Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо, “Гэгээ” продакшин хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг дэмжиж, дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн зорилго нь Монголын эдийн засгийн нөхцөлд тохируулан урлагийн зах зээлд хамгийн бага өртгөөр суурь нь тавигдаж, хөгжлийнхөө явцад үйл ажиллагаа, олон нийтийн дунд олох нэр хүнд, олон улсын түвшинд эзлэх байр сууриараа улам өргөжин, залуу үеийн оюунд тасралтгүй хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн урлагийн байгууллагын эх үүсвэрийг тавих юм.
Төсөл хэрэгжсэнээр найрал дуу буюу олон хоолойгоор дуулах урлаг залуусын оюуныг төлөвшүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, спиртлэг бус оюунлаг байх, зорилгодоо тууштай хүрдэг болох, дэлхийн урлагийн гайхамшигт өвийг мэдрэх, нэгдэн нийлж хамт олон болох, багаар ажиллах чадвар эзэмших, хамгийн гол нь оюуны баясал, сэтгэлийн ариуслыг бий болгох ач холбогдолтой.
Монголын Залуучуудын Холбооны дэргэд Улаанбаатар хотод байршилтай их дээд сургуулиас хөгжмийн сонсгол, ритм сайтай, авъяастай, идэвхтэй залуусыг шалгаруулж, үлгэр жишээ болохуйц шилдэг найрал дууны хамтлаг байгуулах аж. Тэдэнд найрал дууны талаарх мэдэгдэхүүн олгох, таниулах шаардлагатай байгаа тул ирэх сарын 13–ныг хүртэл их дээд сургуулиуд дээр сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөжээ.