Засгийн газраас ашигт малтмал ашиглах, олборлохтой холбоотой хоёр хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүллээ. Нэг нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, нөгөө нь Гацууртын стратегийн ордын төрийн эзэмшлийн хувийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл юм. УИХ-ын чуулганы танхимд багагүй маргаан өрнүүлсэн энэ асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэ хоёр хуульд ямар өөрчлөлт оруулах гэж буй талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшиж болно гэсэн заалттай. Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хувьд 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн хуулийн заалт бий. Энэ хуулийн дагуу хамтарсан орд ашиглаад явж байна.
Ногдол ашгийг олон жилийн дараа хүртдэг, зардал ихэсвэл ашиг буурна. Үүнийг зохицуулах, ил тод ойлгомжтой болгох зорилгоор өргөн барьсан төсөл. Төр өөрийн эзэмших хувьд оногдох ноогдол ашигтай дүйцэх хэмжээний тусгай төлбөр аваад явна гэсэн үг.
Жишээлбэл, Оюутолгой байна. Үүнийг арай өөр маягаар зохицуулах зорилго бүхий нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Стратегийн ордод тусгай зориулалтын татвар оногдуулна. Өөрөөр хэлбэл, төр эзэмшиж байгаа хувьтай дүйцэх хэмжээний татвар оногдуулах боломж олгож байгаа хуулийн төсөл.
-Энэ өөрчлөлтийг тухайлбал ямар ордод ашиглах зорилготой вэ?
-Ашигт малтмал бол ашиглаад үгүй болдог баялаг. Төр хувь эзэмшихэд эхнээсээ үйл ажиллагаанд нь оролцоод явдаг, сүүлд нь үлдсэн ногдол ашгаас хувь хүртэх болдог.
Ногдол ашгийг олон жилийн дараа хүртдэг, зардал ихэсвэл ашиг буурна. Үүнээс үүдэлтэйгээр Оюутолгойд асуудал гараад байна. Үүнийг зохицуулах, ил тод ойлгомжтой болгох зорилгоор өргөн барьсан төсөл. Төр өөрийн эзэмших хувьд оногдох ноогдол ашигтай дүйцэх хэмжээний тусгай төлбөр аваад явна гэсэн үг.
-Тэгэхээр уул уурхайн ордоос хувь эзэмшихийг чухалчлахгүй гэсэн үү?
-Чухалчлахгүй. Хувь эзэмшсэнтэй дүйцэх хэмжээний татвар аваад явна.
-Энэ хууль батлагдсанаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох болов уу?
-Хөрөнгө оруулагч талтай ярих асуудал л даа. Аль алийг нь сонгох бололцоо нээгдэнэ. Тэгвэл тооцоо нь ойлгомжтой болох юм.
-Тусгай төлбөрийг хэрхэн тооцож авах вэ?
-Судалгаа хийж үзээд тусгай төлбөрийн дээд хэмжээг таван хувь болгож оруулсан. Үүнийг УИХ шийдэх байх.
-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 20 хувь гэж тооцсоныг шүүмжлэх хүн олон байна. Яагаад ийм бага байхаар тооцсон бэ?
-Бид төр 20 хувийг эзэмшинэ гэсэн санал оруулж байна. Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан тохиолдолд 20 хувь эзэмших үү, түүнтэй дүйцэх хэмжээний тусгай төлбөр авах уу гэдэг асуудал нээлттэй болно. Үүн дээр Ажлын хэсэг ажиллана.
-Энэ 20 гэдэг тоог яаж гаргаж ирсэн хэрэг бэ?
-Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийсэн. Гацууртын ордын хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. Тэгэхээр төр 34 хүртэлх хувь эзэмшиж болно. 34, 20 гэсэн хувилбараар Ажлын хэсгийнхэн судалгаа хийгээд 20 нь Монгол Улсын хувьд эрсдэл багатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Миний бодлоор төр хувь эзэмшихээс илүү тусгай төлбөр аваад явах нь зүйтэй болов уу.
Гацууртын ордын 20 хувийн хөрөнгө оруулалтыг төр хариуцна гэхээр урьдчилсан байдлаар 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах тооцоо бий. Үүнийг нягтлах шаардлагатай.
-Гачууртын ордыг ашиг орлого багатайгаар тавиад туучихлаа гэсэн дүгнэлт эндээс хийж болох уу?
-Нарийн тооцож эцсийн дүнг харахаас нааш ингэж хэлж болохгүй л дээ. Хамтарсан компани байгуулахдаа жишээлбэл 20 хувийг Монгол Улс хөрөнгө оруулна. Цаашид анх оруулсан өөрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй, компани дээрээ зээл аваад явах гэсэн хувилбарыг бодож байгаа. 20 хувийн хөрөнгө оруулалтыг төр хариуцна гэхээр урьдчилсан байдлаар 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах тооцоо бий. Үүнийг нягтлах шаардлагатай.
-Тав хүртэлх хувиар тооцож тусгай төлбөр авна гэсэн санааг тайлбарлаач?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь ашигт малтмалын төрлөөс хамаараад дундаж суурь хураамж таван хувь, түүн дээр өсөн нэмэгдэх гэдгээр нэмэгдэнэ. Зэсийн хувьд 35 хувь хүртэл өсөн нэмэгдэхээр тооцсон. Алтны хувь өнгөрсөн онд гаргасан ил тод байдлын тухай хуулийн хүрээнд татварыг багасгаад Монголбанкинд тушаасан алтанд 2.5 хувийн татвар оногдуулж байгаа. Энэ татвар байдгаараа байна.
Үүн дээр нэмж стратегийн ордын хувьд төр хувь эзэмшээд, тэндээс ногдол ашиг аваад явах ёстой. Тэгвэл энэ өөрчлөлтөд ногдол ашигтай дүйцэх хэмжээний татварыг татварын аргаар авах механизм болно гэсэн үг. Ордоос хамаарч татварын хэмжээ тогтоогдоно. ТЭЗҮ-д нь суурилан энэ ордоос ямар хэмжээний ашиг олох, хэрэв 34 хувь эзэмшээд явахад хэдэн хувийн ногдол ашиг авахыг тооцож байж, түүнд тохирсон татварыг тогтооно.
-Ногдол ашгийг урьдчилан тооцож явдаг гаднын ямар туршлага байна вэ?
-Хувь хэмжээ нь улс улсад өөр байна. Бид харьцангуй дундаж түвшинд тооцож гаргасан. Рояалти гээд нэг удаа татаж авдаг туршлага байна.
-34 хувийг төр эзэмшсэнээр ямар эрсдэлүүд үүсэх магадлал байна гэж үзсэн бэ?
-Жишээ нь, Гацуурт дээр 34 хувь эзэмшвэл зээлийн хүүнд багагүй төлбөр төлөх тооцоо гарч байгаа. Эрсдэл их хэр нь манайд ногдол ашгаар авах хэмжээ 20 хувийг эзэмшихээс төдийлэн ялгаагүй болчихоод байна.
-Гацууртын ордын алтны нөөцийг хэдэн тонн гэж үзэж байгаа вэ?
-Одоогоор 50 тонн гэж байгаа.