Ховд аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгч
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор насанд хүрсэн хүн жилд дунджаар 35 кг, өдөрт 96 гр жимс жимсгэнэ хэрэглэх физиологийн хэмжээ тогтоосноос манай оронд 1990 оны байдлаар нэг хүнд 12 кг, 1997 оны байдлаар 0.3 кг хүртэл буурч, түүнээс хойш тийм ч ахицтай хөгжихгүй, ард түмний хэрэглээ үндсэндээ импортын жимсэн дээр тогтож байгаа нь жимст цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх цэгцтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсон байна.
Жимс жимсгэний ургамал (жимс, навч, холтос, үндсэнд) нь олон төрлийн амин дэмээр баялаг, будагч бодис элбэг учир хүнс, эмчилгээ сувилалд өргөн хэрэглэгддэг төдийгүй ус чийг арвижуулах, хөрсийг элэгдлээс хамгаалах, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжид тарьдаг үнэт ургамал юм. Жимс нь аскорбины хүчлээр баян (дунджаар 30-42мг), мөн полифенолыг ихээр (300-450мг) агуулдгаас гадна хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, хүчил, эрдсийн элементүүдээр баялаг тул тэдгээрийг бусад ямарч ургамлаар орлох боломжгүй, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой. Алим жимсийг “Иддэг алт” гэж нэрлэж болно.
Монгол Улсын Засгийн газраас жимс жимсгэнийг үржүүлэх, тариалах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын төсөлд хамруулах, жимсний аж ахуйг өрхийн чиглэлээр хөгжүүлэх нь алсыг харсан шинэлэг бодлого болсон байна.
Ховдын Булганд жилд ердөө 2.5 тн алим хурааж, аманд ч үгүй хамарт ч үгүй алга болдог. Булган сумын хэмжээнд 38 га газарт тариалалт хийж, 23.4 тн жимс жимсгэнэ, чацаргана хурааж байна.
Нэгэн үе тариалангийн салбарын уналт жимсний аж ахуйд хүндээр тусаж жимсний аж ахуйг шинээр байгуулах байтугай хуучин цэцэрлэгийн арчилгаа орхигдож, бий болсон талбайн хэмжээ буурч, жимс жимсгэний генийн сан, нөөц багасах аюул нүүрлээд байна. Энэ нь олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа боловч тэдгээрийн дотроос тухайн орон нутагт зохицсон өвөл болон хүйтэнд тэсвэртэй, өвчин, хортон шавьжинд бага өртдөг, арвин ургацтай жимс жимсгэний соорт үйлдвэрлэлд цөөн байгаа, мөн нийт мод бутны 60-70 хувь нь хөгширсөн, суулгац гаргах үржүүлгийн газрын хүчин чадал хүрэлцээгүй, суулгац нь өндөр үнэтэй зэрэг болж байна.
Орчин үед хувийн тохилог орон сууц барьж түүнд усан оргилуур, нуур цөөрөм, усан сан байгуулахаас гадна төрөл бүрийн жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамал тариалж, туршиж, жимсний төгөлтэй болох сонирхол иргэдэд төрөх болжээ.
1959 оноос Ховд аймгийн Булган, Буянт зэрэг суманд Жимсэн ой турших станц, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулан орон нутагт тохирсон нутагшсан соортуудыг гарган хөгжүүлж ирсэн боловч, энэ нь зах зээлийн давлагаанд өртөн, цаашид шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх бодлого алдагдаж, зөвхөн жимс жимсгэнээ борлуулах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Жилээс жилд модны хөгшрөлтөөс шалтгаалан ургац буурч байгаа ба орон нутагт тохирсон суулгац үржүүлэх ажил хөрөнгө мөнгөгүйгээс эхлэлийн төдий байна.
Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд “Ховдын Булганы алим” нэртэй Эрээний чанарын шаардлага хангахгүй жимс жимсгэнэ зарагдсаар, түүнийг иргэд авч идсээр, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Бусад хилийн боомтоор хэчнээн алим орж ирж байгааг бас тооцож үзэх хэрэгтэй. Гэтэл Ховдын Булганд жилд ердөө 2.5 тн алим хурааж, аманд ч үгүй хамарт ч үгүй алга болдог. Булган сумын хэмжээнд 38 га газарт тариалалт хийж, 23.4 тн жимс жимсгэнэ, чацаргана хурааж байна.
Нэг хүний хэрэгцээгээр тооцож үзэхэд Монголын гурван сая иргэнд 105.0 мянган тн жимс жимсгэнэ хэрэгтэй. Бид хэдэн үеэрээ гадаадаас алим жимсээ зөөсөөр байх уу? Тэр их мөнгөний урсгалаар гадаадын жимсний аж ахуйг бид дэмжсээр байх уу? Бид өөрсдөө тариалаад, ард түмнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаад, амьдралаа өөд нь татах боломж байна уу? Энд төр, засгаас зөв бодлого гарган дэмжээд өгвөл болохгүй гэх газар үгүй.
