-Монгол бичиг сурахгүй бол Та арван жилийн дараа төрийн албанд тэнцэхгүй-
УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн Монгол хэлний тухай хуулийг анх удаа баталлаа. Энэ хууль 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Найман бүлэг, 24 зүйлтэй Монгол хэлний тухай хуульд олон нийтийн мэдэх шаардлагатай ямар заалтууд тусгасан бэ?
НЭГДҮГЭЭРТ, Хүүхдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг батлагдсан агуулгаар тасралтгүй заадаг байх. Үүн дотроо ялангуяа гадаад хэлний сургалттай хувийн болон олон улсын сургуулиудад монгол хэлний хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн төгстөл нь заадаг байхыг хуульчилжээ.
Орчин цагт гадаад хэлийг хэт шүтэх болсноор хүүхдээ монгол хэлнээс илүүтэй гадаад хэл сургахыг чухалчлах болсон. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд тавдугаар ангиас эхлэн монгол хэл заах цагаа багасгаж, гадаад хэлний цагийг нэмж буй нь эх хэлний дархлааг бууруулах сөрөг үр дагавартай.
Мөн монгол хэлээ сайн сураагүйгээс ирээдүйд төрийн албанд болон шалгуур өндөртэй хувийн компанид ч ажиллаж чадахгүй болох бодит нөхцөл байдал нүүрлэсэн учир монгол хэлний хичээлийг дунд сургуульд орохоос эхлэн төгстөл заавал үзнэ гэж хуульд тусгасан байна.
ХОЁРДУГААРТ, Дотоодын их, дээд сургуульд элсэхэд ямар мэргэжлээс үл хамааран монгол хэлний суурь шалгалт авдаг болно. Энэ нь залуусын эх хэлний боловсрол дээшлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ. Хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих учир энэ хавар биш, 2016 онд төгсөх сурагчид монгол хэлний шалгалт өгч эхлэх юм.
ГУРАВДУГААРТ, Монгол хэлний хэрэглээг сайжруулах, гудамж талбай дахь хаягуудыг монгол хэлээр бичсэн байх.
Монгол хэлээ сайн сураагүйгээс ирээдүйд төрийн албанд болон шалгуур өндөртэй хувийн компанид ч ажиллаж чадахгүй болох бодит нөхцөл байдал нүүрлэсэн учир монгол хэлний хичээлийг дунд сургуульд орохоос эхлэн төгстөл заавал үзнэ гэж хуульд тусгасан байна.
ДӨРӨВДҮГЭЭРТ, Төрийн албан хаагчдыг ажилд авахдаа монгол хэлний шалгалт авна. УИХ-аас хоёр жилийн өмнө ийм тогтоол гарсныг хуульчиллаа. Төрийн албанд элсэх хүмүүс шалгалтынхаа дөрөвний нэгийг монгол бичгээр өгөх юм.
ТАВДУГААРТ, Төрийн хэлний зөвлөл Хэлний бодлогын үндэсний зөвлөл болж, байр суурь нь дээшлэн шинээр зохион байгуулагдана. Төрийн хэлний зөвлөлийнхөн хэвлэл, мэдээллийн байгууллагын хэл найруулгад ажиглалт хийхийн зэрэгцээ зөвлөлөөс шаардлага хүргүүлж, зөвлөгөө өгдөг болно.
ЗУРГААДУГААРТ, Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил болон үндэсний бичгийг давхар хэрэглэнэ.
ДОЛДУГААРТ, Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө. Наймдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилно.
ЕСДҮГЭЭРТ, ШУА-ийн бүтцэд монгол хэл түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монгол хэл шинжлэлийн хүрээлэн ажиллана. Тус хүрээлэн холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томъёог монгол хэлнээ орчуулах ажлын хариуцна.
Тухайлбал, ПИЦЦАГ ГАМБИРЦАГ, ВИРУСЫГ МЭРЭЭС, ВОЛЕЙБОЛЫГ ТОРОН БӨМБӨГ гэх мэтээр эх хэлнээ хөрвүүлсэн нь олны инээд наргиан болоод өнгөрсөн. Гадаад үгсийн энэ мэт монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нар шүүн тунгааж гаргасан. Үүн лугаа ажлын шинээр байгуулагдах Монгол хэл шинжлэлийн хүрээлэн хариуцан ажиллахаар хуульчилжээ.
