Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан.
2015 оны хоёрдугаар сарын 10-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай энэ оны гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон.
Харин гуравдугаар сарын 17-нд эх орондоо хариу тулаанаа хийх юм.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар томилогдон ажиллаж байгаа.
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр өглөө Зүүн Тиморын зүг хөлгийн жолоо заллаа.