Өвлийн цагт нийслэл Улаанбаатарын орчимд ажиглан харсан шувуудын тухай тэмдэглэлийг үргэлжлүүлэн Танд толилуулья. Өмнөх хэдэн тэмдэглэлд голчлон ойн гүнд таарсан шувуудын талаар өгүүлсэн бол энэ удаа ойн зах, голын хөндий, уулын энгэр, бэлийн бургас торлог, өтгөн шигүү ургасан хөл өвстэй газруудад харсан шувууг танилцуулахыг зорилоо.
Голын шугуйн бут модны мөчир дунд холоос нүдэнд тод тусч харагдах, үзэсгэлэнтэй нэгэн шувуу бол эрэгчин Эгэл зана (Pyrrhula pyrrhula). Тод улаан ягаан хүзүү цээжтэй, оронгийн бор шувуунаас арай биерхүү. Хүнээс нэлээд үргэмтгий шувуу боловч хотын цөөн хэдэн мод үлдсэн, хүний хөлөөс зайдуу газраар ч харагддаг.
Өвөл цагт эмэгчин голдуу жижиг сүргээрээ тохиолдох юм билээ. Эмэгчин эгэл зана даруухан, бор хүрэн өнгө зүстэй хэдий ч эрэгчингээсээ илүү зоригтой, нэлээд эрэмгийдүү харагдсан.
Умардаас ирж өвөлжөөд буцдаг Эгэл занын өөр нэгэн дэд зүйл бол Бор зана (Pyrrhula pyrrhula cineracea). Эрэгчин нь цайвар саарал гүеэ цээжтэй. Эгэл занын адил эрэгчин шувууд нь хүнээс үргэмтгий, заавал өвс мөчирний ард нуугдаад хүнийг ойртуулахгүй, холоос ажиглаад байх юм билээ.
Занууд бут сөөг болон өвсний үр түрүү, жимс, нахиа молцогоор хооллоно. Тэр богинохон бахим хушуу нь ийм хоол тэжээлийг бяцлаж идэхэд зохицсон бөгөөд ангаахайгаа өсгөх үед л хорхой шавьж барьж хооллодог. Эрт үед европчуудын жимсний модтой цэцэрлэгийг түйвээдэг нэгэн байсан гэнэ.
Шилмүүст модтой ой болон голын хөндийд тохиолдох сонин шувуу бол Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes). Манай орны суурин шувуу. Зарим шувууны монгол нэршил гайхалтай сайхан оновчтой байдгийн нэгэн жишээ. Тэр богинохон бахим хүзүү, хушуу, сууж байгааг нь харвал үнэхээр л банхар гэлтэй. Эгэл занаас арай лагсдуу биетэй энэ шувуухай их нууцлаг бөгөөд маш үргэмтгий. Энхэт бялзуухай, хөөндэй зэрэг өөрөөсөө том биетэй шувуутай хамт модны доогуур идээшлэх нь олонтаа таарах бөгөөд бусад шувуудыг том гэлтгүй түрэмгийлээд хөөгөөд явуулах юм билээ.
Мод, бут сөөгний үр түрүү, жимс, нахиа найлзуураар хооллох бөгөөд тэр айхтар хушуугаараа үрний хатуу гадаргыг хагалж, идээг нь зооглох дуртай гэнэ. Банхар булжуухай эгзэг нь таарсан үед бол хүний хурууг шаггүй чанга, хөх няц болтол хазчихдаг гэж манай найз ярьсан нь санагдлаа.
Өвлийн цагт ой мод, голын шугуйгаар түгээмэл таарах, бор шувуутай ойролцоо хэмжээтэй өөр нэгэн жижиг шувууд бол Бужирга хэмээх овог, төрлийнхэн. Миний хувьд энэ төрлийн хоёр шувуу харсан бөгөөд эхнийх нь Дуулгат бужирга (Fringilla coelebs). Монгол нэр нь тэр толгой, дагзны саарал өнгө нь дуулга шиг харагдсантай холбоотой бололтой. Шувууны судлалын их эрдэмтэн Карл Линнэй 1758 онд энэ зүйлийг Швед нутагт судлаж бүртгэхдээ өвлийн цагт эмэгчин шувууд нь урьд зүг нүүгээд, эрчүүд нь бууриа сахиад үлддэг онцлогийг анзаарч, “coelebs буюу гоонь эр” хэмээн латинаар нэрийдсэн ажээ.
