gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улс төрийн шинэ хүчин байгуулахаа мэдэгдлээ

Улс төр
2015-02-16
0
Twitter logo

Салбар бүрийн шилдэг эрдэмтэн, судлаач, залуу үеийн төлөөлөл нэгдсэн “Хөгжил хүн” клубээс “Үндэсний хөгжил-монгол хүн” форумыг өнгөрсөн баасан гарагт “Blue sky”-д зохион байгууллаа.

Форумын үеэр тус клубын зохицуулагч С.Боргил “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улс төрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор МАНАН-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авсан ч хүчгүйдээд байна. Тиймээс төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубийнхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгээ нэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна” гэв.

Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарын мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол Улсаа аврах улс төрийн шинэ хүчнийг байгуулах болсноо энэ үеэр мэдэгдлээ. Тэд одоогоор улс төрийн шинэ хүчин нь ямар нэртэй байх вэ гэдгээ тогтоогүй байгаа аж.

Тус клубийнхэн форумын үеэр боловсрол, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн сэдвээр илтгэл тавьсан юм. Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн “20 жилийн өмнөхтэй харьцуулахад манай улсын нэг хүнд ногдох ДНБ 500-4200 ам.доллар хүртэл өссөн байна. Урт хугацааны хувьд ийм байгаа ч богино хугацааны хувьд маш хэлбэлзэлтэй өсч, буурч ирлээ. Энэ хэлбэлзэлд нэгдүгээрт, маш өндөр хэлбэлзэлтэй нүүрс болон зэсийн үнэ нөлөөлсөн. Хоёрдугаарт, “мөчлөгийг сөрөх” бодлого буюу эдийн засаг эрчимтэй өсөж байхад хадгаламж хийж, гадаад орчин хямралтай байхад хадгаламжаа ашиглан хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлого үгүйлэгдсээр ирсэн” гэв.

Мөн хөгжлийн эдийн засгийн мастер Б.Найдалаа “Форумыг зохион байгуулж байгаа мэргэшсэн залуус удаан хэлэлцэж, ярилцсаны дүнд гаргасан дүгнэлтээс сонирхуулъя: Хөгжил бол дэлхийн олон үндэстэн, улс хоорондын уралдаан. Хэн хөгжлийн төлөвлөгөөгөөрөө уралдаж чадна тэр улсын иргэд сайхан амьдрах боломжтой юм. Хөгжил бол үйлдвэржилт, хөгжил бол боловсрол гэж ярьдаг. Хөгжил бол үндэсний хөгжлийн цогц бодлогын дор төлөвлөгөөтэй хэрэгжүүлж цогцлоодог зүйл юм. Хөгжин мандсан, сэтгэл хангалуун, эрч хүчтэй ард түмэн болохын тулд үндэстний хүслийг зураглаж, төлөвлөх улс төрийн нэгдсэн манлайлал хийж чадах итгэл үнэмшилтэй лидерүүд хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлж чадах биологийн хүн төдий биш, ажлын хүн төдий биш иргэн хүн хэрэгтэй. Төр иргэн хүнийг бүтээдэг үйлдвэр байх ёстой. Төрийн бүх бодлого, боловсрол, спорт соёл урлаг, шашин шүтлэг, батлан хамгаалах энэ бүх тогтолцооны бодлого ийм иргэн бүтээхэд чиглэж байх ёстой. Монгол хүн бол авьяаслаг, эрч хүчтэй, тэмүүлэлтэй, иргэн хүн болгон хөгжүүлж чадвал бид богино хугацаанд хөгжиж чадна” хэмээв.

М.Ган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан