Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, яруу найрагч Л.Хуушааны уран бүтээл судлалаар эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 14-ны 11 цагт монголын хүүхдийн номын ордны хурлын танхимд болно.
Хуралд доктор (Ph.D), профессор Ц.Эрдэнэбат “Л.Хуушааны уран бүтээлийн замнал”, доктор (Ph.D) О.Шинэбаяр “Нарлаг монгол орноо насаараа дээдэлсэн найрагчийн яруу тодотгол”, доктор (Ph.D) Д.Болормаа “Л.Хуушааны зохиолд хийсэн орчин үеийн цохолбор”, профессор Д.Хүү “Л.Хуушааны уран бүтээл дэх хүүхдийн зохиол, дүр, дүрслэлийн онцлог”, Магистр Н.Нарантуяа “Л.Хуушааны орчуулгын уран чадвар” зэрэг илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн хурлын үеэр зохиолч Л.Хуушааны гэрэл зураг, уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэх аж.
Хурлыг ШУА-ийн “Хэл зохиолын хүрээлэн”, “Улаанбаатар их сургууль”, “Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо”, “Монгол уламжлал академи” хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Тус хурлыг жил бүр тэмдэглэдэг гурав дугаар сарын 21 буюу дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Утга зохиол, яруу найраг сонирхдог та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.