Энэ төрлийн өөр нэг хөөрхөн шувуу бол Алаг бужирга (Fringilla montifringilla). Намар оройхон, өвлий эхээр хусан болон холимог ой, голын шугуйгаар таарч байсан. Биеийн хэмжээ, хэлбэрээр Дуулгат бужиргатай төстэй. Алаг бужирга голдуу ургамлын үр идэх боловч ангаахайгаа голлон шавьжаар хооллодог.
Манай орны хамгийн үзэсгэлэнтэй шувуудын нэг бол Ягаан бужирга (Carpodacus roseus). Эрэгчин нь их тод ягаан өнгөтэй, зулай болон гүеэ нь жижиг цагаан толботой. Эмэгчин нь бор саарал өнгө зүстэй. Өндөр уулын хушин ойн захаар амьдардаг боловч өвөлдөө голын хөндийн бургас, жимсний модны суулгацтай газар таардаг. Голдуу мод бутны дор, газраас үр, унасан жимс түүж идээд дэвхрээд явах нь харагдсан.
Үүрэн сүүлтзана (Uragus sibiricus) бор шувуунаас арай багавтар биетэй, урт сүүлтэй, нүүр, цээж, хэвлий нь улаавар өнгөтэй, их хөөрхөн шувуухай. Шигүү бургас, сөөг, төглөөр амьдрана. Бургас, өвсний үр, молцогоор хооллоно. Их хурдан хөдөлгөөнтэй, шарилж өвсний түрүү дамжаад нисээд байх юм билээ.
Энэ хоёр шувуу Монгол болон Умард Сибирийн бүсийн шувууд бөгөөд хоол тэжээл хомс, цаг агаар их хүйтэн үед Хятад, Солонгос руу нүүдэллэдэг ажээ.
Өвлийн улиралд миний ажиглах дуртай өөр нэгэн гоёмсог шувуу бол Номин хөхбух (Parus cyanus). Манайхаас гадна Орос болон төв Азид тархан нутаглана. Энэ шувуу холимог ой мод, бутлаг, чийгтэй газраар буюу голын хөндийн бургас модоор амьдардаг. Тэд шавьж, авгалдай болон ургамлын үрээр хооллоно. Энэ шувуу их жижигхэн биетэй, нууцлаг. Зуны цагт нисч байхыг нь зэрвэс харвал бол эрвээхэй гэж андуурмаар.
Дэлхийн цахим нэвтэрхий толь Википедиагийн зохион байгуулагч нь Номин хөхбухын тухай өгүүлэлд миний зургийг тавих зөвшөөрөл хүссэн юм. Мөн Францын Байгалийн түүхийн музейгээс Ягаан бужиргын зургийг маань хуулбарлан нийтлэх хүсэлт ирүүлэхэд яагаад надад хандав гэж сонирхоод үзлээ. Учир нь Монгол орон болон Сибирийн хүйтэн сэрүүн бүс нутгийн Ягаан бужирга, Үүрэн сүүлтзана, Номин хөхбух зэрэг шувууд Өрнөдөд харьцангуй бага судлагдсан буюу мэдээлэл бага байдагтай холбоотой бололтой. Интернэтэд эдгээр шувууны зураг, мэдээлэл их хомс юм билээ.
Энэ гурван шувууг 1770-1773 онд Питер Паллас бүртгэсэн байх нь сонирхол татсан юм. Ягаан бужиргын англи нэр нь бүр Палласын бужирга гэх жишээтэй. Уншиж үзвэл герман гаралтай, Оросын Шинжлэх ухааны академийн судлаач эрдэмтэн 1770-аад онд баруун Сибирь, Алтай, Байгаль нуураар аялж, нэлээд тооны шувуу, хөхтөн амьтанг анхлан судлаж тэмдэглэсэн байх бөгөөд эдүгээ 5 зүйл хөхтөн, 9 зүйл жигүүртнийг Палласын хэмээн нэрийджээ. Монгол орны ийм сонин шувууны ертөнцийг манай залуус идэвхтэй судлаж, зураг хөргийг нь сайхан буулгаж, дэлхийн шинжлэх ухаанд нэр алдраа дуурсгах биз ээ гэж бодогдлоо.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы GoGo.mn сайт дахь хуудсанд зочлохыг хүсвэл ЭНД ДАРНА уу. Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.