Эндээс тооцож үзэхэд жимс жимсгэний үржүүлгийн газар байгуулах боломж нөхцөл, мэргэжилтэй боловсон хүчний нөөц нь Булган суманд хангалттай байна.
Олон жилийн практик туршлагаас харахад Монгол орны олон аймаг, суманд жимс жимсгэнэ тариалж болох хөрс, ус, байгаль цаг агаарын нөхцөл бүрдсэн төдийгүй ургах хамгийн тохиромжтой, хөдөлмөр бага зарцуулдаг, үр өгөөж ихтэй жимс нь бэсрэг алим гэдэг нь тогтоогдоод байна. Иймээс ойрын жилүүдэд аймаг, сум орон нутгийнхаа хэрэгцээг, цаашид гадаадад гаргах, гудамж талбайг цэцэрлэгжүүлж, гоёлын хэлбэрээр ургуулах зэргээр иргэдийн амьдралд нөлөөлөхүйц хэмжээгээр тариалах боломжийг одооноос бүрдүүлэх шаардлагатай.
Энэ нь олон жилийн хүч хөдөлмөрийг шаардах боловч, Оросын ард түмний өгүүлдэгчлэн “Би өвөөгийнхөө тарьсан алимыг идэж байна, харин ачдаа зориулж алим тарьж байна” гэсэн үгийг санаж, ирээдүйд өсөж өндийх хойч үедээ зориулж энэ цаг мөчөөс эхлэн энэхүү ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс цаг хугацаа урсан өнгөрсөөр, бид гадаадаас экологийн шаардлага хангахгүй жимс жимсгэнээ зөөсөөр, эрүүл мэндээрээ хохирсоор байх ба мал аж ахуйгаас ч их хэмжээний ашиг орлого олж, иргэдийн амьдралыг дээшлүүлэх боломжоо алдсаар байх болно.
Иргэдийн амьсгалын замын өвчнийг сэдрээж, нүд хорсох, найтаах, нус гоожих, хамар битүүрч амьсгал давчдах зэргээр харшил хөдөлгөдөг улиас модноос бүрэн татгалзах шаардлагатай байна. Улиас нь хүний нүдэнд үзэгдэхгүй хэмжээний цагаан хөвөн цацдагаас, харшлаас нь үүссэн өвчинд хэдэн зуун мянган төгрөгөө олон иргэн зарцуулж байна. Дэлхийн хэмжээнд аль ч улс оронд гудамжинд тариалдаггүй моднуудын нэг улиаснаас бид салж, Япон Солонгос зэрэг гадаадын оронд гудамжинд ургуулдаг “сакура” зэрэг гоёлын модтой дүйцэхүйц сайхан үнэртэй “өрөл” хэмээх модыг өсгөн үржүүлж тариалснаар, гоёлын үзэсгэлэнт модоор хот, аймаг, сумаа чимэх нь иргэдийн таашаалд бүрэн нийцэх байхаа.
Одоо манай орны хөрс, цаг уурын нөхцөлд нэлээд тохирсон, баялаг ургац өгдөг бэсрэг алимны соортууд бол Добрыня, Ермолаева 23, Алтайская десертная, Ранетка Пурпуровая, Сеянец Пудовщины, Лалетино, Янтарка Алтайская, Вкусное, Долгое, Непобедимая Грелля зэрэг сорт ургаж байна. Халх голд Добрыня соорт 20 насандаа 122 кг ургац өгсөн гэж тэмдэглэсэн байдаг. Одоогийн жимсний хамгийн бага үнэ 3000 төгрөг гээд та бод, хэдэн төгрөгийн орлого олохоо тооцоод үзээрэй.
Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр 12 жилийн сургуулийн туршлагын талбайд Татеровка, Мерльба, Боровинка, Славянка, Антановка, Кепи Шапренко сорт нутагшин 50 гаруй жил ургаж, одоо хөгшрөлтийн байдалд шилжээд байна.
Халх голд Добрыня соорт 20 насандаа 122 кг ургац өгсөн гэж тэмдэглэсэн байдаг. Одоогийн жимсний хамгийн бага үнэ 3000 төгрөг гээд та бод, хэдэн төгрөгийн орлого олохоо тооцоод үзээрэй.
Бэсрэг алимны мод нь 20-30 жил амьдрахдаа 4-6 м хүртэл өндөр ургадаг, цаашид 70-80 жил ашиглаж болох ба сахлаг сайхан мөчиртэй, гэрэл, дулаан, чийг их хэмжээгээр шаарддаг олон наст ургамал бөгөөд алимны модтой харьцуулахад хүйтэн даах чадвар сайтай учир манай орны өвлийн хүйтэн нөхцөлд ил өвөлжиж чадна. Торниун алимын нэг адил залгаж үржүүлэх аргаар гаргаж авах нь хамгийн үр дүнтэй.
