Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог шагнал, тэмдгүүдийг Эрээн хотод зарж байгаа үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ.
Монгол улсын одон, тэмдгийг Эрээний хотод зарж байна гэсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид Эрээн хотын үйлдвэр худалдааны товчооны байцаагч нартай хамтран энэ чиглэлээр худалдаа эрхэлдэг лангуунуудыг хаалгасан байна.
Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байсныг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлж байна.
Эхний ээлжинд зарж байгаа лангуунуудыг хаалгасан бөгөөд Эрээн хотын үйлдвэр худалдааны товчоо энэ тал дээр шалгалт хийсний дараа ямар арга хэмжээ авснаа ШӨХТГ-т мэдээлэх юм байна.