа
Загас нь усныхаа
Хүн нь хүнийхээ дэмэнд
Замбуу тивийг туулдаг
Жамыг таниулсан хүмүүс ээ
Баярлалаа
Баярлалаа
Баярлалаа хүмүүс ээ, баярлалаа
Хүмүүсээ, та нарт баяр­лалаа” хэмээн дуулдаг би­лээ… Энэ дууны уран сайхны далд увидас нь зүгээр нэг найз нөхдийн тухай дурдаад зогс­сонгүйд буюу хүний оршин амьдрахуйн учир утгын нэгэн тайлал шийдлийг ухааруулах гэсэнд оршино.

Мөн “Сургууль минь баяр­­­тай” хэмээх олонд түгсэн нэгэн дуундаа “Арван жил үерхэн дассан, Анд олон нөхөд”-ийнхөө тухай дурсан дуулал бүтээсэн байдаг бол “Ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа” хэмээх болзолт бэл­гэдэлт утга бүхий дүрслэлээр баялаг дууны шүлэгт “Салаа хархан гэзгэн дээр чинь Туузан цэцэг ахиад ургахгүй Санаа сэтгэл догдлоон цан­гинах Хонхон дуугаа дандаа сонсохгүй” гэх буюу дахилтад “Ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа, Алдрайхан насаа үлдээлээ баяртай” хэмээн дуулдаг нь учиртай… Тэгвэл “Уяхан цэнхэр хавар” дууны шүлэгтээ дүрслэл, зохиомж, утга санааны хувьд гүнз­гийрэн дэвшиж өмнө бичигд­сэн сургуулийн насны тухай ийм дуунуудын баялаг цу­ваандаа хүч нэмсэн юм. Энд тэмдэглэхэд, “Гэнэхэн насны өдлөөгүй ухаан” гэсэн дүрс­лэл нь энэ дууны бүх бадагт титэм суурь шинжтэй гэж болох санагдана. Түүнчлэн “Уяхан цэнхэр хавар” нэр нь түүний дууны шүлгийн гол онцлогийн нэгэнд баттай орох болзолт шинжтэй дүрс­лэл болж чаджээ…

Хайр сэтгэлийн асуудлыг оршихуйн гүн утга санааны асуудалтай холбон илэр­хийлсэн дуу бол “Алтан нар” юм. Энэ дуунд “Хурц л алтан нарыг, Хуруугаар хааж болох уу?, Хувьхан заяаны амрагаа Хуураад хайрлаж болох уу?” зэргээр бичсэн бөгөөд ертөнц дээр жам ёсны зүйл байхаас гадна жам ёсны бус үйлийн үр агуулсан сайн муу зүйл ч зэрэгцэн оршихын хачныг эргэцүүлэлд хөтлөн аваачаад байгаад онцлог орших аж. Тэгвэл “Үүр шөнийн оддоос асуугаарай” дуунд хайр сэт­гэлийг маш өвөрмөц, дав­тагдашгүй илэрхийлсэн шинж байна. Уг дуунд бүтээгүй хайрыг ийн зохиомжилжээ гэхэд болно… Хайр сэтгэлийн гэгээлэг аялгууг болзолт шинж­тэйгээр урласан “Цэц­гэн зүйрлэл” дуу мөн зо­хиомж­лолын өвөрмөцөөр анхаарал татдаг байна…

Энх тайвны санааг “Бөм­бөг битгий хаяарай” дуунд бадаг бүрийн зохиомжоор зэрэгцүүлэн дүрслэл бүтээж гаргажээ.

“Хотын блюз”, “Харууслын блюз”-д цаг төлөвлөлтгүй бодлогогүй амьдрагчдыг гар­гасан ба нийгмийн чанартай асуудал болоод байгааг ил­чилс­нээрээ ач холбогдол оршино.

“Мөнгө” хэмээх дууны шүлэг нь социализмын үеэс энэ зүйлийг чангахан хэлэх ч ээдрээтэй байдалтай байсан тийм сэтгэлзүйд ил тод өөрч­лөлт хийсэн гэхэд болмоор. Энэ дуунд:

“Мөнгө, бэлтэй зоосон мөнгө
Заяатай хүний боол
Мөнгө, биегүй хоосон мөнгө
Залхуу хүний хаан
Мөнгө, дулаан нүдээр тосвол
Шувуу шиг цуваад ирнэ.
Мөнгө, дургүй нь хэрвээ хүрвэл
Шувуу шиг үргээд ниснэ.
Мөнгөнд дургүй
Хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм
Хаана ч байхгүй
Гэгээн мөнгийг хүндэл
Ариун мөнгийг соронзон мэт тат
Мөнгө аз жаргалын түл­хүүр ээ зэргээр дуулдаг нь ихээхэн утга учрыг агуулах ажээ.

