Арав гаруй жилийн турш сансар судлаачдын гайхшралыг барж байсан Церера бага гариг дээрх толбо үнэндээ хоёр ширхэг байдаг гэдгийг “Dawn” хөлөг илрүүлжээ. 2007 онд НАСА агентлаг бага гаригийн бүслүүрт орших хоёр том биетийг судлуулахаар хөөргөсөн Dawn хөлөг ирэх сарын зургааны өдөр Церерагийн тойрог замд орох юм.
Гэхдээ бид тэр толбо хаана байгааг мэдэхээс биш ямар хэмжээтэй гэдгийг нь огт мэдэхгүй
2003 болон 2004 онуудад Hubble дуран авайн авсан өндөр нягтралтай зураг дээрээс Церерагийн гадаргуу дээр үл мэдэгдэх толбо байгааг анх ажиглажээ. Гэхдээ бид тэр толбо хаана байгааг мэдэхээс биш ямар хэмжээтэй гэдгийг нь огт мэдэхгүй.
Харин тун удахгүй гаригийн тойрог замд орох гэж байгаа Dawn хөлгийн илгээсэн зурагт хоёр өөр хэмжээтэй толбо ажиглагдсан нь тун сонирхолтой зүйл болж байна. Түүнчлэн бидний өмнөх судалгаагаар таамаглаж байснаас эдгээр толбо илүү тод бөгөөд арай жижиг аж.
Калифорни, Лос Анжелесын их сургуулийн профессор Крис Рассел “Церера дээрх тэр гэрэлт толбо юу болохыг бид мэдэхгүй. Магадгүй тэр хэсэгт галт уул шиг зүйл байж болно. Гэхдээ илүү өндөр нягтралтай зураг ирэхийг хүлээх хэрэгтэй. Одоо бидэнд байгаа зургаас харахад толбо тун жижиг, гэхдээ тэнд байгаа өөр ямар ч зүйлсээс илүү тод” гэжээ.
НАСА, Итали, Герман, Нидерланд зэрэг орнуудын сансар судлаачдын хамтарсан багийн хөөргөсөн “Dawn” хөлөг “Веста” биетэд ойртсон анхны хүний гараар бүтээсэн хөлөг болсон бөгөөд 2011 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс хойш 14 сарын турш судалгаа явуулж байв. Эхний даалгавар амжилттай биелсэн учир манай нарны аймгийн хамгийн том хэмжээтэй бага гариг болох Церера тийш аяллаа үргэлжлүүлсэн бөгөөд тун удахгүй эцсийн зогсоолдоо очих юм.