Үндэсний супер лигийн II тойргийн сүүлийн тоглолтууд болж байна. Өчигдөр /03.09/ Төв аймгийн Төв ургац болон Увс эрдэнэдрийлинг Ригс багуудын тоглолт боллоо.
Ийнхүү хоёр багийн тоглолт эхнээс өгөө аваатай тэнцүү болж байсан ч аль аль багийн шидэлтүүд эхний хагаст төдийлөн болж өгөхгүй, оноо авалт багатай болж байв.
Эхний хагаст Ригсээс Will Giddings багаа оноо авалтаар тэргүүлж, довтолгооны гол тоглогч нь болж байсан бол Төв Ургацаас Frank Holmes мөн сайн тоглолтыг үзүүлж байлаа.
Харин II хагаст багуудын довтолгоо сэргэж, харилцан довтолж эхэлсэн бөгөөд Ригсийн тоглогчдын шидэлтүүд амжилттай болж, хурдан довтолгоонд Б.Батжавхлан хэд хэдэн удаа амжилттай оролцсоноор оноогоор тэргүүлж эхлэв. Мөн Н.Золжаргал, С.Өрнүүнбилэг нар ч өөрийн тоглолтыг гаргаж эхэлсэн юм.
Харин Төв Ургацаас D.Boone үе үе хэрэгтэй оноог авч явсаар тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Boone холын зайн шидэлтээ оновчтой болгож, багтаа нэмэлт цагт авчирсан юм.
Гэсэн ч нэмэлт цагт Төв Ургац довтолгоогоо тун тааруу гүйцэтгэснээр Ригс баг улирлын 12 дахь ялалтаа авч, өнөөдрийн байдлаар хүснэгтийн II байранд бичигдэж эхэллээ. Гэхдээ энэ сарын 11-нд болох тоглолтоос хамаарч Ригсийн байрлал өөрчлөгдөнө.
Тус тоглолтонд РигсээсWill Giddings багаа тэргүүлж 23 оноо, 17 самбар авсан бол Н.Золжаргал 16, М.Бадрах 14 оноо, 10 дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, Б.Батжавхлан 11 оноо, Chris Moore 10 оноо, 13 самбар авч багаа хожилд хүргэлээ.
Харин Төв Ургацаас F.Holmes 27 оноо, 16 самбар, D.Boone 23 оноо, 7 самбар, Ц.Пүрэвдорж 14, Д.Дэлгэрням 11 оноог авсан ч баг нь хожигдол хүлээлээ. Төв Ургац баг одоогийн байдлаар хүснэгтийн VII байранд бичигдэж байна.