Алимны төрлийн жимсний модыг заавал залгах аргаар үржүүлдэг болохоор олон жил зарцуулна. Иймээс урт хугацааны хөнгөлөлттэй зээл, банкны зээлээр хэрэгжүүлэх ямарч боломжгүй бөгөөд төрөөс болон аймгийн хэмжээнд тусгай бодлого гарган хэрэгжүүлж чадвал хойч ирээдүйдээ буянтай үйлс бүтээх болно. Хэн нэг нь өнөөдөр тендер аваад хэрэгжүүлчих ажил ерөөсөө биш, залгаас хийнэ гэдэг бол цэцэрлэгч агрономичоос тодорхой дадлага, ажлын урлаг, мэргэжлийн асар их ур чадвар шаардсан чимхлүүр ажил юм.
Энэ тухай товчхон дурдвал:
Залгуурга гэдэг нь үндэс бүхий хэсэг, залгаадас гэдэг нь залгуурган дээр залгаж байгаа нахиа, мөчрийг хэлнэ. Залгуургаас модны цаашдын хувь заяа их хамаарна. Залгуурга, залгаадас хоёр зохицож байж мод буй болно. Манайхны залгуурга болгон ашигладаг өрлийн модны үндэс нь хөрсний 5-20 см гүнд ихэвчлэн байрлах бөгөөд зарим нэг үндэс нь 1.5-2м-ийн гүнд хүртэл нэвтэрдэг.
Сайн чанарын өрлийн модны жимсийг намар хурааж, цэвэрлэн тариалах үрээ бэлтгэн үржүүлгийн талбайд суулгаж, технологийн дагуу усалж өвөлжүүлнэ. Хавар суулгацаа арчлан, хортон шавьжаас хамгаалах ба үрээр ургуулсан нэг настай тарьцыг намар аравдугаар сарын сүүлчээр ухаж аваад шуудуунд булаж сайн усалж хадгална.
Дараагийн хавар тарьцыг ухаж гаргаад эгнээ хооронд нэг м, ургамал хооронд 20-30 см зайтай эгнүүлэн тарьж усална. Долоо хоноод тарьцын ишийг 15 см хүртэл шороогоор манана. Зун долдугаар сарын дундуур тарьцын манаасыг зайлуулаад, залгалт хийхээс 7-10 хоногийн өмнөөс сайн усална. Нахиаг долдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхний арав хоногт багтаж залгалт хийнэ. Ургуулахаар сонгож авсан бэсрэг алимны модноос 4-4.5 мм бүдүүн мөчрийн зөвхөн дунд хэсгээс нь 1-1.5 см урт гонзгой хэлбэрийн залгаадас бэлтгэнэ.
Залгаасыг 1-1.2 см диаметртэй ишинд газрын хөрснөөс дээш 6-10 см зайд хурц хутгаар 1-1.5 см “Т” хэлбэрийн зүсэлт хийж, залгаадас болох нахиагаа суулган уяагаар чанга бооно. Залгаасны боолтыг арваннэгдүгээр сард авч залгасан ургамлыг намар шороогоор манаж өвөлжүүлнэ.
Дараагийн хавар цас хайлмагц манаасыг зайлуулна. Залгаадас одоогийн судалгаагаар 30-50 хувийн үр дүнд хүрч байгаа бөгөөд амжилтгүй болсон залгуурга шууд гудамжинд улиасны оронд гоёлын хэлбэрээр тариалахаас өөр замгүй болно. Учир нь гурван настай өрлийн модонд залгаас хийхэд үр дүн гарахгүй. Зуны сүүлчээр залгасан нахианаас ургасан иш 50-60 см өндөр болж моджиход залгаадасны дээгүүр ёзоорын угаар огтолж ормыг нь будна. Наймдугаар сарын сүүлчээр ишний оройн хэсгийг тасалж, өвөлд бэлтгэнэ.
Өвөлжсөн суулгац дараа зуны туршид ургаж бойжоод намар болоход хоёр настай бэсрэг алимны суулгац бэлэн болж таваарын хэрэгцээнд шилжүүлнэ. Ийнхүү дөрвөн жил зарцуулж байж үржүүлгийн ажлын үр дүн гарна.
Мөн мөчрийг хооронд нь залгах арга байгаа боловч халуун хуурай, чийгшил багатай манай орны нөхцөлд үр дүн сайн гарахгүй байна.
Хоёр настай бэсрэг алимны модыг талбайд суулгаж сайн арчилж ургуулбал 4-5 жилийн дараа өгөөжөө өгч эхлэх ба цаашид 70-80 жил ашиглана. Үнэндээ зуданд өртдөггүй үнээ гэсэн үгээ.
Монгол орны нөхцөлд тохирсон бэсрэг алимны тариаланг хөгжүүлсний үндсэн дээр (цаашид торниун алимыг ч хөгжүүлэх хэрэгтэй) хүн амын хүнсний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай экологийн цэвэр жимс жимсгэний хангамжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хот, аймаг, сум орны өнгө төрхийг үзэсгэлэнтэй болгоход чиглэсэн тусгай бодлогыг төр засгаас гаргах цаг болсон. Энэ тал дээр эрдэмтэн мэргэд маань дуу хоолойгоо нийлүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлыг ойлгодог, зүрх сэтгэлээ өгдөг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд дэмжих байхаа гэж итгэж суунам.
Х.Балжинням