НАСА агентлагийн хөөргөсөн “Dawn” хөлөг манай нарны аймгийн хамгийн том бага гаригийн тойрог замд ороход ганцхан өдөр үлдлээ. 2007 онд дэлхийгээс салан одсон энэ хөлөг Церера дээр очиж бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсийг ойроос харуулах юм.
Бүтэн жилийн турш бага гаригийн тойрог замд ажиллаж, зураг авч, гаригийн бүтэц, ер нь энд юу байна гэх мэт олон зүйлсийг судлах аж. Үнэнийг хэлэхэд эрдэмтэд тэнд юу байгаа, бид тэндээс юу олох талаар тун бага ойлголттой байгаа.
Тэгвэл тэнд юу байж болох вэ?
МӨСӨН ГАЛТ УУЛ
2014 оны нэгдүгээр сард Хершел дуран авай Церера гадаргуу дээрээ ус цацаж байгааг илрүүлжээ. Ажиглалтад үндэслэн гариг секунд тутамд 5,9 килограмм ус цацаж байна гэж дүгнэсэн юм. Магадгүй ус цацаж байгаа энэ хэсэгт “Мөсөн галт уул” байх боломжтой аж. Мөсөн галт уул гэдэг нь халуун хайлмагийн оронд хөлдсөн бодис цацдаг юм байна.
АГААР МАНДАЛ
Хэрвээ Церера дээр “Мөсөн галт уул” байх аваас гариг тун нимгэн агаар мандалтай байж болно.
ГАЛТ УУЛ
Хамгийн сүүлд авсан зурагт гаригийн гадаргуу дээр хоёр гэрэлт цэг байгааг олж илрүүлсэн. Тэр хоёр цэг нь гаригийн бусад ямар ч хэсгээс илүүтэй гэрэлтэж байгааг мэдэх ч юу болохыг бид мэдэхгүй. Тиймээс магадгүй тэр хоёр цэг нь галт уул байж болох.
САР БУЮУ ДАГУУЛ
Dawn төслийн эрдэмтэн Марк Рейман нэгэнтээ “Мэдээж хэрэг Церера дагуултай байж таарна” гэж хэлж байжээ. Хэдийгээр эрдэмтэд Хаббл зэрэг дуран авайгаар Церераг ажиглаад юу олоогүй ч тэнд нэг болон түүнээс дээш тооны дагуул байх боломжтой. Харин яг үүнийг батлахын тулд Dawn ажиллах юм. Учир нь гариг өөрөө жижигхэн учир дагуул нь түүнээс жижигхэн байж таарна.
ГАДАРГА ДООРХ ТЭНГИС
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар Церерагийн гадаргуу хүйтэн, цэвдэг аж. Тиймээс тэнд гадарга доор нь тэнгис байх боломжтой. Dawn хөлөг гаригийн тойрог замд ажиллах хугацаандаа гадарга доор нь тэнгис байгаа үгүйг, байгаа бол тэр нь шингэн төлөвт оршиж байгаа үгүйг судлах юм.
ШИНЭХЭН НҮХ
Хэрвээ гаригийн гадарга дээр шинэхэн нүх гарсан байх аваас эрдэмтэд гадарга доор нь юу байгааг судлахад илүү хялбар болно.
АМЬДРАЛЫН УЛ МӨР
Хэдийгээр тун ярвигтай ч гэсэн сансар судлаачид Церерагийн гадарга доорх тэнгист амьдрал ямар нэг байдлаар оршин байж болно гэж таамаглаж байна. Гэвч тэнд амьдрал оршин байлаа ч гэсэн Dawn хөлөг илрүүлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ тэнд ямар нөхцөл байдал байгааг судалж, мэдээлэл илгээснээр дараа дараагийн судалгааны ажилд том тус болох юм.
"ГАРИГ"
Церераг олж илрүүлснээс хойш даруй 200 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд түүнийг бага гариг, астроид гэх мэтээр нэрлэж байв. Гэхдээ 2006 онд түүний нэршлийн тухай асуудал дахин сөхөгджээ.
Учир нь энэ үед эрдэмтэд Дэлхийн ванг гариг гэж үзэх аргагүй болсон тухай мэдэгдсэн юм. Олон улсын Сансар судлалын холбооны тодорхойлолтоор “Гариг гэдэг нь өөрийн тойрог замд байгаа ямар ч биетээс татах хүчээрээ давамгайлж байх ёстой бөгөөд бөмбөрцөг хэлбэртэй болохуйц их хэмжээний татах хүчтэй байх ёстой” гэжээ.
Дэлхий ван энэ шалгалтад унасан бөгөөд Церера ч мөн тэнцээгүй юм. Гэхдээ зарим эрдэмтэд маргааш гаригийн тойрог замд орох Dawn хөлгийн судалгааны ачаар Церераг гариг гэх статус хүлээж байгаа гэдэг итгэдэг.