“Chocolate Paradise” нэртэй гар аргаар хийсэн шоколадны дэлгүүр хотын төв хэсэгт Их дэлгүүрийн замын урд талд нээгдээд байна. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд таван сар болж байгаа ч энэ дэлгүүр хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ.
Тус дэлгүүрийн захирал Э.Сугармааг MY UB буландаа урьж ярилцлаа.
-Та шоколадны дэлгүүрээ хэзээ нээсэн бэ? Мөн бүтээгдэхүүнээ хэрхэн хийдэг вэ?
-Манайх шоколадны дэлгүүрээ өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур нээсэн. Би өөрөө шоколад идэх дуртай. Анх шоколад яаж хийдэг юм бол гэж нэлээд сонирхоод хичээл аваад, гэртээ туршиж үзээд ерөнхий технологийг нь мэддэг болсон. Төгс төгөлдөр болгоно гэвэл их юм хэрэгтэй юм билээ. Ямар ч байсан эхний ээлжинд арга барилаа мэдээд авчихсан.
-Ямар түүхий эд хэрэглэж, шоколадныхаа орцонд юу хийдэг вэ?
-Бүх түүхий эд, шоколад, хатаасан жимс, төрөл бүрийн самарнуудаа Америкаас авдаг. Шоколадны E.Guittard брэндийн түүхий эд авдаг. Шоколадаа түүхий эдээр нь авчихаад дахин боловсруулна. Тухайлбал, тохирсон температурт оруулж хайлуулаад, тодорхой амт оруулан хэвэнд оруулж эсвэл бөөрөнхийлдөг. Шоколадны төрлөө байнга сольдог. Доод тал нь 14-16 төрлөөр хийж байна. Хамгийн гол шоколадныхаа амтанд маш анхаардаг. Жишээ нь энгийн хар шоколад хийх биш, хар шоколадаа халуун ногоотой хийдэг. Бас хүмүүсийн тэр болгон идээд байдаггүй цагаан гаатай хийх зэргээр амтаа байнга өөрчилдөг.
-Манайд өөр хаана ч ийм амттай шоколад байхгүй гэсэн үг үү?
-Монголд өөр хаана ч ийм гар аргаар хийсэн, өвөрмөц амттай шоколад байхгүй гэж бодож байна.
-Гадаадад ийм шоколадны газрууд их байдаг шүү дээ.
-Гадаадад, ялангуяа гар аргаар хийсэн шоколад маш өргөн хөгжсөн байдаг. Гараар хийсэн шоколад тансаг хэрэглээнд ордог. Манайх эндээ гал тогоотой. Гал тогоондоо бүх юмаа хийгээд ийшээ гаргана. Хэзээ хаана хийгдсэн нь мэдэгдэхгүй, хэдий хугацаанд яаж ирсэн нь мэдэгддэггүй шоколад Монголд бий. Нөгөө талаар хайрцаг савлагаанд нөөшлөхийн тулд химийн бодис нэмдэг. Манайх шоколадаа шууд гаргаад эндээ тавьдаг. Огт химийн бодис нэмдэггүй, цэвэр органикаараа байдаг.
-Шоколадны өнгө будгууд их сонирхолтой харагдаж байна?
-Будагнууд нь өнгөөрөө байгаа. Тэрийгээ би холиод, заримдаа зураад янз бүрийн өнгө үзэмжтэй болгоод гаргадаг. Шоколадны будаг тусдаа байдаг. Гадуур зардаг зүгээр нэг хүнсний будаг хийж болдоггүй. Шоколад өөрөө их эмзэг эд.
-Хэрэглэгчдээс танай шоколадыг амсаад ямар сэтгэгдэлтэй үлддэг вэ?
-Одоо хүмүүс гадаад дотоод их явдаг болсон учраас гар аргаар хийсэн шоколадны талаар их сайн мэддэг. Сайн мэдэхгүй хүмүүс орж ирээд гайхаад, асуугаад, амталж үзээд “Ямар гоё юм бэ?” гэж их хэлдэг дээ.
-Цаашид салбараа нээх бодол байна уу?
-Ер нь одоогоор дэлгүүрээ өргөжүүлээд, цаашлаад шоколадны кафе болгох юмсан гэж боддог. Одоогоор бас харьцангуй шинэхэн байна.
-Удахгүй Валентин, эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Ямар ажил төлөвлөж байна вэ?
-Нэлээн их ажил төлөвлөж байна. Энд улаан зүрхэн хэлбэртэй шоколад, зүрхэн хэлбэртэй иштэй чихэрнүүд гарчихсан байгаа. Энэ долоо хоногт нэмээд олон юм гаргана. Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ, эмэгтэйчүүддээ зориулж бас шоколаднууд гаргана аа. Гол нь ямар амттайг хийх вэ гэдэгт их анхаардаг. Энд байгаа төрлүүдээ дуусангуут дахиад өөр төрлийг гаргаж тавьдаг.
Нөгөөтэйгүүр яаж Монгол гэдэг онцлогоо хадгалах вэ гэдэгт их анхаардаг. Жишээ нь манайх чацарганатай хар шоколад хийдэг. Хүмүүс янзын дуртай. Бас чацарганатай мармелад, аньстай шоколад, зефир хийдэг.
-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Дашрамд дурдахад, миний хувьд шоколаднаас нь амсаад маш гоё, зөөлөн, өвөрмөц амттай байсныг энд дурдахгүй байхын аргагүй юм.
Үндэсний портал GoGo.mn сайтын MY UB булантай хамтран ажиллах хүсэлтэй Coffee shop болон бусад байгууллагуудыг урьж байна.