Дүр дүрслэл, сэдэв, утга санааны хувьд эрэл хийсэн хийгээд хийх оролдлого ихээ­хэн жин дааж ажиглагдаж байна. Тухайлбал, дэлхийн тухай, эх орны тухай, бай­галийн тухай, дууны тухай, ангаахай, хүүхэд, томчууд, хайр сэтгэл, эх, эцгийн тухай, хөөрөг, мөнгө болон орши­хуйн утга учрын олон эргэ­цүүллүүд зэрэг болно. Аргын хувьд өвөрмөц эрэл бүхий дууны нэгэнд “Сохор шувуу”, “Дэгдээхэй нас” зэрэг орж байна… Болзолт дүрслэл гол онцлог болж байна. Үүнд: Өнгөний өвөрмөц бэлгэдлээр ийм утгыг нөхцөлдүүлсэн жишээнд “Улаан навч”, “Улаан навчис”, “Улаан нар”, “Хэрээний өд шиг хар цас”, “Хилэн хар шөнө”, “Үнсэн сааралтчихсан…”, “Гиюүр­лийн саарал өнгө”, “Эрээн хорвоогийн ээдрээ”, “Эрээн хорвоогийн нугачаа” “Хоосон хорвоо” гэх мэт дүрслэлүүд орох. Дууных нь олонхи нэр нь ийм болзолт аргатай шууд нөхцөл­дөн холбогдож утга санаагаа илэрхийлэх ажээ. “Рондо” нь таван мөрт бад­гаар зохиом­жлогд­соноор онц­лог бол “Хайрын дууль” нь эхлэл-зангилаа, өрнөл-1,2,3 ба туйл, төгсгөл, төгсгөл-зангилаа /хашилт/ гэсэн бү­тэц­тэй нь анхаарал татах жишээтэй.

Манай нэрт яруу найрагч­дын яруу найргийн туршлага, уламжлал, залгамжлал, ши­нэч­­лэл нь сэдэв, утга санаа, дүр дүрслэл, арга, сэт­гэл­гээний зэрэг олон чиглэлд хамаарах нь байна. Тухайл­бал, нэг жишээ авахад, “Хам­гийн амттай хүсэл минь чи минь л юм шүү дээ” хэмээн нэгэн дууны шүлэгтээ Түмээ найрагч бичсэн байхад, Эрээн­­цавын Нямсүрэн “Ми­ний амталж дуусаагүй орхи­сон дарс бол бүсгүй хүн” зэргээр бичсэн нь бий…

Түүний зарим гол дуунуу­дыг найрагчийн гэргий Б.Мягмарсүрэн нь дуулсан нь өвөрмөц шийдэл бүхий сайн дууны шүлэг ая 4ангаа олж, мөн дуулах эзнээ бараадаж чадвал амжилтад хүрдгийн тод гэрч болохын үлгэрийг сануулна. Тухайлбал, “Баяр­лалаа”, “Рондо”, “Үүр шөнийн оддоос асуугаарай” зэрэг дуунуудыг цоглог дүр төрх имиж бүхий дуучин, эл яруу найрагчийн хайр­тай хань Мягмарсүрэн үгүйгээр нь төсөөлөх аргагүй мэт ээ…

Хэт тоочсон шинж “Най­рамдал зуслангийн вальс”, “Би би би”, “Хагацлын тухай төсөөлж ч чадахгүй нь” зэрэг байна. “Хөх Монголын үр сад” нь өөлөх юмгүй мэт боловч тухайн сэдэв, дүр дүрслэлийн чиглэлд шинэ зүйл бараг үгүй байхад, “Ижий” хэмээх дууны шүлэгт өмнөх яруу найрагч­дын гаргасан жимээс ха­лиагүй байна. Харин ийм олигтой шинэ дүрслэл үгүй дууны шүлэг олширсоор л байх, эсэх нь чухамхүү ча­нарын асуудал гэдэг нь ойл­гомж­той биз ээ.

Социализмын үеийн хүнд суртлын уршгаар хөдөлмөр­чид үр ашиггүй олон зүйлд хайран цагаа алдаж байсныг шүүмжилсэн тухайн үедээ төдийгүй эдүгээ ч содон хэ­вээр буй “Хуралд ирсэн Нав­чаа” дууны шүлгийн зохиогч энэ эрхэм эдүгээ ч бүтээл туурвилаа олон чиглэлд зо­риул­­саар яваа билээ…

(Бид судалгааны эл өгүү­лэл­дээ дууны шүлгийн мас­тер З.Түмэнжаргалын 2005 онд хэвлэгдэн олны хүртээл болгосон “Зуун найман дуу” түүвэр эмхтгэлийг голлон авч үзэв)

Утга зохиол судлаач, доктор Н.Энхтөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан