Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Манай улс уг холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэжээ.
Хавдар Судлалын Үндэсний Төвөөс “Хорт хавдар дийлдэшгүй зүйл биш” уриан дор энэ өдрийг тэмдэглэж байна.
Мөн энэ өдрийн угтан өнөөдөр 10:00 цагт ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд "Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх болон "Хавдрын эсрэг үндэсний аян 2015"-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болох юм байна.
Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, хавдрын өвчлөлт, нас баралт өнөөгийн байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.