АРАВДУГААРТ, Газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар Хэлний бодлогын зөвлөл санал гаргана. Жишээлбэл, Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийнхаа нэрийг Чингис хаан хэмээн дураараа нэрлэсэн. Ийм заалт оруулснаар газар нутгийн нэрийг дураараа өөрчлөх боломжийг хуулиар хязгаарлаж байна.
АРВАННЭГДҮГЭЭРТ, Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тус хуулийн энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Төрийн байгууллагууд кирил, монгол бичгийг хослон хэрэглэнэ гэсэн энэ заалтыг буруушаах хүн олон нийтийн дунд цөөнгүй байна. Монгол бичиг мэдэхгүй хүн арван жилийн дараа төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй болох нь.
Монгол хэлний тухай хуулийн энэ мэт шүүмжлэл дагуулсан хэд хэдэн заалт болон ташаа ойлголтыг хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэг богино тайлбар өглөө.
МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БА ЗАРИМ ТАШААРАЛ
Ташаа ойлголт1: Кирил бичгийг халж, монгол бичигт шилжинэ.
Хуульд кирил бичгийг үгүйсгэх, халах, монгол бичигт шилжих тухай заалт байхгүй. Харин үндэсний бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх заалт бий. Хуульд 2025 оноос зөвхөн төрийн байгууллагууд албан хэрэгтээ монгол бичгийг давхар хэрэглэх заалт туссан. Өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн зарлигаар төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээ, төрийн гурван өндөрлөгийн гадаад улсын адил түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидалд монгол бичгийг хэрэглэж байна.
М.Батчимэг: Хуульд монгол бичгийг хүүхэд бага ангидаа кирил бичигт сайтар суралцсаны дараа зургаа дугаар ангиас эхлэн төгстөл нь заахаар хуульчилсан. Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах бөгөөд шалгалтын агуулгын дөрөвний нэгийг монгол бичгээр байна.
ЮНЕСКО-гоос манай үндэсний монгол бичгийг монголчуудын хүн төрөлхтний соёлын санд оруулсан их өв хэмээн бүртгэж, хамгаалалтад авахгүй бол мөхөх эрсдэл байгааг сануулсан. Монголчуудын гал голомт болсон тусгаар Монгол Улсад оршин суугаа монголчуудад мянга шахам жилийн үүх түүхээ тэмдэглэсэн бичиг үсгээ өргөнөөр хэрэглэж, хойч үедээ мөхөөлгүй уламжлуулах хариуцлага оногдсоныг ухамсарлаж УИХ-аас дээрх шийдвэрийг гаргалаа.
Ташаа ойлголт 2: Бага насны хүүхдэд монгол бичиг зааж, 1990-ээд оны эхэнд гарсан шиг завхрал үүсгэнэ.
Монгол хэлний хуулийг баталснаар харин ч энэ мэт гэнэтийн өөрчлөлт хийх, хүүхдэд хүндрэл үүсгэх, бодлогын огцом өөрчлөлт хийхээс сэргийлэх, хэл бичгийн талаарх төрийн бодлогыг тогтвортой, тууштай болгох нөхцөл бүрдүүлэхийг зорьсон.
Хуульд монгол бичгийг хүүхэд бага ангидаа кирил бичигт сайтар суралцсаны дараа зургаа дугаар ангиас эхлэн төгстөл нь заахаар хуульчилсан. Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах бөгөөд шалгалтын агуулгын дөрөвний нэгийг монгол бичгээр байна. Өнөөдөр бүх ЕБС-д монгол бичиг зааж байгаа бөгөөд шалгалтын агуулгыг заасан хичээлийн агуулгад нийцүүлэн БСШУЯ-аас эрхлэн боловсруулна.
Ташаа ойлголт 3: Гадаад хэлийг гадуурхсан хууль гарсан.
Энэ хуулиар даяаршлыг эсэргүүцэх, гадаад хэлийг хязгаарлах зорилго огт тавиагүй бөгөөд улам бүр эрчимжиж байгаа англи хэл, латин үсгийн түрэлт, гадны соёлын нөлөөн дунд үндэсний бичиг үсгээ хадгалж, хөгжүүлэхийг эрмэлзсэн болно. Гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан.
Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан.
Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг. Жишээ татахад, Япон улс хүүхдэд 11 наснаас гадаад хэл заах бодлоготой бөгөөд “Япон хүнийг бага ангийн багш бий болгодог, түүнд шаардлагатай мэдлэгийг дунд ангиас олгодог” гэсэн ойлголт түгээмэл байдаг байна.
