Техникийн зориулалттай спирт гаалиар нэвтрүүлсэн хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нэр холбогдсон тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ талаар тодруулахаар “Отгонтэнгэр” Их сургуулийн ерөнхийлөгч Д.Оюунхоролтой уулзлаа.
-Таны нэр хүндтэй холбоотой
дээрх асуудлын талаар ямар бодолтой байна вэ?
- Юуны түрүүнд ийм худал
мэдээлэл цацсан та бүхэнд би харамсч байгаагаа хэлье. Өнөөдөр Монголд техникийн
спиртээр бизнес хийж олон хүний амь насанд хүрсэн жигшүүртэй хэрэг гарлаа.
Бохир бизнес нь удаан хугацааны дараа илэрч, олон хүний аминд хүрч байж
шийдэгдсэн явдал үнэхээр харамсалтай.
Энэхүү хурц асуудалд Оюунхорол гэдэг хүн холбоотой мэтээр танай сонины бичсэн нийтлэлийг уншаад сэтгэл эмзэглэлээ. Аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад алдаа дутагдал гаралгүй яахав. Би ойлгож байна. Гэхдээ дахин давтан хэлэхэд, хариуцлагатай сэтгүүл зүйн анхны шалгуураар яагаад над руу утасдаад, “та энэ хууль бус ажиллагаанд оролцсон юм уу” гээд асуучихаж болоогүй юм бэ”. Олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн үнэн, худал, утга учрыг гүйцэд шалгаж нягтлаагүй байж шууд цацсан нь сэтгүүл зүйн томоохон алдаа гаргалаа гэж бодож байна. Би Монголын дээд боловсролын төлөө 17 жил мэдлэг боловсрол, оюун ухаанаа зориулан зүтгэсэн. Миний улс эх орныхоо хөгжилд оруулсан оюуны энэ их хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг минь ийм муухай бохир архины бизнес, тэр дундаа хүний амь насыг сүйтгэсэн хэрэгт хутган бичсэнд харамсаад баршгүй байна. Та бүхэн манай сургуулийн өрөө танхим, коридороор яваад үзээрэй. Архи худалдах нь байтугай худалдаа хийдэг ТҮЦ энэ гурван барилгын ямар ч булан тохойд байхгүй. Энд зөвхөн эрдэм мэдлэг, боловсролын ариун цагаан хөдөлмөр өрнөж байна. Манай сургуулийн олон мянган төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт нэр хүндтэй ажиллаж явна. Би эрдэм ном түгээж суугаа буянтай үйлээрээ бахархдаг.
-Төр түшилцэж явсны
хувьд архины хордлогоор хүмүүс амь насаа алдаж байгаа асуудалд та ямар байр
суурьтай байна вэ?
-Ард түмнийхээ итгэлийг
хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон төр түшилцэж явсны хувьд архи гэгч хар мөр
дагуулсан бизнесийн ажиллагаанаас хол явж ирсэн. Ойр хавийн хүмүүсээ ч энэ
муухай бизнест оролцохгүй байхыг зөвлөдөг дөө.
М.Мөнхцэцэг