Элэгний С вирусийн эсрэг “Софосбувирин” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх асуудал жил гаруй саатсаны дараа өчигдөр албан ёсоор бүртгэжээ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн хурлын Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн байнгын хорооны дарга Ж.Амарсанаагаас тодрууллаа.
-“Софосбувирин” эмийг тэгэхээр иргэд захиалан авч хэрэглэх боломж бүрдлээ гэсэн үг үү?
-Боломжтой. Гэхдээ мэргэжлийн эмч удирдан эмчилнэ. Энэ эмийг Монгол Улсад бүртгэхэд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын дэмжлэг маш их байлаа.
Мөн яамны мэргэжилтнүүдэд энэ эмийг бүртгэхийг удаан хүлээсэн өвчтөнүүдийнхээ өмнөөс талархаж байна. Эмийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Софосбувирин”-ыг Монгол Улсад бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.
Ямар үнээр худалдаж авах бололцоотой вэ?
-Үнийн тухайд нэлээд яригдаж, багагүй улстөржсөн. Гурван сарын курс эмчилгээ нь 900 доллар, зургаан сар эмчлүүлбэл 1800 доллар. Ер нь монголчууд С вирус дотроо нэгийн В генотиптой гэж үздэг учир зургаан сарын курс эмчилгээ үр дүнтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Гэхдээ ямар эмтэй хавсран эмчлэх вэ гэдгээс шалтгаан эмчилгээний үр дүн янз бүр. Монгол Улсад одоогийн байдлаар хавсран хэрэглэх боломжтой хоёрхон эм бий. Нэг нь Пегинтерферон гэж тариа, Рибавирин гэдэг шахмал эм байна. эдгээр эмчилгээг хавсран хэрэглэхэд элэгний С вирусийг 76 хувийн үр дүнтэй устгах боломжтой.
Гурван сарын курс эмчилгээ нь 900 доллар, зургаан сар эмчлүүлбэл 1800 доллар. Ер нь монголчууд С вирус дотроо нэгийн В генотиптой гэж үздэг учир зургаан сарын курс эмчилгээ үр дүнтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
-Манай улсад энэ эмчилгээг авах шаардлагатай хэчнээн хүн байгаа вэ?
-С вирусийн халдвартай 450 мянга орчим хүн байгаа. Үүн дотроос яаралтай эмчилгээнд орох шаардлагатай вирусийн идэвхжил өндөртэйгээс биеийн байдал нь дордож буй хүмүүсийг эхэлж эмчилгээнд хамруулах болов уу. Энэ талаар нарийн тооцоо судалгаа алга байна. Мэргэжлийн хүмүүс 50 мянга гаруй хүн бий гэдэг.
-С вирусийн халдвартай бүх хүн хэрэглэж болно биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд халдвар авсан бүх хүнийг эмчлэх бололцоо байхгүй. Өвчтөнүүдийг эрэмблэхээс өөр аргагүй болж байна. С вирусийн хоруу чанар олон жилийн явцтай учир халдвар аваад удаагүй хүмүүсийг эхний удаад хойш тавина. Бид нэг л эмний тухай яриад байгаа юм шиг буруу ойлгоод байна.
Үүнтэй ижил төрлийн үйлчилгээтэй олон эм дэлхийн зах зээл дээр ар араасаа орно. Илүү өндөр үр дүнтэй эмнүүд ч байгаа. Гол нь энэ эмнүүдийг Монголд хурдан оруулж ирэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Цаашид С вирусийн халдвартай өвчтөнүүдээ яаж эмчилдэг болох тогтолцоог бүрдүүлэх тухай ярих цаг болсон.
-Энэ эмийг иргэд захиалж хэрэглэнэ гэсэн үг үү?
-Дистрибьютер компанид нь захиалга өгч, захиалгын дагуу авчирна. Гэхдээ бидний захиалсан тоогоор үйлдвэрлэх учир нэлээд урт хугацаа шаардагдах юм билээ. Монголд онцгой хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа. Софосбувирин эмийг АНУ-ын “Glead science” компани гурван жилийн өмнө эмчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хийдэг.
Харин манай улсад курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэх боломж бүрдсэн. Тиймээс “Glead science” компани Монголд оруулж ирээд, өөр улс руу гаргаж болохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Жишээлбэл, Монголд санал болгож буй үнээр Орос, Хятадад нийлүүлэхгүй гэсэн үг. Манайхаас илүү өндөр үнээр санал болгож байгаа. Энэ эм гарснаас хойш 80 мянга гаруй хүн хэрэглээд эрүүлжсэн тухай мэдээлэл байна.
Элэгний С вирусийн халдварыг Монгол Улсад эрс бууруулах үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн яаманд удаа дараа хэлэлцүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэх шаардлагатай байна. Ар араасаа шил даран орж ирэх гэж байгаа тэр олон эмийг Монгол Улсад яаж хурдан бүртгэдэг болох вэ, энэ эм шиг улстөржөөд бүтэн жил болбол утгагүй.
-Энэ эмийг эрүүл мэндийн даатгалд оруулж, хөнгөлөлттэй эмийн бүртгэх боломж байгаа юу?
-Боломжтой гэж үзэж байна. Би дэд сайдаар ажиллаж байхдаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд энэ асуудлыг танилцуулж байсан. С.Эрдэнэ сайд Эрүүл мэндийн яам энэ эмийг бүртгүүлчихвэл үнийн дүнгийн тодорхой хувийг даатгалаас даах асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн. Одоо тэр амлалт хэвээр байгаа байх.