Манай орны ой, голын шугуйд тоншуул түгээмэл тааралддаг. Дэлхийд 230 гаруй зүйлийн тоншуул бүртгэгдсэн байдгаас Монгол оронд голдуу суурин амьдардаг хар тогшуурга, алаг, цоохор, буурал, хондлой цагаан тоншуур, гурван хумст овууна гэх мэт 6-7 зүйлийн тоншуул бий. Манай орны хамгийн том биетэй тоншуул бол Хар тогшуурга (Dryocopus martius).
Хар тогшуурга хүн харвал модны цаана орж биеэ далдлаад цухуйн ажиглах нь олонтаа. Эрэгчин тогшуургын толгойн орой нь улаан өнгөтэй. Хар тогшуургын нүдний хүүхэн хараа их сонин хэлбэртэй. Түүний нүдний хүүхэн хараа дугариг боловч солонголог бүрхэвчиндээ бас ийм толботой байдаг.
Толгойны дагз, сүүлэндээ улаан өнгөтэй, дунд зэргийн биетэй тоншуулыг Алаг тоншуул (Dendrocopos major) гэдэг. Энэ бол эмэгчин шувуу, толгойн дагз улаан толбогүй. Хүнээс их үргэж цочоод байх нь бага санагддаг.
Тод улаан зулайтай ч жижиг биетэй тоншуулыг Цоохор тоншуул (Dendrocopos minor) гэдэг. Цоохор тоншуулын эмэгчин нь цагаан зулайтай. Тоншуулууд модны хожуул хавиар идэш хайж байх нь элбэг.
Нар туссан мэт алтан шаргал зулайтай жижигхэн биетэй тоншуул бол Гурванхумст тоншуул (Picoides tridactylus) юм. Би шилмүүст модтой ойд энэ тоншуултай цөөхөн удаа тааралдсан, нэг модон дээр нэлээд саатан идшээ хайж тогтох юм билээ. Эмэгчин нь зулайдаа тод өнгөгүй байдаг. Бусад тоншуулын хөл хэрээс маягийн байрлалтай дөрвөн хумстай бол харин энэ тоншуул гурван хумстай. Тиймээс Гурванхумст тоншуул гэж нэрлэжээ.
Тоншуул болгон мод тонших дуртай биш. Модыг ховор тоншдог тоншуул бол Буурал тоншуул (Picus canus) юм. Дулаан улиралд модны гадарга дээрээс шоргоолж, хорхой, ялааны авгалдай түүж идээд, харин сэрүүн улиралд модны самраар хооллодог. Дунд зэргийн биетэй энэ тоншуул газраас самар олж идэж байхтай таарсан юм.
Ой мод, голын шугуйд ялангуяа хаврын улиралд тоншуулыг харахад мод хурдан түнших дуугаар нь олж ойртох хялбар. Тэрхүү мод тонших дуу чимээний үргэлжлэх хугацаа, өнгө аяс, давтамж нь өөр өөр байх агаад өөр хоорондоо харилцах гол арга нь юм. Тоншуул тэр болгон дуугараад дуулаад байдаггүй.
Тоншуул нь модны хооронд нисч харагдах хэдий ч ойр зуур цовхорч үсэрч явдаг. Тоншуул модны их биед тогтож суугаад урт цүүцэн хошуугаараа модыг цоолно. Тоншуулын хөлний сарвууны хоёр нь урагш, хоёр нь арагшаа байрлалтай. Махир хумсаараа модноос зүүгдэж ширүүн өдтэй урт сүүлээрээ тулж суугаад модыг тоншдог онцлогтой. Энэ бүхнээс харахад түүний бие модонд амьдрахад ихэд зохицжээ.
Мод хөрөөдөхөд үртэс үсэрдэг шиг модыг тоншиход жижиг үртэснүүд үсэрдэг. Харин энэ үртсээс хамгаалсан нэмэлт зовхи тоншуулын нүдэнд бий. Тоншуулын хамрын нүх нь ч бас үртэс орохоос хамгаалсан үстэй байдаг.
Тоншуул модны хаана өт байгааг хэрхэн мэддэг вэ?
