Дүнжингарав хаврын уралдаан 2015-ыг “Засгийн газрын шийдвэрээр уралдууллаа” хэмээн ам бардам зарласан. -18 хэмийн хүйтэнд 7-13 настай хүүхдүүдээрээ хурдны морь унуулан амь нас, эрүүл мэндээр нь дэнчин тавин зугаацдаг улс энэ дэлхий дээр монголоос өөр газар байхгүй биз ээ.
Хачирхалтай нь “Засгийн газрын шийдвэрээр” уралддаг энэхүү хаврын тодотголтой морин уралдаанд өнөөх алдарт уяачид хэзээ ч өөрсдийнхөө үр хүүхдүүдээр хурдны морь унуулахгүй. Ингээд бодохоор тарчигхан амьдралтай айлын хүүхдүүдийн амь насыг золиослох нь тэдний хувьд “Засгийн газрын шийдвэрээр” болдог асуудал. Булга, торгонд ороогдсон алдарт уяачдын дунд бээрч, шавхайнд будагдсан хүүхдүүд даанч өрөвдөлтэй харагдана.
Хүүхдийн эрхийг уландаа гишгэгчидтэй Хүүхдийн эрхийн байгууллагууд хамсаж буй мэт “энэ удаагийн уралдаанд хүүхдүүд гэмтэж бэртсэнгүй” гэж албан ёсоор мэдээлдэг. Энэ удаагийнхад бэртэж гэмтээгүй ч дараагийн удаад яахыг хэн ч мэдэхгүй. Улсын хэмжээнд болж буй ганц уралдаанд нь хүүхдүүд гэмтэж бэртэхгүй байхаар зохион байгуулж байгаа бол аймаг, сум бүрт шахуу болдог уралдаануудад хүүхдүүд ихээр гэмтэж бэртдэг, түүнийг нь нуун дарагдуулдаг байж болзошгүй.
Хамгийн сүүлд гэхэд шинийн 4-нд буюу 22-нд Сүхбаатар аймагт морин уралдааныг зохион байгуулж 24 хүүхэд мориноосоо унаж, 2 хүүхдийн биеийн байдал тааруу байгаа юм. Улс даяар хориглочихоод байхад том толгойлж энэ уралдааныг зохион байгуулж хүүхдүүдийг эрсдэлд оруулсан хүмүүст ямар ч хариуцлага тооцохгүй. Учир нь хүүхдүүд “өөрсдөө мориноос унацгаасан”.
2013 оны хавар эрт болсон хурдан морины 30 гаруй уралдааны мэдээллээс 70 хүүхэд мориноос унаж, 15 хүүхэд хүнд бэртэл авч, Ховд, Дорноговь аймагт хоёр хүүхдийн амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдож байсныг сануулья.
2013 онд Засгийн газрын шийдвэрээр өвөл морь уралдуулдагийг болиулсан. Харин хаврын морин уралдааныг зөвшөөрснөөр ердөө л цагаан сарын маргааш морь уралдуулж болно гэсэн үг болчихсон юм. Тиймээс л "хаврын" нэртэй хахирган цагийн морьдын уралдаан болсоор байна.
Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр хаврын морин уралдааныг болиулах нь бүү хэл харин ч Засгийн газрын шийдвэрээр уралдуулаад байдгийн учир юу вэ. Дараах нэрсийн жагсаалтаас та бүхэн учрыг олж, хужрыг тунгаах биз ээ.
УЯАЧ УИХ-ЫН ГИШҮҮД:
МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД:
Монголын морин спорт уяачдын холбооны удирдлагад тав, тэргүүлэгч гишүүдэд 45 хүн байдаг. Түүнээс өндөр албан тушаал хашиж байгаа болон байсан зарим эрхмийг дурдвал:
- ММСУХ-ны Тэргүүн: М.Энхболд /УИХ-ын дэд дарга/
- ММСУХ-ны дэд тэргүүн: Ц.Туваан /ҮХАА-н дэд сайд/
- ММСУХ-ны дэд тэргүүн: Д.Дагвадорж /Тавантолгой Транс ХХК-ийн захирал/
ММСУХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮДЭЭС:
- Су.Батболд УИХ-ын гишүүн
- Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн
- Б.Наранхүү УИХ-ын гишүүн
- Г.Батхүү УИХ-ын гишүүн
- Я.Батсуурь УИХ-ын гишүүн асан /Эрдэнэс Тавантолгойн захирал асан/
- Р.Буд УИХ-ын гишүүн асан
- Т.Бадамжунай ХХАА-н сайд асан
- С.Баасанхүү БХЯ-ны дэд сайд асан
- Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн асан
- Ч.Ганзориг “Эрдэнэт” УБҮ ерөнхий захирал асан, УИХ-ын гишүүн асан
- Ц.Цэнгэл УИХ-ын гишүүн асан
Нэр нь дурдагдаагүй бусад эрхэм нь бүгдээрээ бизнесийн томоохон байгууллагуудын захирлууд. Ингээд бодохоор морин спортын сонирхол улстөр бизнесийнхнийг зангидаж байна.
Хууль батлах дээд байгууллагынх нь гишүүд морины хоббитой, Засгийн газрын гишүүд нь ч энэ төрлийн “ажилтай” болохоор 7-13 настай балчир жаалууд тэдний таашаалд нийцүүлэхээр -20 хүртэлх хэмийн хүйтэнд 30-40 км/цагийн хурдтайгаар морь унан давхилдсаар. Тэд хэзээ мориноос унаж, хэд нь гэмтэж бэртэж, хэчнээн нь энэ хорвоогоос халин одохыг хэн ч үл мэднэ.