Монгол Улс 1990 оноос өмнө хүүхдэд 4 дүгээр ангиас буюу 11 наснаас гадаад хэлийг зааж ирсэн бодлого өнөөг хүртэл олон арван жил үргэлжилж байна. Өнөөдөр хүүхэд 6 настай ЕБС-д орж, 5 дугаар ангиас буюу 10-11 наснаас гадаад хэл үзэж байна.
Ташаа ойлголт 4: Торгууль шийтгэл өндөртэй хууль гарсан бөгөөд иргэд буруу бичсэн тохиолдолд өндөр торгууль төлнө.
Монгол хэлний хуульд, хууль зөрчсөн байгууллага, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (1 сая 920 – 2 сая 880 мянган төгрөг) мөнгөн торгууль ноогдуулах ганцхан зүйл заалттай. Хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллагаас их хэмжээний зардал шаардах, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй заалт байхгүй.
Иргэнийг торгох заалт байхгүй. Хуульд Монгол Улсын иргэн монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх журамт үүрэг хүлээнэ гэж заасан. Журамт үүрэг гэдэг нь төрөөс иргэддээ нийтээр дагаж мөрдөхийг уриалсан Үндсэн хуульд туссан ойлголт бөгөөд журамт үүргийг зөрчсөний төлөө ямар нэгэн шийтгэл оногдуулдаггүй болно.
М.Батчимэг: Энэ хуулиар даяаршлыг эсэргүүцэх, гадаад хэлийг хязгаарлах зорилго огт тавиагүй бөгөөд улам бүр эрчимжиж байгаа англи хэл, латин үсгийн түрэлт, гадны соёлын нөлөөн дунд үндэсний бичиг үсгээ хадгалж, хөгжүүлэхийг эрмэлзсэн болно.
Ташаа ойлголт 5: Хууль гарснаар монгол хэлний дүрэм, нэр томьёоны орчуулга өөрчлөгдөнө.
Монгол хэлний дүрэм, орчуулгын асуудлыг хуулиар зохицуулахгүй бөгөөд харин энэ хуулиар ШУА-ны хэл шинжлэлийн хүрээлэнд дүрмийг нэгдмэл, боловсронгуй болгох, нэр томьёог мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотой орчуулах, үгсийн санг баяжуулах үүрэг хүлээлгэсэн.
Судалгааны байгууллагын саналыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталснаар монгол хэлний дүрэм, нэр томьёоны орчуулга улс орон даяар нэгмөр болж мөрдөгдөнө. Эдгээр байгууллага хуульд заасан үүргээ гүйцэтгэж эхэлснээр Монгол Улсад дэлхийн олон оронд байдаг “Хэлний академи” бий болно.
Ташаа ойлголт 6: Эдийн засаг хүнд байхад монгол хэлний асуудал чухал бус.
Үндэсний хэл соёлоо хамгаалах асуудал бол аль ч улсын үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын суурь асуудал юм. Үүнийг хоёр хөрш орны бодлогоос эхлээд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа Европ, Азийн олон орнуудын хэлний хуулиуд төдийгүй НҮБ, ЮНЕСКО-гоос хөхиүлэн дэмжиж байгаа дэлхийн улс үндэстнүүдийн хэл, соёлын олон янз байдлыг хамгаалах томоохон бодлогуудаас харж болно.
Хууль санаачлагчид сүүлийн хорь гаруй жилийн туршид эрх зүйн зохицуулалт дутагдсанаас монгол хэлтэй холбоотой бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шинэ хууль хэрэгтэй гэж үзэж, салбарын эрдэмтэн судчаачидтай хамтран ажиллаж, багагүй хэмжээний судалгааны ажил хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн хоёр жил гаруй ажлын үр дүнд Монгол хэлний тухай хууль УИХ-аар батлагдлаа.
Энэ хууль батлагдсанаар төрийн эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, улс орны хөгжлийг хойш татах, эдийн засагт болон иргэдийн амьдралд томоохон дарамт, хүндрэл үүсгэх сөрөг үр дагавар гарахгүй юм. Эдийн засгийн хямралаас хоёроос гурван жилд гарч болдог бол хэл, соёлын ухралтыг буцаахад гучин жил ч багаддаг гашуун түүх бий.
Улс үндэстний хувь заяа зөвхөн эдийн засаг, мөнгөн дээр тогтдоггүй. Монголчууд бид даяаршилтай хөл нийлүүлэн алхаж, улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний хэл соёлоо хүндлэх, хадгалж, хамгаалах оюуны дархлаагаа сэргээх цаг болжээ.