Тэр холтосны цаана нуугдаж байгаа төөлүүр хорхой, өтийг чимээгээр нь олдог гэдэг. Тэгэхээр бас сонсгол сайтай байгаа биз. Модны холтсыг хошуугаараа нүхэлж урт хэлээрээ олсон хоолоо гаргаж иднэ. Түүний хэл хушуунаасаа нэг дахин урт байдаг ажээ.
Тоншуулын хэлний урт булчин мөгөөрс амны хөндийнөөс хамрын баруун нүхээр гарч толгойн ясыг ороож, хүчтэй цохилтын үед гавлыг хамгаалдаг. Шавьжны авгалдайг наалдуулах буюу жадлан татаж авах ба хойш харсан жижиг өргөстэй байдаг гэнэ.
(Зургийг цахим сэтгүүлээс хуулбарлав http://www.origins.org.ua/page.php?id_story=1617 )
Тоншуул хүч их зарцуулдаг болохоор зогсоо зайгүй хооллох хэрэгтэй болдог. Үнэхээр зүгээр сууж байх тоншуулыг хараагүй юм байна. Харцангүй багавтар шувуу (бие 140-460 гр жинтэй, 15-45 см урттай) боловч өдөрт 80-12000 удаа мод тоншиж нэг секундэд 20-25 цохидог. Нарийвчилбал, цохилтын хурд нь одоогийн автомат буунаас бараг 2 дахин илүү байх ба цохилт бүрээс тоншуулд өгч байгаа гравитацийн хүч (1000 g) сансар руу хөөрч байгаа сансрын хөлгийн нисгэгчийнхээс 250 дахин их гэж судлаачид тооцжээ. Өөрөөр харьцуулбал, 80км/цагийн хурдтай явж байгаа машин хана мөргөхөд зорчигчийн биед үүсэхтэй адил хэмжээний хүчтэй цохилтыг авдаг. Тэгвэл ийм хүчтэй олон мянган удаагийн цохилтыг тоншуул хэрхэн давдаг вэ?
Эрдэмтэд үүнийг сонирхон судалжээ. Юун түрүүнд энэ нь тоншуулын биеийн бүтэцтэй холбоотой. Тоншуулын модонд зүүгдсэн хөлийн сарвуу, тулгуур болдог ширүүн сүүл нь тэр их хүчийг сааруулж өгдөг байна. Үүний хамт тоншуулын бие физиологийн дөрвөн онцлогийг тогтоожээ. Тоншуулын гавлын яс бусад шувуутай харьцуулахад олон нүх сүвтэй учраас хөнгөн байдаг. Мөн бусад шувууны хошуу гавлын ястайгаа шууд залгаа байдаг бол тоншуулынх зөөлөн эд эсээр холбогдсон байна. Энэ нь цохилтын өмнө хошууг тархины гавлын яснаас холдуулан татаж өгдөг онцлогтой. Доод эрүү нь хүзүү мөрний яс, булчинтай холбоотой байдаг учраас цохилтын хүчийг биеийн бүх хэсэгт жигд хувиарлаж сааруулдаг. Хүчтэй, хурдтай цохилтоос болж түүний нүд бүлтрэхээс зузаан зовхи буюу анисга нь хамгаалдаг. Америкийн нэгэн эмч тоншуулын тухай судалсан богино видео ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тоншуулын биеийн бүтэц болон хоол тэжээлээ олж идэх үйлдэл бүр хоорондоо маш нарийн зохицдог нь үнэхээр сонирхолтой. Тоншуулын энэхүү ер бусын онцлогийг эрдэмтэд судалж, үүнээс санаа авч сансрын хөлөг, барилга, агаарын тээвэр, автомашины үйлдвэрлэл болон бусад салбарт нэн хэрэгтэй их хэмжээний даралтаас хамгаалагч, цохилт сааруулагч жижиг төхөөрөмжийг зохион бүтээхээр ажиллаж байдаг ажээ.
Ийм л учраас тоншуулын толгой огт өвдөггүй байх нь ...
Ийнхүү надад хачин санагдсан нэгэн асуултыг тойруулан уншиж, ажигласнаа Тантай хуваалцлаа. Та цааш нь сонирхож судлах буй заа.
Нэмэлт мэдээллийг сонирхвол эндээс уншина уу.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.