Монгол Улсын бизнес регистрийн санд өнгөрсөн онд барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхээр 200 аж ахуйн нэгж нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2007 онд хийгдсэн барилга угсралт, их засварын ажлын 93.1 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар манайд нийт 55.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 32.1 мянган нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Бүртгэлтэй нийт нэгжийн 80.1 хувийг 1-9 ажиллагчтай жижиг нэгж эзэлж байгаа бол 50-иас дээш тооны ажиллагчтай том аж ахуйн нэгж 3.8 хувийг эзэлдэг байна. Аж ахуйн нэгжийн 42.8 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагаа эрхэлдэг байна. Харин 3.8 хувь нь барилга, 8.8 хувийг аж үйлдвэр эрхлэгчид эзэлж байна.
Ж.Сэлэнгэ